x

Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээр үнэлдэг болно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай тэтгэврийн зээлийн асуудлаар ярилцлаа.

-Таны хувьд Монголбанкны үйл ажиллагааг хэн хүнээс илүү сайн мэддэг гишүүдийн нэг. Эдийн засагч хүн. Энэ утгаараа тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар ахмадууд шүүмжлэлтэй хандаж байна. Энэхүү зээлийг 100 хувь чөлөөтэй олгочиход ер нь яагаад болдоггүй юм бэ?

-Чөлөөтэй тавих нь зөв шүү. Банкууд өөрсдөө эрсдлээ үнэлээд л шийднэ. Түүнээс биш заавал хязгаар тавьж байгааг зөв зүйл гэж харахгүй байгаа. Анхнаасаа үүнд хязгаар тавих нь буруу байсан гэж үздэг.

-Таны хувьд уг зээлийн эргэн төлөлт найдвартай буюу чанартай зээл гэж хэлж байсан…?

-Хамгийн гол логик нь ийм. Энгийн барьцаагүй цалингийн зээл ямар учиртай юм бэ гэж. Иргэн өөрийнхөө цалинг барьцаалж, зээл авч байгаа гэсэн үг. Энэ төрлийн зээлд эрсдэл байгаа юу гэвэл байгаа. Учир нь тухайн иргэн зээл төлөх хугацаандаа ажлаасаа гэнэт халагдчих эрсдэлтэй. Харин тэтгэвэр бол шал өөр асуудал. Сар бүрийн эхэнд иргэний дансанд Нийгмийн даатгалын сангаас автоматаар тэтгэвэр нь орж ирж байдаг. Ингээд бараг орж ирэхээс нь өмнө банкууд зээлдээ суутгаад авчихдаг. Энэ утгаараа тэтгэврийн зээл бол хамгийн эрсдэл багатай зээл юм. Нөгөөтэйгүүр эрсдлийг банкууд юугаар үнэлдэг вэ. Маш тодорхой хүүгээр л үнэлдэг шүү дээ. Тэгэхээр тэтгэврийн зээл эрсдэл багатай зээл учраас логикоороо бага хүүтэй л байж таарна.

-Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль батлагдаад, удахгүй хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Зээлийн мэдээллийн сангийн нэмэлт өөрчлөлтөөр үндсэндээ хар жагсаалт гэдэг зүйлийг байхгүй болгож байна. Угтаа бидний ярьдаг хар жагсаалт гэдэг ангилал руу хэвийн зээлээс бусад нь орчихож байсан. Ингээд хар жагсаалтад орчихоор зургаан жилийн турш тухайн иргэн зээлээ эргэн төлсөн ч ямар нэгэн байдлаар банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авах эрх нь хаалттай байсан.

Үүнийг зургаан жилийн санхүүгийн ял гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр миний өргөн барьсан хууль үүнийг бүрэн болиулж байгаа. Харин хуулийн зохицуулалтаараа үүнийг онооны систем рүү оруулж өгч байгаа юм. Онооны систем өөрөө динамикаараа бодит үзүүлэлтэд өөрчлөгдөөд явдаг онцлогтой. Хэрэв зээлээ төлөөд л яваад байвал тухайн иргэний зээлийн мэдээллийн оноо өсөөд байна гэсэн үг. Эсрэгээрээ төлөхгүй, эргэн төлөлтөд ямар нэгэн доголдол үүсвэл оноо буурна. Төлөлтөө хийгээд байвал өснө, хийхгүй бол буурна. Ийм л систем рүү оруулж байгаа.

-Оноогоор нь шалгуур тогтоогоод банк, санхүүгийн байгууллагууд тухайн иргэнд зээлийн хувь хэмжээг тооцон гаргаж өгнө гэсэн үг байх нь, тийм үү?

-Яг зөв. Нөгөөтэйгүүр энэхүү онооны систем нь тухайн иргэнд биет бус санхүүгийн хөрөнгө болно гэсэн үг. Энэ ямар учиртай вэ гэхээр тухайн иргэн оноогоо барьцаалаад зээл авах боломжтой болно. Өндөр оноотой байх тусам зээлийн барьцаа өндөр байна л гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, заавал хашаа байшин, байр, орон сууц, автомашин буюу хөрөнгө барьцаалах шаардлагагүй болно гэж ойлгох хэрэгтэй. Өндөр оноотой иргэн гэдэг өөрөө санхүүгийн хариуцлагатай хүн гэж үнэлэгдэнэ. Энэ утгаараа урт хугацааны бага хүүтэй зээл тухайн иргэнд гаргаж өгөх санхүүгийн таатай боломж бий болох юм. Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлснээр Монголын банк, санхүүгийн системд цоо шинэ өөрчлөлт орж ирнэ. Өөр хандлага, үнэлэмж тогтоно гэсэн үг. Хамгийн чухал нь уг асуудлаар Монголбанк журам батлах ёстой.

-Журамд юуг нь онцлон заах ёстой гэж…?

-Журамд хэд хэдэн өөрчлөлт орж байгаа. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн давуу талууд орсон. Тухайлбал, олон улсын жишгээр онооны системээ батлана. Хоёрдугаарт, тухайн иргэнээс үл хамаараад орлогод нь доголдол үүсвэл илүү уян хатан үйлчлэх зохицуулалт орж байгаа. Эсргээрээ Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангуудаас зээл авчихаад эргэн төлөхгүй бол энэхүү уян хатан байх асуудал огт үйлчлэхгүй. Учир нь энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс илүү хариуцлагатай байх ёстой гэдэг зарчим үүнд хадаглагдаж байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Jay Williams (156.146.63.69)
    A FIRST CLASS RECOVERY HACKER THAT IS TRUSTWORTHY AND RELIABLE. THE HACK ANGELS I suffered in the hands of scammers losing my crypto assets worth $380,000 to a binary option site online with so much debt on me. I seriously needed the help of a legitimate hacking firm to assist in my case. I went searching for a hacker through the Internet seeking for a possible solution to my predicament and I saw comments about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I had to trust the reviews and contacted them to inquire about their recovery services and what it takes to hire them, they laid down their working terms and conditions which I accepted before they commenced with the recovery. I can’t thank THE HACK ANGELS RECOVERY EXPERT enough for retrieving back my funds from these heartless scammers, My sincere gratitude goes to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her Bitcoin and return it to her wallet. If you ever find yourself in a similar predicament, I highly recommend reaching out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They are truly a Godsend, and their services can make a significant difference. Thank you once again, THE HACK ANGELS RECOVERY EXPERT, for restoring my lost funds. Get in touch with the team through the info below. Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help!
    2025 оны 07 сарын 07 | Хариулах
  • Jay Williams (156.146.63.69)
    A FIRST CLASS RECOVERY HACKER THAT IS TRUSTWORTHY AND RELIABLE. THE HACK ANGELS I suffered in the hands of scammers losing my crypto assets worth $380,000 to a binary option site online with so much debt on me. I seriously needed the help of a legitimate hacking firm to assist in my case. I went searching for a hacker through the Internet seeking for a possible solution to my predicament and I saw comments about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I had to trust the reviews and contacted them to inquire about their recovery services and what it takes to hire them, they laid down their working terms and conditions which I accepted before they commenced with the recovery. I can’t thank THE HACK ANGELS RECOVERY EXPERT enough for retrieving back my funds from these heartless scammers, My sincere gratitude goes to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her Bitcoin and return it to her wallet. If you ever find yourself in a similar predicament, I highly recommend reaching out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They are truly a Godsend, and their services can make a significant difference. Thank you once again, THE HACK ANGELS RECOVERY EXPERT, for restoring my lost funds. Get in touch with the team through the info below. Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help!
    2025 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (197.211.63.16)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500-д JD.com дахин тэргүүлэв 7 цаг 40 мин Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ 7 цаг 41 мин АМНАТ-ийн шинэ аргачлал улсын төсөвт нэмэлт орлого төвлөрүүлнэ 7 цаг 42 мин Ерөнхий сайд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 7 цаг 43 мин Австралийн амбан захирагчийн айлчлал Монголд эхэлнэ 7 цаг 44 мин Зэвсэгт хүчин, Ойн газар хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 7 цаг 45 мин Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 30 жилийн ой тохиолоо 7 цаг 47 мин Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр борлуулах боломжийг танилцууллаа 7 цаг 48 мин “Сэлэнгэ-2025”-ийн тугийг Монгол Улсад хүлээлгэн өглөө 7 цаг 50 мин Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр нэмэгдлээ 11 цаг 0 мин Хималайн аадар борооны улмаас Энэтхэгт 36 хүн амиа алдав 11 цаг 3 мин Монгол, Польшийн компаниуд В2В уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 11 цаг 5 мин Ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний маргааныг бууруулахад хамтран ажиллана 11 цаг 7 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 404 шилдэг төгсөгч шалгарлаа 11 цаг 8 мин Туул, Улз голын усны түвшин нэмэгдэж, үерийн түвшинг давлаа 11 цаг 11 мин Далив хутагт Ж.Жамсранжавын гудамжинд шөнийн цагаар зам хаана 11 цаг 12 мин “No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 14 цаг 39 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 14 цаг 41 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 14 цаг 42 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 14 цаг 43 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Өнөөдөр болох үйл явдлын тойм
Top