x

Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн ордонд болж буй Монголын Эдийн засгийн форумд оролцож үг хэллээ.

Г.ЗАНДАНШАТАР:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид,  эрхэмсэг ноёд, хатагтай та бүхэнд Эдийн засгийн форумын нээлтийн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. 

Нарлаг Монгол Улсад минь тавтай морилно уу. 

Энэ өдрүүдэд  Японы Цог жавхлант эзэн хааны айлчилж буй түүхэн үйл явдал тохиож байна.  

Өнөөдрийн форумын нээлтийн үгээ нэгэн түүхээр эхлэх гэсэн юм. Эрдэмт мэргэн сартваахи, цэцэн билэгт гүүш Сэндэнжавын Дулам гуай “Монголын хүчирхэг оюун санаа дахин сэрсэн байхыг мэдэрлээ. Түүнийг дийлэх хүч дэлхийд хараахан үгүй билээ” хэмээн бичсэнийг уншаад сэтгэл ихэд хөдөллөө. Энэ хоёр өгүүлбэрт өчигдрөөс өвлөгдсөн өнөөдөр, өнөөдрөөс залгах маргаашаа бүтээх эрч хүч, итгэл бишрэл, ирээдүй шингэснийг би ч бас мэдэрлээ. Аливаа улс орны ирээдүйг шинээр урган гарч байгаа ирээдүй хойч үе нь тодорхойлдог. Цаг хугацааны тодорхой үеийн дараа энэ хүч өөрөө сэргэж, буцаж ирдэг юм хэмээсэн юм. Үүгээрээ бид агуу Монголоо ахин “агуутгая” гэж хэлж байна. Монголын хүчирхэг оюун санаа сэргэж байх болон  сэрсэн байх үед толгой дээрээ алттай сагс тавьсан эмэгтэй хүн тэр эзэнт гүрэн даяар ямар ч айх аюулгүй, чөлөөтэй зорчиж болдог гэж Жувейни номдоо бичсэн байдаг. 

МонголZ багийн цахим спорт,  3х3 сагсан бөмбөг, математик, байгалийн ухаан, шатар, оюун ухааны олимпиад, тэмцээнүүдэд манай залуу үеийнхэн дэлхийд цахиур хагалж үндэсний бахархлыг сэрээж байна. Үндэсний сэргэн мандлын шинэ давалгаа эрчтэй хүчтэй эхэллээ гэдэгт би ч бас итгэж байна. 

Энэ бол Монголын ардчиллын ололт юм. Нээлттэй, хүчирхэг, чөлөөт сэтгэлгээтэй   монгол хүн бол монголын үндэсний баялаг билээ. Монгол хүний хөгжил манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Үүнийг бид “Нэг монгол” гэж нэрлэж байна. Хүний хөгжлийн энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд  боловсрол, эрүүл мэндийг чиглэсэн цогц шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

Хоёрдугаарт, манай Засгийн газар төрийн үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад батлагдах шатандаа явж байна. Засгийн газар илүү цомхон чадварлаг, хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүнд тавьсан үүрэг даалгавруудыг холбогдох сайд нарт өгч ажиллаж байна. Нэгдүгээрт, Монгол Улс ирж яваа цагийн, эрч хүчтэй, ирээдүйн эзэн болсон хүчирхэг залуусын  орон, хоёрдугаарт, өвөг дээдсээс өвлөсөн өргөн уудам газар нутаг, эрдэнэс баялагтай, эвийг эрхэмлэсэн улс, гуравдугаарт, эрх чөлөөт иргэдтэй, ил тод, нээлттэй нийгэм, тогтвортой, хариуцлагатай, ардчилсан засаглалтай төрт ёсны түүхтэй орон юм. Энэ гурван өгөгдөл бол Монголоо ахин “Агуутгах” их үйл хэргийн тулгын гурван чулуу юм.  Агуу Монголоо ахин агуутгах үйл хэргийг дөрвөн үндсэн  зарчмыг ягштал баримталж бүтээнэ. Эдийн засгийн тогтвортой өсөлт, үндэсний хөгжлийг хангахад хүний хөгжил хамгийн чухал ач холбогдолтой гэсэн итгэл үнэмшилд тулгуурлан хүний хөгжлийн мега төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Төслийн зорилго нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэ шатанд гаргахад оршино.

Манай улс газрын ховор элемент, зэс алтны төдийгүй газар дээр  асар их баялагтай түүхтэй орон.  Энэхүү баялагаа бид нээлттэй, үр ашигтай, харилцан итгэлцэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих замаар байгалийн баялаг зөв ашиглах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн хөдөө аж ахуйн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, аялал жуулчлалыг дэмжсэн солонгоруулсан эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх болно.  

“Урьчихаад урдаг биш залчихаад заамддаг биш” гадаад, дотоодын бүх хөрөнгө оруулагчид ээлтэй зарчмыг баримтална. Энэ бүх эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн нэг чухал асуудлыг онцолж хэлмээр байна. Энэ бол Энержетик Монголиа буюу “Эрчист монгол” хөтөлбөр юм.  Монгол Улс  эрчим хүчний маш баян нөөцтэй орон. Зөвхөн нар, салхины эрчим хүчийг ашиглан 2600 гегабайтын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж эрдэмтэд тооцоолдог. Эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид  ажлаа эхлээд явж байна. Тухайлбал, нарны зайн хураагуур болон нарны зайн эрчим хүч экспортлох хэмжээний төсөл хэрэгжиж байна. Энэхүү төсөл ирэх наймдугаар сард нээлтээ хийнэ. Дараа нь хоёр ч  цахилгаан станц ашиглалтад оруулахад бэлэн болж байна.  Түүнээс гадна  Эгийн голын усан цахилгаан станцны төсөл хэрэгжиж эхэлнэ. Ийм учраас Монгол Улс  эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж байна.  Мөн эдийн засгийн бүтэц дотор дижитал пост буюу цахим өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр ард иргэддээ түргэн шуурхай, нээлттэй, ил тод үйлчилгээ үзүүлдэг шилжилтийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

 Дараагийн томоохон төслүүд нийслэл хотын хөгжилд чиглэж байна. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 10 томоохон төслийг эхлүүллээ.  Үүний зэрэгцээ Хархорин хотыг шинээр байгуулах ажлыг бодлогын түвшинд хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрт та бүхнийг чөлөөтэй, нээлттэй оролцохыг уриалж байна. Засгийн газрын хуралдаанаар дээрх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчмыг тогтсон. Тухайлбал, хөрөнгө оруулагчдад хариуцлагатай, таатай орчныг бүрдүүлж, өрсөлдөх чадварыг хангаж, татварын таатай нөхцөлийг бүрдүүлэх болно. Мөн орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж бизнес эрхлэгч, ард иргэддээ ээлтэй төрийн үйлчилгээ бий болгохыг зорино. Бид хөрөнгө оруулагчид, бизнесийнхэндээ гэнэтийн сюрприз барьдаггүй ярилцаж, хэлэлцдэг механизмыг бий болгоно. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгүүд, шуурхай багуудыг томилсон. 

Ойрын 10 жилд бид эдийн засгаа хоёр дахин өсгөх, ногоон бүсийг хоёр дахин нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг хоёр дахин хурдасгах зорилт дэвшүүллээ. Ингэснээр үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлнэ гэдгийг мэдэрч байна.  

Өнөөдрийн эдийн  засгийн форум чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэндээ мега 14 төслийн хэрэгжилтийн явцыг товч танилцуулья. Эдгээр төсөл, хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болж эхэлснийг онцлон тэмдэглье. Энэхүү 14 мега төслийг хүлээгдэж буй үр нөлөөгөөр нь эрэмбэлсэн. Нэгдүгээрт, тээвэр ложистикийг дэмжихэд чиглэсэн төслийг, хоёрдугаарт,  дотоодын үйлдвэрлэл, түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжсэн төслийг эрэмбэлж байна. Ган, төмөрлөгийн болон зэсийн үйлдвэрлэлийн суурийг ойрын хугацаанд эхлүүлнэ. Мөн нефть, химийн салбарын хөгжих шинэ боломжийг нээж байна. Эрчим хүчний тогтвортой байдлыг хангахын тулд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бол ирэх сард Сэлэнгэ, Тосонцэнгэлийн цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд  Монгол Улс эрчим хүч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй эрчим хүч экспортлогч орон байх зорилтыг ойрын 5 жилд хэрэгжүүлж чадна. Түүний дараа нүүрс, хийн кокс, химийн цогцолбор үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү 14 мега төслөөс гангийн болон зэсийн үйлдвэрийг  хөгжлийн тулгуур багана хэмээн  онцгой ач холбогдол өгч байна. 

Бид Гашуун сухайтын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлээд эхэлсэн. Мөн нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр тохирлоо. Үүний зэрэгцээ Тавантолгойн цахилгаан станцын бас асуудал шийдэгдэнэ. Улаанбаатар хотод V цахилгаан станцыг барих ажлыг энэ жилдээ багтаан шийдвэрлэнэ.  Ийнхүү эрчим хүчний төслүүд бодитой хэрэгжиж боломжтой боллоо. 

Монгол Улсад итгэж хөрөнгө оруулахаар хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бидний хамтын ажиллагаа улам хөгжин цэцэглэж, Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top