x

2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Чуулганы өмнөх өдрийн нэгдсэн хуралдаанаар тус хэлэлцүүлгийг эхлүүлж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай", "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын 33 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг мөн өмнөх өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Мандхай танилцуулснаар хуралдаан өндөрлөсөн юм.

Энэ өдрийн хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Батболд "УИХ-ын даргын 210 дугаар захирамжаар 2025 оны 05 сарын 08-нд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаар ахлуулсан ажлын хэсэг шинжээчийн багаа томилоод хууль, эрх зүй, уул уурхай, санхүү зэрэг гурван чиглэлээр судалж байгаа. УИХ-ын энэ ажлын хэсэг ажиллаж байхад яагаад ийм хянан шалгах түр хороо байгуулах болов" хэмээн лавласан.

Тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдахад Засгийн газрын ажлын хэсгийг тухайн үед сайд О.Алтангэрэл ахлан ажиллаж, тодорхой мэдээллүүдийг УИХ-ын гишүүдэд хүргэсэн. Тэр үед ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулгатай хэд хэдэн удаа санал солилцсон. Одоо хэрхэн илүү том агуулгаар, хурдтай ажиллаж болох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Ганц хоёр шинжээч, референттэй ажил явахааргүй байна. Том далайцтай хэмжээний асуудал учраас түр хороо байдлаар өргөтгөж ажиллах нь зүйтэй гэж үзсэн гэсэн хариулт өгсөн юм.

Энэхүү тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бөгөөд тогтоолын төслийн талаарх санал хураалтыг ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлууллаа.  

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсвийн хөрөнгө оруулалтын асуудлыг нягтлах, эргэн хэлэлцэх нь зүйтэй байна хэмээн мэдэгдээд, хуралдаан даргалагчийн зүгээс чиглэл өгч Төсвийн байнгын хороонд буцаах нь зүйтэй гэлээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно. Чиглэл өгсөн тодорхой асуудлаас бусад асуудлыг хөндөхийг хориглоно гэж заасныг дурдсан.

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, Нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно гэж хуульд заасныг тодотгоод, зургаан асуудал дээр чиглэл авах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Бүсчилсэн хөгжилтэй холбоотой, Засгийн газрын нөөц сангаас тодорхой дүнгээр бууруулж зохицуулалт хийх, ШУА-ийн хүрээлэнгүүдийн лабораторийн багаж тоног төхөөрөмжтэй холбоотой төсөл, арга хэмжээ зэрэг нийт зургаан чиглэлийг танилцуулснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Patricia Lovick (181.41.202.180)
    How To Recover Your Bitcoin Without Falling Victim To Scams: A Testimony Experience With Capital Crypto Recover Services, Contact Telegram: @Capitalcryptorecover Dear Everyone, I would like to take a moment to share my positive experience with Capital Crypto Recover Services. Initially, I was unsure if it would be possible to recover my stolen bitcoins. However, with their expertise and professionalism, I was able to fully recover my funds. Unfortunately, many individuals fall victim to scams in the cryptocurrency space, especially those involving fraudulent investment platforms. However, I advise caution, as not all recovery services are legitimate. I personally lost $273,000 worth of Bitcoin from my Binance account due to a deceptive platform. If you have suffered a similar loss, you may be considering crypto recovery, The Capital Crypto Recover is the most knowledgeable and effective Capital Crypto Recovery Services assisted me in recovering my stolen funds within 24 hours, after getting access to my wallet. Their service was not only prompt but also highly professional and effective, and many recovery services may not be trustworthy. Therefore, I highly recommend Capital Crypto Recover to you. i do always research and see reviews about their service, For assistance finding your misplaced cryptocurrency, get in touch with them, They do their jobs quickly and excellently, Stay safe and vigilant in the crypto world. Contact: Recoverycapital@fastservice.com You can reach them via email at Capitalcryptorecover@zohomail.com OR Call/Text Number +1 (336)390-6684 his contact website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 11 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 8 цаг 53 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 8 цаг 54 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 8 цаг 55 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 8 цаг 59 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 9 цаг 0 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 9 цаг 2 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 9 цаг 3 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 9 цаг 4 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 11 цаг 15 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 11 цаг 17 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 11 цаг 18 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 11 цаг 20 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 11 цаг 22 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 11 цаг 23 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 11 цаг 25 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 11 цаг 26 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 13 цаг 3 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 13 цаг 4 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 13 цаг 6 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 13 цаг 8 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top