x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд болж байгаа “Төрийн албан хаагчдын үндэсний чуулган”-д оролцогсдод мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордууллаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: 

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Хүндэт зочид оо.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгын төлөө эрдэм чадлаа зориулан буй төрийн албан хаагчид та бүхэнд Монгол Улсын Төрийн албаны өдөр болон төрийн албаны төв байгууллага Төрийн албаны зөвлөл байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Их эзэн Чингис хааны үр хойч монголчууд бидний төрийн албаны түүхэн уламжлал Төв Азийн цээжинд нүүдэлчдийн байгуулсан анхны төрт Хүннү гүрнээс эхтэй.

Мянга мянган жилийн түүхтэй монгол төр үеийн үед эрдэм чадалтай, энэрэх сэтгэлтэй, үнэнч шударга шилдэг иргэнээ шилэн сонгож, тохоон томилж, төрдөө зүтгүүлж, түмэндээ үйлчлүүлж, өндөр үүрэг, өргөн хариуцлагыг оноож ирсэн түүхтэй.

“Эрдэмт хүн улсын чимэг, зүтгэлт хүн төрийн чимэг” хэмээх ардын сайхан үг бий. Монгол төрийн албаны түүх бол эрдэм мэдлэгтэй, чинхүү зүтгэлтэй монгол төрийн албан хаагч нэг бүрийн түүх мөн.

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Манай улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаар иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх эрх зүйн үндэс тавигдаж, 1994 онд Төрийн албаны тухай хуулийг баталж, биелэлт, хэрэгжилтийг нь зохион байгуулах, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, маргааныг хянан шийдвэрлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн албаны төв байгууллагыг байгуулж, өдгөө 30 жилийн ойтой золгож байна.

Анх Төрийн захиргааны албаны зөвлөл нэртэй байгуулагдсан Төрийн албаны зөвлөл өнгөрсөн 30 жилийн хугацаанд салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийгмийн өөрчлөлттэй уялдуулан шинэчлэх, холбогдох журам, стандартыг батлан мөрдүүлэх, төрийн албаны шинэтгэл, стратеги, хүний нөөцийн бодлогыг үр дүнтэй зохион байгуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

Энэхүү өндөр хариуцлагатай үүргийг чин сэтгэлээр, нэр төртэй гүйцэтгэж ирсэн үе үеийн Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье!

Цахим сонгон шалгаруулалт, албан тушаалын стандартчилал, хүний нөөцийн аудит, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, чадавхад суурилсан мэргэшлийн тогтолцоо, ёс зүйн шинэ механизмыг бүрдүүлэх их үйл хэргээр 30 жилийн ойгоо угтаж буй Та бүхэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Монгол төрийн албан хаагчид аа,

Төрийн алба бол аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хангах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалан бэхжүүлэх үндэс мөн.

Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, тогтвортой хөгжил нь төрийн албан хаагч нэг бүрийн үүрэг хариуцлага, хичээл зүтгэлээс шууд хамааралтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн албаны хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлж, мэдлэг, чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах бодлого санаачилгыг тууштай дэмжиж, төрийн албыг улс төрөөс ангид, мэргэшсэн, тогтвортой, ард иргэддээ түргэн шуурхай үйлчилдэг байхад онцгой анхаарч ирсэн.

Цаашид эх орноо хөгжил дэвшилд хөтлөх чадамжтай, зөв бүтэц, зохион байгуулалттай төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсоох, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлэхэд онцгой анхаарал хандуулахыг бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэе.

Тэрчлэн Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний дүнг байгууллагын дотооддоо нээлттэй мэдээлж байхаар журамласнаа цаашид улам өргөтгөн олон нийтэд ил тод болгохоор ажиллаж байгаа нь сайшаалтай.

Ингэснээр төрийн албан хаагч үүрэгт ажлаа чанартай сайн гүйцэтгэх, чадахуйн зарчимд үндэслэн албан тушаал, зэрэг дэв ахих, төрийн албан хаагчдын шагнал урамшуулал шударга хуваарилагдах болон төрийн улс төрийн албанд шилжин ажиллах албан хаагч төрийн албаны мэдлэг, ёс суртахууны бэлтгэл хангагдах зэрэг өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглэж байна. Энэ бол хэрэгжих ёстой зарчим мөн болно.

Эрхэм хүндэт төрийн албан хаагчид аа,

Төрийн албан хаагчдын нэр хүндийг өсгөх, төрд итгэх ард түмний итгэлийг нэмэгдүүлэхэд төрийн албан хаагчийн дотоод эв нэгдэл, харилцан итгэл, харилцан хүндэтгэл чухал үүрэгтэй.

Төрийн албан хаагч бүр монгол төр, ард түмэн, үндэсний язгуур эрх ашгийн төлөө хүчин зүтгэж буйгаа гүнээ ухамсарлаж, хов жив, гүжир гүтгэлгээс ангид, эв эетэй, төрийн албан хаагчийн нэр хүндийг ямагт өндөрт өргөж, сахин хамгаалж, монгол төрийн түүхэнд зөв мөртэй, шударга үйлстэй байх учиртайг сануулъя.

Төрийн албан хаагчийн манлайллыг дээшлүүлэх, менежментийг сайжруулах, нээлттэй засаглал, цахим шилжилт, авлигаас ангид байх зарчим, стратеги, хүний нөөцийн бодлогыг төгөлдөржүүлэхэд энэ удаагийн чуулган үр дүнгээ өгнө гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна.

Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Амазоны агуулахуудад 1 сая гаруй робот ажиллаж байна 3 цаг 40 мин "Ливерпүүл"-ийн довтлогч Диогу Жота ослоор амиа алдлаа 3 цаг 54 мин Игавахара Масарү: Японы Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатны айлчлал нь хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээх алхам болно 4 цаг 2 мин Усик, Фьюри нар гурав дахь удаагаа тулалдана 4 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 4 цаг 21 мин Төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” тэргүүллээ 5 цаг 13 мин Хуульчийн мэргэжлийн шалгалтыг аравдугаар сард зохион байгуулна 7 цаг 6 мин Цахилгаан скүүтер, дугуйн хөдөлгөөнийг зохицуулах хуулийн төсөл өргөн барив 7 цаг 7 мин Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль бус бизнесийн хэргээр шалгаж байна 7 цаг 9 мин Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо 7 цаг 10 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргөн барив 7 цаг 11 мин ДОХ, гепатитийн В вирусын геном судалгаанд шинэ технологи нэвтрүүлжээ 7 цаг 12 мин Үер, түймэр, газар хөдлөлтийн эрсдэл өндөр байгааг анхаарууллаа 7 цаг 16 мин Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо 7 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ 7 цаг 18 мин Баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байдлыг 171 байцаагч хянана 7 цаг 20 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюул өндөр байна 7 цаг 22 мин Жүдо бөхийн Улаанбаатар их дуулга долдугаар сард болно 7 цаг 26 мин Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр 12 цаг 39 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдыг хүлээн авч уулзлаа 12 цаг 44 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Я.Баяраа: Уран зохиол бол ял, эх хэл бол дөнгө гэж ойлгосон ... Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын... Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Төрийн байгууллагын бүтэц, орон тоог цомхон болгохоор шийдвэ... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Хойд нутгаар бороо, бага зэрэг сэрүүсэл хүлээгдэж байна Увс аймагт бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амиа алд... Гэр хороолол, орон сууцны бүсэд авто зогсоол шинээр төлөвлөн... Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 5.0 магнитудын хүчтэй газ... Эрчим хүчний төрийн өмчит компаниудыг нэгтгэж, бүтцийг цомхо... Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Нийслэлийн түгжрэлийг бууруулах хуулийн төслийг яаралтай хэл... Эрүүл мэндийн салбарт нийцлийн асуудлаар 235.2 тэрбум төгрөг... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө...
Top