x

Прокурорын байгууллага 785 хэрэг шинээр нээж, 340 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны зургадугаар сарын 16-наас 20-ны өдрийг дуусталх таван хоногийн хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нийт тавин дөрвөн мянга зургаан зуун далан хоёр эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Энэ хугацаанд нэг мянга хоёр зуун дөчин найм гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол долоон зуун наян тав хэрэг шинээр нээж, гурван зуун дөч хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн 340 хэргийн ангиллаар нь авч үзвэл:

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг — 153 хэрэг

  • Өмчлөх эрхийн эсрэг — 86

  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг — 66

  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг — 10

  • Эдийн засгийн — 6

  • Хүрээлэн байгаа орчны эсрэг — 5

  • Авлигын — 5

  • Хүний амьд явах эрхийн эсрэг — 4

  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг — 3

  • Соёлын өв болон цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг — тус бүр 1 хэрэг байжээ.

Шүүхэд шилжүүлсэн онцлох хэргүүдээс дурдвал:

  • Р.Н гэх этгээд компанийн нягтлан бодогч байхдаа албан тушаалаа ашиглан 576.1 сая төгрөг завшсан хэрэг.

  • Д.О гэх газрын албаны ажилтан бусдаас хахууль авч газар олгосон хэрэг.

  • Б.Ж гэх иргэн эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөнгө нэхэж авсан, хувийн мэдээллээр сүрдүүлсэн хэрэг.

  • Ш.Т гэх этгээд АНУ-аас мансууруулах бодис бүхий бүтээгдэхүүн захиалан авч, шуудангаар хүлээн авсан хэрэг.

  • Б.Э гэх этгээд гадаадын жуулчин эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг.

  • БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “С” компани химийн аюултай бодисуудыг хууль бусаар хадгалсан хэрэг зэрэг багтжээ.

Прокурорын байгууллага дээрх хяналтуудыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж, гэмт хэргийг шүүхэд хүлээлгэн өгөх ажиллагааг шат дараатай гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 11 цаг 51 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 11 цаг 52 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 11 цаг 53 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 12 цаг 2 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 12 цаг 3 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 12 цаг 6 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 12 цаг 7 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 12 цаг 8 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 14 цаг 21 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 14 цаг 23 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 14 цаг 25 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 14 цаг 27 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 32 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 14 цаг 33 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 16 цаг 32 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 16 цаг 33 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 16 цаг 34 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 16 цаг 35 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 16 цаг 37 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 16 цаг 39 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ...
Top