x

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн бөөгөөс “Chanel” брэндийн хоёр цүнх авснаа өнөөдөр хүлээн зөвшөөрсөн боловч Эв нэгдлийн сүмд туслалцаа үзүүлсний хариуд тэдгээрийг авсан гэдгээ үгүйсгэжээ.

Түүний өмгөөлөгчдийн гаргасан мэдэгдэлд дурдсанаар, авлига, хээл хахуулийн янз бүрийн хэрэгт буруутгагдан баривчлагдаад буй Ким Кён Хи анх удаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийсэн боловч тус сүмээс тансаг зэрэглэлийн “Graff” хүзүүний зүүлт авсан гэдгийг няцаасан байна.

“Тэргүүн хатагтай Ким Кён Хи хоёр удаа Чон Сон Бэгээс цүнх бэлгэнд авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч тэрбээр Эв нэгдлийн сүмтэй ямар ч хуйвалдаан хийгээгүй, ямар нэгэн хэлбэрээр хүсэлт хүлээн авч, солилцоо хийгээгүй гэдгээ тодорхой хэлсэн. Тэрбээр мөн “Graff” зүүлт авсан гэх яриаг эрс няцааж байна” гэж уг мэдэгдэлд бөөгийн нэрийг дурдан бичжээ.

Цүнх болон үнэт эдлэлүүд нь "2022 оны гуравдугаар сард Юн Сог Ёль ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа тус сүмд бизнесийн ашиг олоход нь тусалсны хариуд авлига авсан" хэмээн тэргүүн хатагтай асныг буруутгаж буй хэргийн гол баримт болоод байгаа юм. Хэргийг шалгаж буй мөрдөгчдийн тусгай багийн мэдээлснээр, Чон Сон Бэ дээр дурдсан эд зүйлсийг Ким Кён Хид тухайн оны 4-7 дугаар сарын хооронд Юн овогтой сүмийн ажилтан асны хүсэлтээр хүргэж өгчээ.

Цүнхнүүдийг 8 сая вон /5500 ам.доллар/, 12 сая вон, зүүлтийг 62 сая вон гэж үнэлж байна. Ким Кён Хи эхэндээ цүнхнүүдийг аваагүй гэж мэдэгдэж байсан боловч дараа нь Чоны ятгалгаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. “Тухайн үед төрийн албан тушаалтны гэргий хүний хувьд илүү чанд хатуу байх ёстой байсан боловч авахаас татгалзаж чадаагүй алдаагаа ухамсарлаж байна” гэж тэрбээр хэлснийг өмгөөлөгчид нь уламжилжээ. Бэлгүүдийг хэрэглээгүй бөгөөд дараа нь Чон Сон Бэд буцааж өгсөн байна.

Өмгөөлөгчид мөн Ким Кён Хид тусламж хүссэн хүсэлт ирж байгаагүйг дурджээ. Ким Кён Хи “зохисгүй үйлдэл” гаргаж, ард түмний урмыг хугалсандаа гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Чон Сон Бэ шүүх дээр өгсөн мэдүүлгээсээ буцаж, сүмийн албан тушаалтнаас авсан бэлгийг тухайн үеийн Ерөнхийлөгчийн туслахад хүргэсэн гэж мэдэгдсэний дараа Ким Кён Хи дээрх мэдэгдлийг хийжээ. Өмнө нь Чон Сон Бэ тэдгээр эд зүйлийг алдаж үрэгдүүлсэн гэж мэдүүлж байжээ.

Эх сурвалж: Yonhap

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 21 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 58 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 24 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 35 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 41 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 47 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 52 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 56 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 27 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 31 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 32 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 37 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 40 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 43 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 54 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 48 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 32 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 44 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 8 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top