Нийгэм

Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүрэгт боллоо. Долоодугаар сарын 22-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 73.5 хувьтай байна.
2026-08-03

Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Төслийн эхний шатанд дараах таван байршилд олон түвшний уулзвар, гүүрийн байгууламжийг барина. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар;
Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар;
Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар;
Наадамчдын замын явган хүний гүүр;
Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр.
2026-08-03

УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
УБЦТС ТӨХК нь ухаалаг тоолуураар 100 хувь хангагдаад байгаа Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн сар тутмын тоолуурын заалтыг бичих, төлбөр цуглуулах, авлага барагдуулах ажиллагаа нэгдсэн 1 циклд шилжиж байна.
2026-08-03

“Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ
Туул гол дагуу иргэд хамгийн ихээр зугаалдаг, усанд осолддог цэгүүдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, “Хар цэгүүд”-ийг тогтоон хөдөлгөөнт болон завьт эргүүлийг тогтмол ажиллуулж байна.
2026-08-01

Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна
Өмнө нь сурагчид сургуулийн автобусны буудлаас болон ойр орчмын хорооллоос сургууль руу нэвтрэхдээ нүүрс буулгах талбай, үнсний сав бүхий хэсгээр дамжин явдаг байсан бөгөөд үнс, тортогт бохирдон сургуулийн орчинд тоосжилт, бохирдол үүсэх нөхцөл бүрддэг байв. Мөн нүүрсний үнс, тоосжилтын улмаас сургуулийн эргэн тойрон дахь айл өрхүүд орчны бохирдолд өртөж гадна сургуулийн анги танхимын цонхыг нээж агаар сэлгэхэд хүндрэлтэй байжээ.
2026-07-31

Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно
Өнөөдрийн байдлаар өрлөг, шаврын ажил бүрэн дуусаж, цонх суурилуулалтын ажил дуусах шатандаа орсон. Барилгын дотор цахилгаан, холбооны шугам сүлжээний ажлууд үргэлжилж байгаа бөгөөд бохир усны шугамын ажлыг бүрэн гүйцэтгээд байна.
2026-07-31

НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
Иргэдээс орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн байгууламж, гудамж, талбайн тохижилт үйлчилгээ, авто зам, цагдаа, эрүүл мэнд, боловсрол, барилгын салбар болон газрын харилцаа, агаарын бохирдолтой холбоотой санал, гомдол зонхилон ирсэн. Харин нийтийн тээвэр, цахилгааны хангамж, нийгмийн даатгалын цахим системтэй холбоотой гомдол санал харьцангуй буурчээ.
2026-07-31

Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа
Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд 4 иргэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянтуул амралт Туул гол дагуу 3 иргэн голын салаанд боогдсон байсныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 12 алба хаагч аварчээ.
2026-07-30

БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо
Наймдугаар сарын эхний 10 хоногт ОХУ-аас татан авалтаа нэмэгдүүлэх хүрээндээ хүсэлт илгээн, нөөц багассан нөхцөл байдлыг 10 хоногийн хугацаанд нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна.
2026-07-30

Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ
Өнгөрсөн жил хагас коксон шахмал түлшийг нэвтрүүлснээр агаарын бохирдол 30-35 хувиар буурсан үзүүлэлттэй. 2026 онд бид энэ тоог 40-45 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ жил өмнө жилийн адилаар хагас коксон шахмал түлшийг импортлоно, 120 мянган тонн мидлингэн шахмал түлш ашиглана
2026-07-30

Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ
Есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн удиртгал хичээлүүд цахимаар явж, есдүгээр сарын 14-ны даваа гаригаас эхлэн танхимын хичээлүүд хэвийн явуулж эхлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болов.
2026-07-30

Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав
Орон нутагт үүсэж буй асуудал, эрсдэлийн мэдээллийг УОК-т шуурхай хүргүүлж, шийдвэрлэлтийг эргэн мэдээлдэг тогтолцоог төлөвшүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах үүргийг УОК-ын гишүүд, холбогдох яамны удирдлагуудад өглөө.
2026-07-30

Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
Дөрвөн жилийн хугацаанд 201 дулаалгын бригад бэлтгэж, 4,850 өрхийг дулаалснаар 20 мянган тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлжээ.
2026-07-30

Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 179 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4 тээврийн хэрэгслийн үнэ болох 62.7 сая төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, 3 хүнд нийт 120 ширхэг мод тарих, 6 хүнд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах, оролцох эрхийг хориглох арга хэмжээ авчээ.
2026-07-30

Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна
2026 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 7, аврах ажиллагааны 3, үер, усны 4, нийт 14 удаагийн дуудлага, мэдээлэл ирсэн байна.
2026-07-30
