x

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоолоо

Бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж ирсэн Монгол Улс 2010 оноос НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаа тогтоох зорилт дэвшүүлсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг 2025 оны долоодугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, баталжээ. Ингэснээр НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаа тогтоох Монгол Улсын зорилт бүрэн хангагдаж байна. Тус хуралдаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “2018 онд Эсватинийн Хаант Улстай, 2019 онд Барбадос Улстай, 2021 онд Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай, 2023 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох Хамтарсан албан мэдээнд тус тус гарын үсэг зурсан” тухай танилцуулсан. Түүнчлэн манай улс НҮБ-д ажиглагч статустай Палестин, Гэгээн Ширээт Улс, Европын Холбоотой тус тус дипломат харилцаатай.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох чиглэлийг өгч байв. Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох шийдвэрийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 онд гаргажээ. Дээрх шийдвэрүүдийн мөрөөр ажилласны дүнд 2018 он хүртэл 25 улстай дипломат харилцаа тогтоож, Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 15 дугаар хэсэгт заасны дагуу дипломат харилцаа тогтоох асуудлыг тухай бүр нь УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрийг батлуулж байсан юм. Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар дипломат харилцаа тогтоох асуудлыг НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоож дууссаны дараа нэгдсэн байдлаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон байдаг юм.

Дипломат харилцаа нь улс орнуудын албан ёсны харилцааны үндэс суурь болдог, харилцан бие биенээ хүлээн зөвшөөрсний баталгаа болдог. Монгол Улсын хувьд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад улс орнуудтай эрх тэгш харилцаа тогтоох, харилцан хүлээн зөвшөөрөх үйл хэрэг нэн ач холбогдолтой байсныг цохон тэмдэглэх хэрэгтэй билээ. Монгол Улс НҮБ-ын нийт гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоосон маш цөөн орны нэг болж байна. 

Монгол Улс 1961 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд 1966 он гэхэд 33 улстай дипломат харилцаатай болсон бол, энэ үзүүлэлт 1976 онд 79, 1996 онд 130, 2016 онд 188 болсон байдаг.

Манай улс НҮБ-ын идэвхтэй бөгөөд хариуцлагатай гишүүн, гадаад харилцааны олон талт дипломат үйл ажиллагааг дэмждэг улс орны хувьд НҮБ-тай нэн ойр харилцаатай байхыг эрхэмлэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд гадаад айлчлалаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох ажлаар эхлүүлсэн нь үүний илрэл байв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад 2022 онд айлчлахдаа, “Дайн дажинтай энэ хэцүү цаг үед Монгол Улс энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” гэдгийг тодорхойлж олон улсын хэмжээнд тунхаглан таниулсан. Ийнхүү Монгол Улсын нэр төр, гадаад ертөнц дэх үнэт зүйл, үүх түүх, өв соёл, ёс заншлынхаа амин чанараар танигдсан он жилүүдийг бид харж байна. Өнгөрсөн онд гэхэд л  Монгол Улс түүхэндээ хамгийн олон айлчлал буюу есөн төрийн болон албан ёсны айлчлалыг хүлээн авсан билээ.  

Ийнхүү Монгол Улс олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын хүрээнд хэрэгжүүлсэн НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох зорилт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд бүрэн хэрэгжлээ. 

Дээр дурдсан улс орнуудтай дипломат харилцаа тогтоосноор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт тогтолцоо, механизмын хүрээнд нийтлэг ашиг сонирхлын төлөө харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломж нэмэгдэж байна.

Хамгийн сүүлд дипломат харилцаатай болсон орнуудын тухайд танилцуулбал:

Манай улс Барбадостой дипломат харилцаа тогтоох сонирхолтойгоо илэрхийлж, хоёр тал дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зуржээ. Барбадос улсын хувьд 1966 онд Британийн колоничлолоос тусгаар тогтнож, НҮБ-ын гишүүн болсон. Тус улс нь Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн бүлэг, Карибын хамтын нийгэмлэг, Америкийн улсуудын байгууллага зэрэг бүс нутаг, олон улсын байгууллага, олон талт механизмуудын гишүүн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд идэвхтэй байр суурьтай аж.

Тэгвэл Монгол Улс, Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна. Тус улс нь 1968 онд Британийн хяналтаас бүрэн гарснаар тусгаар тогтнолоо олж, НҮБ-ын гишүүнд элсжээ. Африкийн өмнөд хэсэгт орших тус улс мал аж ахуй, аж үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт суурилсан харьцангуй төрөлжсөн эдийн засагтай, дундаж орлоготой улсад тооцогддог бөгөөд далайд гарцгүй гэдгээр манай улстай ижил төстэй юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаготой дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зуржээ. Карибын тэнгист орших хоёр арлаас бүрдэх тус улс нь 1962 онд Их Британиас бүрэн тусгаарлаж, НҮБ-ын гишүүн орон болсон. Шингэрүүлсэн байгалийн хийн экспортоороо бүс нутагтаа тэргүүлдэг, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагаас гадна Карибын хамтын нийгэмлэг, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагын идэвхтэй гишүүн аж.

Тэгвэл хамгийн сүүлд буюу Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдээнд 2023 оны 12 дугаар сарын 6-нд гарын үсэг зуржээ. Тус улс 1966 онд тусгаар тогтнож НҮБ-ын гишүүнээр элсжээ. Шинээр тусгаар тогтносон Африкийн улс орнуудтай харьцуулахад тус улс нь улс төрийн тогтвортой тогтолцоотой орны тоонд зүй ёсоор ордог. Далайд гарцгүй, байгалийн баялгийн нөөц ихтэй, алмааз болон зэс, никель, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний томоохон экспортлогч гэдгээрээ онцлог юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Michael Gard (91.250.240.218)
    Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
    2025 оны 07 сарын 18 | Хариулах
  • Michael Gard (91.250.240.218)
    Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
    2025 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (102.89.83.66)
    Эрхэм ноён/хатагтай, "Адитяпрадхан" эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой. Сонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.
    2025 оны 07 сарын 14 | Хариулах
  • Larry Jemmy (149.102.244.53)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT THE HACK ANGELS I understand the frustration and stress associated with lost funds through investment scams. They got me and did away with 2.4 million dollars. Luckily, I have some influences around who introduced me to a hacker called THE HACK ANGELS. As specialists in crypto recovery, the team of expert professionals is dedicated to helping individuals and businesses reclaim their lost money lost to investment scams. I couldn't believe my eyes when my 2.4 million dollars was recovered. I’m truly grateful for their service and I feel it is right that I put this out here for anyone who might require their services. You can contact them directly at Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I know this might be irrelevant to most of you but if you've ever lost your cryptocurrency to these online scammers on the internet and you need help retrieving it. THE HACK ANGELS is the best cryptocurrency recovery expert. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top