x

Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн арлын орны нэгэн айлд өнгөрүүлсэн долоо хоног болон тэдэнд өгсөн амлалт нь 28 жилийн дараа хэрхэн биелсэн тухай Японы уран бүтээлчид 2022 онд баримтат нэвтрүүлэг хийсэн байдаг. Энэхүү нэвтрүүлэг монгол орчуулгатайгаар үзэгчдийн хүртээл  болж эхэллээ. 

-28 жилийн дараа биелсэн амлалт-

Одоогоос 31 жилийн өмнө буюу 1994 онд Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Жайка”-гаас зохион байгуулдаг “XXI зууны төлөө найрамдлын программ” хөтөлбөрт хамрагджээ. Тухайн үед Монгол Улсаас 10 хүн энэхүү хөтөлбөрт хамрагдсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд Японы Аомори мужийн иргэн Такамүрагийн гэрт долоо хоножээ. Буцахдаа тухайн гэр бүлийг болон охиныг нь хэзээ нэгэн цагт эх орондоо аваачихаа амласан юм байна. Энэхүү амлалтаа тэрбээр 28 жилийн дараа биелүүлжээ. Ингэхдээ 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Японд айлчлахдаа тухайн айлын сургийг гаргаж, холбоо барьж өгөхийг Япон дахь Монгол Улсын Элчин Сайдын яам болон холбогдох албаныханд хүсэлт тавьжээ. Ингээд Япон Улсын Гадаад харилцааны яамнаас уйгагүй хайсны эцэст Такамүрагийн гэр бүлийг олсон байна. Хорин найман жилийн дараах уулзалт бүх хүнд сонин байсан нь лавтай.

Гэрийн эзэн Такамүра дурсан ярихдаа, “Манайд олон гадаад хүн ирж байсан. Гэхдээ Хүрэлээ шиг дотно харилцаа үүсгэсэн нь үгүй. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж зүүдлээ ч үгүй явлаа. Хэл нэвтрэлцэхгүй ч сэтгэл зүрхээрээ ойлголцож, жинхэнэ найз шиг минь байсанд баярладаг. Их сайхан зантай, хөгжилтэй хүн шүү. Түүний инээмсэглэл дэндүү сайхан. Тэр долоо хоногийн хугацааг би одоо ч тод санаж байна” хэмээжээ. 

Харин Ерөнхийлөгчийн өвөр дээр сууж, зургаа авхуулсан зургаан настай бяцхан охин 34 насандаа Монголд ирсэн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ тухай “Миний бие одоогоос 31 жилийн өмнө Японд зочлохдоо нэгэн айлд долоо хонох завшаан тохиосон юм. Тэр айл маань надад төрсөн хүү шигээ л хандаж, халуун дотно сайхан мэдрэмж төрүүлсэн. Бас бяцхан охин нь миний төрсөн охиноос өөрцгүй санагдаж байсан. Нутаг буцахаасаа өмнө тэр бяцхан охиныг гэр бүлтэй нь цуг Монголдоо заавал урина хэмээн амлалт өгч байлаа. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. Миний бие түүнд өгсөн амлалтаа биелүүлж, 2022 онд гэр бүлийнх нь хамтаар Монголын сайхан орондоо урьж авчирсан юм. Энэхүү уулзалтыг Япон, Монголын уран бүтээлчид сурвалжилж хамтран бүтээсэн баримтат нэвтрүүлгийг өргөн барьж байгааг хүлээн авна уу” гэж тэмдэглэсэн байна.

Ерөнхийлөгчийн эрхэм зочдыг Гадаад бодлого хариуцсан зөвлөх Э.Одбаяр тэргүүтэй албаныхан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тоссон байна. Ийнхүү Японы Такамүра гэргий, аав, охин, зээ охин, ажилтан гээд зургуулаа талын Монголд анх удаа хөл тавив.

Такамүра Ерөнхийлөгч найзындаа ирэхдээ гэнэтийн бэлэг болгож 28 жилийн өмнөх үйл явдлыг бичлэг болгон авчирсан байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс салдаггүй байсан Томоми охин “Маш гоё санагдаж байна. 28 жилийн өмнөх амлалтаа биелүүлсэнд баярлалаа. Тэр үеийг, бас Монголд өнгөрүүлсэн мөчийг хэзээ ч мартахгүй. Дахин уулзах мөчийг тэсэн ядан хүлээнэ” хэмээжээ.

Тэд хамтдаа нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон мод тарьж “Такамүра Хүрэлээ” хэмээн нэрлэсэн байна. Уулзалтын төгсгөлд Такамүра “Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа” гэжээ.

Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Такамүрагийн гэр бүлд амласнаа биелүүлж, эх орондоо уриад зогсохгүй монгол наадам үзүүлсэн нь хоёр орны ард түмний найрамдалт харилцааны нэгэн сайхан түүх болон видео хальсанд мөнхөрлөө.

 

Такамүрагийн гэр бүл 2022 онд анх Монголд ирэхдээ үндэсний их баяр наадам үзжээ.

 

 

 

 

 

 

 

Montsame.mn

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоолоо 9 цаг 29 мин Монгол-Японы харилцаа1990-1998 11 цаг 21 мин Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг Их Британи улс нийлүүлнэ 11 цаг 50 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 11 цаг 58 мин Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна 12 цаг 7 мин Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа 12 цаг 10 мин Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй 12 цаг 19 мин Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 12 цаг 22 мин Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар 12 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 12 цаг 29 мин Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо Өчигдөр 16 цаг 20 мин Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ Өчигдөр 16 цаг 16 мин Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш Өчигдөр 16 цаг 13 мин Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) Өчигдөр 16 цаг 06 мин Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ Өчигдөр 15 цаг 49 мин Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 15 цаг 45 мин ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв Өчигдөр 13 цаг 32 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв Өчигдөр 11 цаг 52 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна Өчигдөр 11 цаг 30 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ Өчигдөр 11 цаг 17 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ... Ц.Дөчинесөнжил: Тэдний хүссэн үнээр газраа зарвал миний амьд... Трамп, Путин нар утсаар ярьж, Украины асуудлыг хэлэлцэв "Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав Өнөөдөр болох үйл явдлын тойм Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын...
Top