x

АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой

Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг дотроо олон толгой, олон фракцтай нам бол Ардчилсан нам. Аливаа асуудлаа ардчиллын зарчмаар буюу олонхын саналаар шийддэг энэ намын маргаан, үзэл бодлын тэмцэл өмнө ч байсан одоо ч хэвээрээ. Үүсэн байгуулагдаад өдгөө 34 жилийн нүүрийг үзэж байгаа ч энэ намын эв нэгдэл коммунистуудын ойлгож байгаа шиг цул болсонгүй. Коммунистууд зангидсан гар шиг ч гэж ярьдаг.

Гэтэл ардчилсан нам ийм байх үзэл санааны хувьд боломжгүй. Аль талдаа олонхоороо үзэл бодол нэг байна тэр талдаа эв нэгдэл нь хэлбийдэг гэсэн үг. Үнэн гэж байдаггүй, харин үнэнд ойрхон явах нь чухал гэдэг шиг цул эв нэгдэл гэдэг бол дарангуйлал дор л оршдог байх. Энэ утгаараа Ардчилсан намд дарангуйлал тогтох боломжгүй учир үнэмлэхүй эв нэгдэл орших боломж хэцүү юм. Тиймдээ ч байсхийгээд л маргаан өрнөдөг. Савхийвэл нэгнээ гөвдөг. Энэ зодооноосоо болоод сүүлдээ “сэхээнд” орсон цаг саяхан. Тэр үеэ бодоход өнөөгийн Ардчилсан нам нэлээд эвэндээ оржээ. Одоо энэхүү эв нэгдлээ сонгууль хүртэл хадгалах нь энэ намд юу юунаас илүү чухал байгаа.

Энэхүү ажлыг гардан гүйцэтгэх гол хүн бол намын генсек. Намын дарга Лу.Гантөмөрийн хувьд намынхаа генсекийг томилох гэж багагүй хугацаа өнгөрүүлсний дараа Э.Одбаярыг томилсон. Тухайн үедээ буруу хүнээ томиллоо, намын эв нэгдэл дахиад задарлаа гэж шүүмжлэх хүн цөөнгүй байсан. Гэтэл өнөөдөр энэ намын эв нэгдэл шүүмжлэгчдийн хэлж байсан шиг задарсан уу. Харин ч эсрэгээрээ өмнө нь байгаагүй эв нэгдэлтэйгээр сонгуульд оролцох гэж байгаа нь үйл ажиллагаанаас нь тодорхой харагдах боллоо. Үүнийг намын генсек нь олон фракцуудынхаа учрыг олоод намынхаа даргатай гар нийлж ажиллаж байгаагийн илрэл гэж хэлж болохоор. Нөгөөтэйгүүр нам дотроо хүн болгонтой уулзаад, фракц болгоны аяыг тааруулж чаддаг хүн л Ардчилсан намыг эвтэй байлгана.

Тэр утгаараа нэг хэсэг бусдын хэл амны бай болоод байсан генсек Э.Одбаярын хувьд олон фракц, бүлэглэлтэй энэ намын эв нэгдлийг түүртэлгүй ханган ажиллаж чадаж байгаа юм биш үү. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд намын даргатай гар нийлж ажиллаж чадаж байгаа бол Лу.Гантөмөр зөв хүнээ намынхаа генсект томилсон бололтой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 4 цаг 40 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 4 цаг 41 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 4 цаг 44 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 4 цаг 46 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 4 цаг 48 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 4 цаг 49 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 4 цаг 51 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 4 цаг 53 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 4 цаг 56 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 4 цаг 56 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 7 цаг 4 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 7 цаг 5 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 7 цаг 5 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 7 цаг 7 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 7 цаг 9 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 7 цаг 11 мин Хашима – Японы мартагдсан вант улс 8 цаг 54 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 8 цаг 58 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 8 цаг 59 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 9 цаг 2 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top