x

Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсон уу?

Өчигдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлөх, орных нь хүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч АН-ын бүлэг асуудлаас завсарлага авснаар ирэх долоо хоногийн лхагва гариг хүртэл хойшлов. УИХ-ын тухай хуульд зааснаар завсарлагааны хугацааг дахин нэг удаа гурав хоногоор сунгаж болох юм байна.  

АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин завсарлага авах болсон үндэслэлээ “УИХ-ын дэд даргыг чөлөөлөхийн тулд эхлээд Үндсэн хуулийн цэцийн 08 тоот дүгнэлтийг УИХ хүлээж авах ёстой. АН-ын бүлэг Үндсэн хуулийг сахин хамгаалахын тулд хатуу байр суурь дээр зогсоно, бүлгийн шийдвэр гарсан” гэсэн билээ.

Сануулахад, Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас хоёр шийдвэр гарсан. Нэгдүгээрт Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол Үндсэн хуулийн 43.1-р зүйлийг зөрчсөн байна. Хоёрдугаарт УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа 10-р сарын 17-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулахдаа буюу "УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэж байхдаа" Үндсэн хууль зөрчсөн байна гэж.

Үндсэн хуулийн 43.1-д “УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал…УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцно” гэсэн байгаа. Атал УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Гишүүдийн гаргасан саналаар санал хураалгахгүй. Дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооны гаргасан санал дүгнэлтээр санал хураалтыг явуулна” гэж зөрсөөр байгаад хүчээр санал хураалтыг явуулсан. УИХ дахь цөөнх буюу АН-ын бүлэг, олонхийн бүлгийн гишүүдийн тал нь “Үндсэн хуулийн зөрчил болох учраас энэ санал хураалтанд оролцохгүй” гэдгээ мэдэгдэж, бүтэн өдрөөр чуулганы хуралдаанд “бойкот” хийсэн. Гэвч маргааш өдрийн 13.30 цагт Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг шийдэх хуулийн хугацаа дуусч байсан тулд гишүүд арга буюу чуулганд ирцээ бүртгүүлж, санал хураалтад оролцсон. Нэг ёсондоо УИХ-ыг Үндсэн хууль зөрчил рүү түлхсэн хэрэг.

Хэрвээ 13.30 цагаас өмнө УИХ шийдвэрээ гаргаагүй бол “Үндсэн хууль зөрчсөн” үндэслэлээр УИХ өөрсдөө тарах, үгүй бол Ерөнхийлөгч санал гаргаж УИХ-ыг тараах гэсэн хоёр л зам үлдээд байв. Харин УИХ-ын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд Цэц үүнийг хянаж үзээд, засч залруулаад явах боломжтой байсан. Гишүүдийн хувьд хоёр муу сонголтоос арай дээрийг нь сонгосон хэрэг.

Гэтэл энэ нь одоо бүр даамжраад УИХ Үндсэн хууль зөрчих нь өдөр тутмын хэм хэмжээ болж байгаа бололтой. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр МАН-ын бүлгийн шинэ даргын хэлсэн үгнээс үзвэл.

АН-ын бүлэг завсарлага авах тухай хүсэлт гаргасны дараа МАН-ын бүлгийн дарга Х.Батжаргал “Цэцийн дүгнэлт тэртэй тэргүй гарчихсан, УИХ маргах үндэслэл байхгүй учраас хэзээ ч хэлэлцсэн яах вэ. Эхлээд УИХ-ын даргаа чөлөөлж, томилох нь яаралтай байна. Энэ бол манай бүлгийн шийдвэр. Цэцийн дүгнэлтийг дараа нь хэлэлцэж болно шүү дээ” гэсэн. Товчхондоо, Х.Булгантуяаг чөлөөлөх нь Цэцийн дүгнэлттэй холбоогүй юмаа, намын бүлэг өөрсдөө улс төрийн хариуцлага тооцож байгаа юмаа, Цэцийн дүгнэлт бол хоёрдугаар асуудал, хэзээ ч хэлэлцсэн болно шүү дээ гэсэн.

Энд нэг тодруулах зүйл байна. Цэц УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад “УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа Үндсэн хууль зөрчсөн” буюу Үндсэн хуулийн 66.2.З-аар “/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх”-ээр маргаан үүсгэж, “Үндсэн хууль зөрчсөн байна” гэдэг дүгнэлт гаргасан. Тэгэхээр УИХ үүнд үндэслэж шийдвэрээ гаргах ёстой гэсэн үг. Гэтэл МАН-ы бүлгийн дарга “Цэцийн шийдвэр хамаагүй, манай намын бүлгийг төлөөлж УИХ-ын дэд даргад сонгогдсон учраас намын бүлэг хариуцлага тооцож байгаа юм” гэдэг нь Цэцийн дээр МАН гарчихсан гэсэн үг үү? Эсвэл “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг үү?

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал бас нэг “ноцтой” зүйл ярьсан. Хэрвээ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх гэж байгаа бол энэ дүгнэлтээр хоёр шийдвэр гарсан байгаа. Эхнийх нь Засгийн газрыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гарсан. Үүнийг ч гэсэн хэлэлцэх ёстой гэж.

Нэгдүгээрт, Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх биш, хүлээж авах тухай ярьж байгаа. Хоёрдугаарт, Цэц хоёр өөр шийдвэр гаргасан. Эхнийх нь УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн тухай. Энэ шийдвэр нь гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болоод Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа үргэлжлээд явж байгаа. Хоёрдугаарх нь УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэж байсан этгээд буюу "албан тушаалтан" Үндсэн хууль зөрчсөн тухай асуудал. Энэ дагуу УИХ шийдвэрээ гаргах гэж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг дүгнэлтээр гарсан хоёр өөр шийдвэрийн тухай.

Тодруулахад, Үндсэн хуулийн цэцийн 08 тоот дүгнэлтийн араас УИХ өнөөдөр анх удаа шийдвэр гаргах гэж байна, Х.Булгантуяаг чөлөөлөх тухай. Үндсэн хууль зөрчсөн асуудлаар нь. Энэ тохиолдолд Цэцийн шийдвэрийг үндэслэж шийдвэрээ гаргана уу гэхээс намын бүлгийн шийдвэрийг үндэслэхгүй. Ингэвэл дахиад Үндсэн хууль зөрчсөн буюу “Цэцийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй” асуудал үүснэ. Үүнээс л болгоомжлоод АН-ын бүлэг “Эхлээд Цэцийн шийдвэрийг хүлээгээд авчихъя” гээд байгаа юм. Гэхдээ Цэцийн шийдвэрийг УИХ “хэсэгчлэн хүлээж авах” тухай ойлголт байхгүй учраас хоёуланг нь хүлээж авч таарна. Эхний шийдвэрийн араас УИХ ямар нэг шийдвэр гаргахгүй, өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг дахин томилохгүй. Хоёр дахь шийдвэр бол “Энэ этгээд Үндсэн хууль зөрчсөн учраас УИХ шийдвэрээ гарга аа” гэсэн үг. Тэгэхээр УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас өөр аргагүй. Ядахдаа протоколын хувьд.

Гэвч МАН-ын бүлгийнхний санааг зовоож байгаа зүйл нь Х.Булгантуяаг чөлөөлөх, чөлөөлөхгүйдээ биш. Хэрвээ Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал “Үндсэн хууль зөрчсөн” гэдгээр араас нь УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудал яригдах гээд байна гэдэг айдас. Олон ч гишүүн энэ тухай ярьсан байна лээ. Энэ ч гэсэн УИХ-ын бүрэн эрхийн асуудал, МАН-ын бүлгийн асуудал биш. Үүнээс болоод УИХ дахиад Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Энэ л АН-ын бүлгийн барьж байгаа зарчим...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
  • Barbara Ignazio (156.146.41.70)
    LIVE TESTIMONIES OF SUCCESSFUL CRYPTO RECOVERIES, THESE ARE MUST WATCH TESTIMONIES. Recovery of Lost Crypto; Binary options scam, Investment scams, Loans scam Etc. What happens after losing Bitcoin or a bank transfer to Fraudsters? You can choose to accept the loss and give the con artists your hard-earned money, or you can choose the second choice. As a result of your failure to stop the scammers, additional people will become victims, many of whom will most likely be your friends or relatives. You can watch testimonies of successful recoveries by this company both on youtube and other platformshttps://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=3Ms34Ww1TuFzMBV1 https://youtube.com/shorts/VCE7mcnb48I?si=WguNgW8p8mJVLI2RImmediately, you can contact bitcoin recovery professionals like Rescue Team Recovery Company at Email add (Rescueteamrecovery @ cyberservices. com) That will assist you in tracking and recovering your lost, scammed or hacked crypto currencies and band funds. The Rescue Team Recovery Company collaborates with law enforcement to help catch these con artists. You can proceed as long as you know the wallet address of the con artist or the receipts of the bank transactions. I wish you success. WhatsApp; +14706372676 Learn More; Eml: Rescueteamrecovery@cyberservices.com
    2025 оны 11 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 1 цаг 0 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 1 цаг 2 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 1 цаг 3 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 1 цаг 10 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 1 цаг 12 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 1 цаг 40 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 40 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 1 цаг 40 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 1 цаг 42 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 3 цаг 15 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 3 цаг 15 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 3 цаг 16 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 3 цаг 16 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 17 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 3 цаг 20 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 18 цаг 38 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 18 цаг 38 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 18 цаг 40 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 18 цаг 52 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 18 цаг 53 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top