x

Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр /2025.07.09/ Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. Бид ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй хэмээн онцолж, 2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болж, Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 5 нам, эвслийн 126 гишүүн сонгогдсон гэлээ.

Тэрбээр, УИХ-ын 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорциональ системээр сонгосон нь олон намын төлөөллийг хангаж, олон ургалч үзлээр хяналттай парламентыг бүрдүүлж чадсан. Түүнчлэн парламент дахь жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьд хүрсэн нь Азид тэргүүлэгч орны нэг болоод байна. Шинээр бүрдсэн парламент эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр олон чухал хуулийн төсөл санаачлан хэлэлцэж байна. Ингэхдээ баталсан хуулийн тоонд ач холбогдол өгөх бус иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд оруулж буй хувь нэмрээр ажлын үр дүнгээ хэмждэг байх зарчимд шилжиж байгаа. Эдгээр өөрчлөлттэй холбогдуулан парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр “Гурван төгөлдөршил” бодлогыг дэвшүүлж шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж байна хэмээн танилцууллаа.

Бүгд Найрамдах Чех Улсын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковец тус улсад 14 мянга орчим Монгол иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршиж сууж буйг дурдаад, тэдний 28 орчим хувь нь 18 хүртэлх насны иргэд гэдгийг тодотгов. Мөн тэрбээр, 2024 оны 03 дугаар сард манай улстай Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр хийсэн хэмээгээд хэлэлцээрийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ оролцсон бөгөөд цаашид хоёр талын харилцаа, ялангуяа Монгол, Чехийн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэг итгэлтэй байгаагаа  илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Michael Gard (91.250.240.218)
    Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
    2025 оны 07 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 53 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 18 цаг 0 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 5 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 9 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 15 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 21 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top