x

“Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн барих дуртай хар арьсан цүнх нь нийгмийн сүлжээгээр алдартай болсны дараа Японы төв нутгийн арьсан эдлэл үйлдвэрлэгчийн захиалга огцом өсжээ. 

“Grace Delight Tote” хэмээх цүнхийг Токио хотод төвтэй, 145 жилийн түүхтэй арьсан эдлэл үйлдвэрлэгч “Hamano Inc” компанийн 20 орчим гар урчууд оффисын ажилтан эмэгтэйчүүдэд зориулан Нагано мужид гараар урладаг. “Санаэгийн цүнх” хэмээн нэрлэгдэх болоод буй 700 орчим гр жинтэй уг цүнх нь А4 хэмжээтэй баримт бичгүүдийг багтаадаг бөгөөд 136 400 иений /885 ам.доллар/ үнэтэй юм.

Гуч гаруй жилийн өмнөөс үйлдвэрлэж эхэлсэн хөнгөн цүнх нь найман өнгөний сонголттой. Гэсэн хэдий ч захиалга нь ихэссэн тул тус компани одоогоор зөвхөн хар өнгийн цүнхний захиалгыг хүлээн авч байна. Ирэх оны долоодугаар сарын сүүлч хүртэл нийлүүлэлт хийгдэхгүй гэж тус компани мэдэгджээ.

Энэ оны 10 дугаар сарын сүүлчээр Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон Т.Санаэ уг цүнхийг барьж яваа нь харагдсаны дараа 1880 онд байгуулагдсан компанийн бүтээгдэхүүний захиалга огцом нэмэгдсэн байна. “Hamano”-гийн ажилтан Таканори Кобаяшигийн ярьснаар, 20, 30-аад насны залуу үйлчлүүлэгчдээс ердийн үеийнхтэй харьцуулахад илүү олон захиалга ирэх болжээ.

“Энэхүү загвар нь хэзээ ч моодноос гарахгүй бөгөөд олон жилийн турш хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог. Түүнчлэн бид засварын үйлчилгээ үзүүлдэг тул үйлчлүүлэгчид цүнхийг удаан хугацаанд эдэлж хэрэглэх боломжтой” хэмээн Т.Кобаяши ярилаа.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 2 цаг 4 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 2 цаг 10 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 2 цаг 11 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 2 цаг 18 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 2 цаг 25 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 2 цаг 28 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 3 цаг 7 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 3 цаг 52 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 4 цаг 6 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 4 цаг 21 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 4 цаг 26 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 34 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 4 цаг 54 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top