x

Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа

Улаанбаатар хотын орон сууцжуулах бодлогын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материал орчимд 12.6 га газарт 1800 айлын орон сууц барих томоохон төсөл эхэллээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар газар дээр нь ажиллав.

Тус төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж, компаниудын санал хүлээн авах эцсийн хугацаа наймдугаар сарын 7-ны 11:00 цаг байхаар тогтоожээ. Шалгаруулалт нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах журам-д үндэслэн явагдах юм.

Одоогийн байдлаар уг байршилд газар чөлөөлөлт 82 хувийн явцтай бөгөөд долоодугаар сарын дотор бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Дэд бүтцийн асуудлыг нийслэл хариуцаж шийдсэн тул компаниуд зөвхөн барилгын ажлыг эхлүүлэх нөхцөлтэй байна.

Төсөлд оролцох компаниуд:

  • Барилгын тусгай зөвшөөрөлтэй байх

  • Санхүүгийн чадамжтай байх

  • Өндөр үр ашиг бүхий санал гаргах

Энэ удаагийн төсөл өмнөх ижил төслүүдээс ялгаатай нь төрөөс газар чөлөөлөлт болон дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгсөн, зураг төслийн ерөнхий хувилбар ч бүрдсэн тул ажлыг саадгүй гүйцэтгэх боломжтой болжээ. Харин өмнө нь хэрэгжиж байсан төслүүд дээр барилгын зөвшөөрөлд хэт анхаарч, дэд бүтэц, газар чөлөөлөлт шийдэгдээгүйгээс иргэд хохирох тохиолдол гарч байсныг холбогдох албаныхан онцлов.

“Ханын материалын 1800 айлын орон сууцны төсөл” нь:

  • Ногоон байгууламж

  • Сургууль, цэцэрлэг

  • Кино театр, үзвэр үйлчилгээний төв

  • Орчин үеийн оффисын барилга
    зэрэг цогц шийдэлтэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд хамгийн өндөр барилга нь 12 давхар, бусад нь шаталсан хэлбэрээр 9 болон 7 давхар байх аж.

Энэхүү хороолол нь “20 минутын хот” концепцтой уялдсан, жишиг загвар бүхий шинэ суурьшлын бүс болохоор төлөвлөгдөж байна. Шалгарсан компани тухайн төлөвлөлтийн хүрээнд өөрийн хөгжүүлэлтийг үргэлжлүүлэн хийх боломжтой юм.

Сүүлийн хоёр жил хүрэхгүй хугацаанд Нийслэл нийт 2584 нэгж талбарт газар чөлөөлөлт хийж, өнгөрсөн арван жилийн дүнтэй бараг дүйцэхүйц амжилтад хүрээд байна.

Эх сурвалж: Нийслэлийн Орон сууцны корпораци, НЗДТГ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 3 цаг 15 мин Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа 3 цаг 16 мин Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ 3 цаг 18 мин Дрифт хийсэн жолоочид торгууль ногдуулж, эрх хасав 3 цаг 19 мин Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ 4 цаг 22 мин Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 4 цаг 27 мин Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ 4 цаг 36 мин Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо 4 цаг 40 мин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 5 цаг 46 мин Хөлгүй цэнгэлийн цаг 6 цаг 1 мин Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 6 цаг 20 мин Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн 6 цаг 46 мин Дэлгэрэх суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ 7 цаг 9 мин Пара пауэрлифтингийн дэлхийн цомоос Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ 7 цаг 10 мин Япон Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэл илэрхийллээ 7 цаг 11 мин Улаанбаатар хот “Теле камерын нэгдсэн төв”-тэй боллоо 7 цаг 12 мин Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ 7 цаг 13 мин Монгол, Хятад, Оросын Дагуурын дархан цаазат газрын хамтарсан хурал Чойбалсанд болов 7 цаг 13 мин Хан-Уул дүүрэгт гэрэлтүүлгийн байгууламжийн хяналт шалгалт хийв 7 цаг 14 мин М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулаанаа хийнэ 7 цаг 16 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top