x

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.

Иж бүрэн сургуулийг зохион байгуулснаар орон нутгийн гамшгийн эрсдэл, болзошгүй аюулыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шадар сайд С.Амарсайхан ярихдаа, “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой эрсдэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх нь чухал зорилт болоод байна. Гамшгаас хамгаалах сургалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох үйл ажиллагаанд хувь хүн, байгууллага, орон нутгийн бэлэн байдлыг дээшлүүлэх гол үндэс болдог” гэв.  

Энэ удаагийн сургуульд аймгийн Онцгой комисс, 13 алба, 13 мэргэжлийн анги, сумдын Засаг дарга нарын 500 гаруй ажилтан, алба хаагч оролцож, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, харилцан ажиллагаа” үндсэн сэдвийн хүрээнд дадлага сургуульд хамрагдах юм.  Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг удирдах бөгөөд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. 

Сүүлийн 10 жилийн хугацаанд Хэнтий аймагт 1066 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэж, 111 хүний амь эрсдэж, 3.6 сая толгой мал хорогдон, 1.09 их наяд төгрөгийн хохирол учраад байгаа аж. Тэдгээрийн дийлэнхийг буюу 51.4 хувийг обьектын гал түймэр, 20.1 хувийг хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол, 14.7 хувийг халдварт өвчин, 11.5 хувийг ой, хээрийн түймэр, үлдсэн хувийг байгалийн бусад гамшиг эзэлж байна.

Сургуулийн нээлтэд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон албаны төлөөлөл оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 12 цаг 9 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 12 цаг 10 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 12 цаг 11 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 12 цаг 21 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 12 цаг 21 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 12 цаг 24 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 12 цаг 25 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 12 цаг 26 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 14 цаг 39 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 14 цаг 41 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 14 цаг 44 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 14 цаг 45 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 50 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 14 цаг 51 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 16 цаг 50 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 16 цаг 51 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 16 цаг 52 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 16 цаг 54 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 16 цаг 55 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 16 цаг 57 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ...
Top