x

Арина Соболенко дэлхийн хамгийн өндөр шан хөлстэй таван теннисчний тоонд багтлаа

Forbes-ийн шинэчилсэн жагсаалтаар Белорусийн нэртэй теннисчин Арина Соболенко дэлхийн хамгийн өндөр орлоготой таван тамирчны тоонд багтжээ. Тэрээр жилийн хугацаанд нийт $27,4 саяын ашиг олсон нь өнгөрсөн жилийн аравдугаар байрнаас тавдугаар байр хүртэл дэвшихэд хүргэсэн байна.

Соболенко спортын талбайгаас 12,4 сая ам.долларын орлого олсон бөгөөд үүн дээр нэмэгдэн Electrolit спортын ундаа, Chase Bank зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, реклам сурталчилгаанаас 15 сая ам.доллар босгосон байна. Түүнчлэн тэр Дэвид Бекхэмын үүсгэн байгуулсан IM8 хүнсний нэмэлтийн брэндэд хувь эзэмших болсон нь орлогоо өсгөхөд чухал нөлөө үзүүлжээ.

Одоогийн байдлаар Арина Соболенко WTA-ийн чансаанд 11 225 оноотой, дэлхийн нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд удахгүй Серена Уильямсийн 2015 онд эзэмшиж байсан 12 мянган онооны дээд амжилтыг даван гарах магадлал өндөр байна. Түүний гол өрсөлдөгч польш тамирчин Ига Свентек одоогоор 8000 орчим оноотой хоёрдугаарт бичигдэж байна.

Жагсаалтын нэгд Испанийн Карлос Алькарас $48,3 саяын орлогоор бичигдсэн бол түүний араас Итали улсын Янник Синнер $47,3 сая, АНУ-ын Коко Гауфф $37,2 сая орлогоор жагсжээ. Дөрөвдүгээрт Сербийн Новак Жокович $29,6 саяын орлогоор бичигдсэн байна.

Эх сурвалж: Forbes, OfficeLife.media

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 11 цаг 39 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 11 цаг 40 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 11 цаг 41 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 11 цаг 45 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 11 цаг 47 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 11 цаг 48 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 11 цаг 49 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 11 цаг 51 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 14 цаг 1 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 14 цаг 3 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 14 цаг 4 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 14 цаг 6 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 14 цаг 8 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 14 цаг 9 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 14 цаг 11 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 14 цаг 12 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 15 цаг 49 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 15 цаг 50 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 15 цаг 52 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 15 цаг 54 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top