x

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв

Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, А.Ариунзаяа, Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа нарын өргөн мэдүүлж, нэгтгэсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн нэг, анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн, мөн Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн төслийн зүйл, хэсэг, заалт өөр хоорондоо эсхүл бусад хуультай зөрчигдсөн талаарх хууль зүйн дүгнэлттэй холбоотой зургаа, нийт долоон зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Тус Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир Улсын Их Хурлын хуралдаанд худал мэдээлэл ирүүлэх, буруу ташаа мэдээлэл танилцуулах тухай асуудалд зөвхөн чуулганы нэгдсэн хуралдаанд гэж заасныг дурдаж, үүнд Байнгын хорооны хуралдааныг оруулах боломж бий эсэхийг асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хянан шалгах түр хороог Улсын Их Хурал дахь сөрөг хүчний гишүүдээс даргалах тухай зохицуулалт бол ямар ч үр дүнгүй ажилладаг, хэн нэгэн Улсын Их Хурлын гишүүн, дарга, сайд нарын хүн очиж, ашиглаж завшдаг байдлыг засаж залруулах ач холбогдолтойг тайлбарлав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар Ёс зүй, дэгийн байнгын хороо өнгөрсөн хугацаанд төрйн албан хаагчийн ёс зүйн асуудалд анхаарал хандуулж, үр дүнтэй ажилласан талаар танилцууллаа.

Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй долоон саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг эцэслэн батлах тухай санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөнхүү Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав. Ингээд батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонслоо.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уншиж танилцуулав. Тогтоолоор Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бологын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Эдийн засгийн гэсэн нийт найман Байнгын хорооны бүрэлдэхүүнийг нэр бүрчлэн батлахаар тусгасныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар баталлаа.

“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг үүнийг дараа явуулав. Тогтоолы төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан уншиж танилцууллаа. Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт эдийн засаг болон нийгмийн үр өгөөж өндөртэй төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан, Шинэ сэргэлтийн бодлогод нийцсэн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлнэ гэж заасны дагуу шинэ тойрог зам буюу “Нэгдүгээр тойрог зам” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2025 онд авах 260.3 сая ам.долларын зээлийн 85.0 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлснийг тэрбээр дурдаж, хүсэлтийг Сангийн яам судлан тогтоолын төсөл боловсруулсныг танилцууллаа. Баталгаа гаргуулагч болон төсөл нь Өрийн удирдлагын тухай хуульд заасан шалгууруудын бүрэн хангаж байгаа гэж Сангийн яам үзсэн боловч эрсдэлийн түвшнийг “дундаж” хэмээн үнэлсэн байна. “Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол гудамжуудын түгжрэл дунджаар 20.0 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар өснө гэж тооцож буйг Сангийн сайд онцлов.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2025 оны төсвийн жилд багтаан Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгосноор замын хөдөлгөөний түгжрэл, алдаж байгаа цаг хугацаанаас үүдэлтэй нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана гэж Засгийн газар үзсэн байгааг тэрбээр танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, Г.Уянгахишиг, Ц.Мөнхбат, Дав.Цогтбаатар, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд “Нэгдүгээр тойрог зам” төслийн эдийн засаг, нийгмий нөлөөлөл, ач холбогдол, зээлийг эргэн төлөх нөхцөл, эрсдэл, үр өгөөжийн тооцоо, олон нийтэд асуудлыг хэрхэн таниулсан, дараа дараагийн жилүүдэд авах зээлийн хэмжээ, гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний төрөл, төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах цар хүрээ, мэргэжлийн болон хяналтын байгууллагуудын оролцоог хангах, дэд бүтцийн төслүүдийн төсөвт өртгийн өсөлт, “Эрдэнэс Тавантолгой” компаниас санхүүжүүлэх 15.0 хувийн санхүүжилтийн боломж ямар байгааг болон шаардлага хангасан аймгууд бонд гаргахыг Засгийн газар хэрхэн дэмжиж байгаа зэргийг асууж, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нараас дэлгэрэнгүй хариулт авсан юм.

Шинэ тойрог авто зам нь зөвхөн хот доторх хөдөлгөөнийг зохицуулаад зогсохгүй нийслэл орчмын бүс нутгийн хөгжил, авто замын сүлжээг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой. Тус зам нь Улаанбаатар хот руу чиглэсэн улс, орон нутгийн гол замуудыг захад нь холбох тул хотоос хотоор дайран өнгөрдөг урсгалыг сааруулж, орон нутгийн тээвэр хотын гудамжаар дамжин түгжрэл үүсгэдэг байдлыг зогсооно. Тухайлбал, нэгдүгээр тойрог замын трассыг төлөвлөхдөө баруун хойд зүгт Дархан-Уул аймаг руу гарах зам, зүүн урд зүгт Налайх, Чойр чиглэлийн зам, урд талд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны замтай тус тус холбох юм.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 58 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 5 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 10 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 50 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 59 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 7 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 13 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 32 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 52 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 57 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 2 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 7 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 28 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 15 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 59 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top