x

Нийслэл “Өргөө” зочид буудлын асуудлыг дахин сөхөж, өмчөө нэхэв

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан “Өргөө” зочид буудалд ажиллаа. Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж тус шаардлагыг биелүүлээгүй байгаа юм. Тиймээс НЗДТГ-аас шаардлага хүргүүллээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Төрийн өмчийг зохих үнэлгээгүйгээр авсан энэ хэрэг 2012 онд Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ асуудлаар “Өргөө” зочид буудлын эзэмшигчидтэй уулзалт товлож удаа дараа бичиг өгч байсан. Сүүлд энэ оны есдүгээр сард уулзалт товлоход хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй. Тиймээс өнөөдөр нийслэл өмчөө авахаар мэдэгдэл хүргүүлж байна” гэлээ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн №775 дугаар тогтоолоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 555 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагааг сэргээх тухай” 90 дүгээр тогтоолоор үйл ажиллагааг нь сэргээж, “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагааг шинээр зохион байгуулах, өмч  хүлээлцэх комиссыг томилсон.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” 83 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” А/42 дугаар захирамжаар “Өргөө зочид буудал”-ыг нийслэлийн өмчид бүртгэх агуулга бүхий шийдвэр гарсан. Тус шийдвэрийг эс зөвшөөрч “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмшигч “Хар дун” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд Шүүх уг маргааныг хянан үзээд, 2023 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор дээрх захиргааны актуудыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Захиргааны актуудыг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт дурдсаныг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “Дун өргөө” ХХК-ийг татан  буулгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн №02-01/7444 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргаас 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 01/701 дугаар албан бичгээр нийслэлийн ШШГЕГ-т гүйцэтгэх хуудас болон нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг хүргүүлсний дагуу нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийг татан буулгах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

НИТХ-ын 2025 оны 25/03 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/266 дугаар захирамжаар “Дун өргөө” ХХК-ийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэн авах асуудлаар хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах саналыг боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 38 мин Х.Баасанжаргал: Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор Их хурал хуралдахад төвөгтэй байдал үүссэн 58 мин Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд энэ сарын 13-наас ажил хаялт эхлүүлнэ 1 цаг 7 мин Засгийн газар COP17-ын бэлтгэл, “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлыг хэлэлцэнэ 1 цаг 29 мин Байнгын хороодын хуралдаанаар Цэцийн дүгнэлт, төсвийн хуулиудыг авч хэлэлцэнэ 1 цаг 30 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн хуваарь 1 цаг 32 мин Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дэд даргыг огцруулах, томилох асуудал хэлэлцэнэ 1 цаг 33 мин Нийслэл “Өргөө” зочид буудлын асуудлыг дахин сөхөж, өмчөө нэхэв 1 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан 1 цаг 36 мин Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 16 цаг 26 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 16 цаг 28 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 16 цаг 29 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 16 цаг 31 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 16 цаг 34 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 16 цаг 36 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 16 цаг 43 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 16 цаг 44 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 16 цаг 45 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 18 цаг 14 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 18 цаг 40 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... Жүжигчин Жесси Айзенберг бөөрөө хандивлахаар шийджээ
Top