x

Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагууд ажлын хэсэг байгууллаа

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр түгжрэлийг бууруулах чиглэлээр захирамж гарган үе шаттай ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд даатгалын салбарын төлөөллүүдтэй өнөөдөр уулзаж хөнгөн хэлбэрийн авто замын осолд замын цагдаа, даатгалын ажилтан ослын газарт очихгүйгээр технологи буюу AI ашиглан хэрхэн шийдэх боломжтой талаар ярилцлаа. Уулзалтад даатгалын салбараас гадна Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох төрийн албаныхан оролцлоо. Тээврийн цагдаагийн албаны Шуурхай зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Чинзориг авто замын хөдөлгөөнд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин болон нөхцөл байдлыг танилцууллаа.

Нийслэлийн авто замын түгжрэлд хөнгөн хэлбэрийн авто ослын дуудлага ихээхэн нөлөөлдөг байна. Тодруулбал, хоёр машин мөргөлдсөн хөнгөн хэлбэрийн дуудлагад цагдаа дунджаар 40 минутыг зарцуулж ослын газарт очдог бол энэ хугацаанд тус замд үүссэн түгжрэл 2 цаг үргэлжилдэг байна. Тиймээс Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.6. Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч, жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар даатгуулагч болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.6-д заасан автоматжуулсан системээс хүлээн авч, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ гэсэн тус заалтын дагуу цагдаа очихгүй даатгалын компани технологи ашиглан замын түгжрэл үүсгэхгүйгээр түргэн шийдвэрлэхийг талууд ярилцлаа. Дээрх асуудлыг шийдвэрлэснээр хөнгөн хэлбэрийн авто ослын дуудлагад технологи ашиглан 5-10 минут зарцуулах замаар түгжрэл бууруулахыг зорьж байна.

Харин даатгалын компанийн удирдлагууд авто замын ослын зургийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс авах боломжтой эсэх, авто машины хар хайрцгийн стандартын хэрэгжилтэд холбогдох төрийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх, жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлж осол аваар гаргасан тохиолдолд ирэх жилийнх нь онооноос хасах, даатгалын төлбөр дээр нөхөн төлбөр нэмэгддэг байх зэрэг тулгамдсан асуудлууд байгаа талаар танилцууллаа. Улмаар НИТХ-ын дарга А.Баяр холбогдох байгууллагуудыг нэгтгэсэн Ажлын хэсэг байгуулж 7 хоногийн дараа ажлын явцаа танилцуулахыг үүрэгдлээ.

 

 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 1 цаг 21 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 1 цаг 25 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 26 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 1 цаг 29 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 1 цаг 31 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 1 цаг 38 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 1 цаг 46 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 1 цаг 58 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 3 цаг 4 мин Урианхай тувачуудын урвалт 4 цаг 3 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 4 цаг 22 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 23 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 4 цаг 24 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 4 цаг 24 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 4 цаг 33 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 4 цаг 39 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 4 цаг 40 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 4 цаг 40 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 6 цаг 12 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд "Жаргалантын гол" нэрийг албан ёсоор баталжээ Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил б... Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахил... Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө 117 дугаар сургуулийн халаалтыг хийн түлшинд шилжүүлж, түүхи...
Top