x

Хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ?

УИХ-ын дарга Г.Амарбаясгалан өнгөрөгч амралтын өдрүүдэд Ховд аймагт ажиллахдаа Мянгад сумын иргэдтэй уулзаж, Халзанбүрэгтэй ордод явуулж буй газрын ховор элементийн хайгуулын ажлын талаар санал хүсэлтийг нь сонсчээ. УИХ-ын даргатай хамт ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон тус аймгаас сонгогдсон З.Мэндсайхан, Э.Болормаа нарын гишүүд явсан байна.

Тэгээд УИХ-ын дарга “Аливаа уул уурхайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хариуцлагатай байдлаас гадна ард иргэдийн санал хамгийн чухал” гэж хэлээд хайгуулын ажлыг зогсоож буйгаа зарлажээ.  “Засгийн газрын эцсийн шийдвэр гартал нэг ч машин техник ажиллахгүй” гэсэн байна.

Хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтад ороод, тусгай зөвшөөрлөө аваад, аймаг, орон нутагтай гэрээ байгуулаад ажиллаж байгаа компанийн үйл ажиллагааг УИХ-ын дарга очоод шууд зогсоож болдог эсэхийг мэдэхгүй юм. Монгол Улсын хууль лав энэ хүнд ийм эрх мэдэл олгоогүй, тийм үүрэг хүлээлгээгүй. УИХ-ын дарга бол УИХ-ын нэг л гишүүн, зөвхөн чуулганы хуралдааныг даргалдаг гэдгээрээ бусад гишүүдээс ялгаатай. УИХ-ын даргын захирамж ч гэсэн дандаа дотогшоогоо чиглэсэн, УИХ-ын үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн байдаг. Энэ бол УИХ-ын шийдвэр биш. УИХ-ын шийдвэрийг УИХ-ын 126 гишүүн хуралдаж гаргадаг.

Хоёрдугаарт, УИХ-аас баталсан хууль, төрийн захиргааны төв байгууллагын баталсан дүрэм журмын дагуу компани тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байгаа бол энэ нь Засгийн газар шийдвэрээ нэгэнт гарсан гэсэн үг. Засгийн газарт тусгай зөвшөөрөл олгодог, цуцалдаг эрх мэдэл байхгүй. Харин энэ талаар УИХ-аас баталж гаргасан хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, мөрдүүлэх л үүрэгтэй. Тэгэхээр УИХ-ын дарга Засгийн газрын яг ямар шийдвэрийн талаар ярьсныг мэдэхгүй юм. Таамаглахад, өмнөх Засгийн газрын үед ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Халзанбүрэгтэй ордыг стратегийн ордод авах сонирхлоо хэлсэн. Уг ордыг стратегийн ордын жагсаалтад авбал “хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон” гээд төр 34 хувийг нь үнэ төлбөргүй эзэмших эрхтэй болно. Энэ тухай юм болов уу гэж хардлаа.  

Гэхдээ үүний төлөө компанийн үйл ажиллагааг зогсоох ямар шаардлага байна вэ? Тэр тусмаа УИХ-ын даргын аман даалгавраар. /Хэрвээ УИХ-ын дарга энэ асуудлаар захирамж гаргавал хууль зөрчсөн хэрэг болно гэдгийг өмнө хэлсэн/

Гэвч “дарга” маань нэгэнт олон түмний нүдэн дээр “нэг ч машин техник ажиллахгүй” гээд мэдэгдчихсэн учир хувийн компани хайгуулын талбайгаас техникүүдээ татаж эхэлсэн байна. Ховд аймаг хүртэл 1580 км, Мянгад сум, Халзанбүрэгтэй хүртэл дахиад 50 гаруй км гээд тооцохоор тэр олон уулын том текникүүд, өрөмдлөгийн машин, эксковаторуудыг Улаанбаатар хүртэл тээвэрлэхэд хичнээн их хөрөнгө мөнгө зарцуулах вэ? Бас л дээрэлхэж чадаж байгаа юм шүү.

Гэхдээ энэ нь манай “төр” буюу дарга нар Халзанбүрэгтэйд явуулж байгаа газрын ховор элементын хайгуулын ажиллагааг зогсоож байгаа анхны тохиолдол биш. Хайгуулын ажил эхэлснээс хойш гурван жилийн хугацаанд манай “төр” нийтдээ дөрвөн удаа үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Эхний удаа 2022 оны 11-р сард аймгийн Засаг дарга, 2023 оны есдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зогсоов. 2024 оны сонгуулиар байгуулагдсан Хамтарсан Засгийн газар газрын ховор элементын хайгуул, олборлолтыг дэмжихээр болж хайгуулын ажлыг эхлүүлэхээр болтол 11-р сард дахиад аймгийн Засаг дарга дахин зогсоов. Энэ оны гуравдугаар сард шүүхийн шийдвэрээр Засаг даргын захирамжийг хүчингүй боллгож, хайгуулын ажлыг эхлүүлсэн УИХ-ын даргын шийдвэрээр дахиад хаалаа.

Ер нь бол манай төрийнхөн хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглосоор удлаа. Эдийн засаг хүндэрлээ, хөрөнгө оруулаач, дэмжье баръя гэж гуйж гувшиж, хошгоруулж байгаад яг сайхан мөнгөө бариад хашаанд нь ороод ирэнгүүт хаалгаа түгжээд, хулгана барьж байгаа муур шиг базаад авдаг. Өчнөөн хөрөнгөө гаргаад, машин техник оруулж ирээд, хүн хүч дайчлаад, хөрөнгө оруулалт татаад, зээл хүртэл авчихсан компани амь тавиад, муужраад ирэхийн цаг савраа суллаад хэсэг харна. Нөгөөх нь өндийж босоод, хөдлөөд эхлэнгүүт нь дахиад базаад авдаг. Ингэхдээ дандаа орон нутаг, иргэдийн нэрийг барьдаг. “Бид ингэж хүсч байна” гэж хэзээ ч үнэнээ хэлэхгүй.

Хайгуулж хийж байгаа компани бол хөөрхий, аль 2022 оноос эхлээд аймаг, орон нутгийн удирдлагууд, сумын иргэдэд төслөө танилцуулаад, төсөл хэрэгжсэний үр дүнд орон нутагт эдийн засгийн болон нийгмийн ямар үр өгөөж өгөх вэ гэдэг тооцоо судалгаагаа үзүүлээд, тайлбарлаж, таниулаад явсан байдаг. 2023 онд “Халзан бүрэгтэй хөгжлийн сан”-г үүсгэн байгуулж, Мянгад сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулан жил бүр 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сум хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр болсон. Хоёр талаас ойлголцоод явж байсан энэ харилцаан дундуур хэзээ, хэн гэгч нь хар муур гүйлгэчихэв?

Таамаглаж болох ганц зүйл бол Ханбүрэгтэйг стратегийн ордод авах, төр хувь эзэмших сонирхол. Үүнийгээ Баялгийн санд хурмтлал бий болгох гэдэг ганц үгээр халхавчилдаг. Мэдээж эрх мэдэл нь байгаа цагт төр хувь эзэмшлээ тогтоож болно. Гэхдээ ингэхдээ жаахан шударга, ёс зүйтэй, нүүр нүүрээ харж байгаад үнэнээ ярьдаг л баймаар байна. Тэгэхийн оронд нутгийн ард иргэдтэй талцуулаад, дунд нь яс хаяад байгаа нь үйл ажиллагаа явуулж байгаа компани, үр ашгийг нь хүртэх ёстой орон нутгийн иргэдийн аль алинд нь хохиролтой. Хугацаа алдах тусмаа л компанийн зардал, сүйтгэл нэмэгдэнэ. Хэрвээ төр хувь эзэмшинэ гэж итгэж байгаа бол тэрний төлөө ч гэсэн санаа зовох ёстой л доо. Харамсалтай нь манай төрд энэ зэргийн ёс зүй алга. Төр хэрвээ бизнест оролцоно гэж байгаа л бол түүндээ тохирсон ёс зүйг барих хэрэгтэй л дээ.  

Жишээлбэл, хайгуулын ажил хийж байгаа “Монголиан нэшнл рийр ийрт корп” /МНРИК/ компани Ховд аймаг, цаашлаад баруун бүсийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар Ховд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан “INVEST KHOVD 2023” хөрөнгө оруулалтын форумын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан байдаг юм. Ховд аймгийн Политехникийн коллежийн оюутнуудад төслийн танилцуулгаа хийсэн байна. Төслийн дараагийн үе шатууд болох олборлолт болон үйлдвэрлэлийн явцад ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц хэрэгтэй хэрэгтэй гэдэг үүднээс шүү дээ. Хөрөнгө оруулж байгаа компанийн хамгийн эхний шаардлага буюу зорилт нь тухайн орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, сургаж, мэргэшүүлэх явдал байдаг. Хэрвээ манай төр өнгөрсөн гурван жил ингэж хөрөнгө оруулагчтайгаа муур, хулгана болж тоглоогүй бол хайгуулын ажил аль хэдийн дуусаад ашиглалт, олборлолт руу орчих байлаа. Аймгийн иргэд, ААН-үүд төслийн үр шимийг хүртээд эхэлчихсэн байх байлаа. Ядаж хайгуулын ажлыг дуустал нь компанийн үйл ажиллагааг хэвийн явуулсан бол хувь эзэмшил энэ тэр ч гэсэн ар араасаа шийдэгдээд явчих байлаа. Атал өнөөдөр зүгээр "алаагүй баавгайн арьсыг хуваах" тухай л алалцаан болж байна.

Газрын ховор элемент гэдэг бол олборлож болдоггүй эд огтоос биш. Ганц манайд ч байдаг эд биш. Хятад улс жишээ нь энэ салбар дахь хамгийн том тоглогч. Манайд ч гэсэн тийм болох боломж байна. Газрын ховор элементийн нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 15-рт жагсаж байна. Хэрвээ хүн амтай нь харьцуулаад үзвэл манайх Хятадын өмнө орно л гэсэн үг.

Тийм болохоор манай төр үүн дээр жаахан бодолтой, бодлоготой, бодлого нь тодорхой баймаар байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Японд айлчлахдаа “Газрын ховор элементыг дэмжинэ, зах зээлд нийлүүлэгч болно” гэсэн. Германд очоод “Европ руу гаргах боломж байна” гэсэн. Гадагшаа гарахаараа гоё гоё яриад, гэртээ ирэхээрээ оронгоо түйвээгээд байдаг архичин, агсан аав шиг баймааргүй байна. Шинэ Ерөнхий сайдын бодлого тодорхойлмоор байна.  

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Бат инженер (202.9.40.221)
    Энэ ордод пост коммунистууд шунаад байгаа юм гэж би бүр уржнан хэлж байсан даа. Эд нр Хужаа ах нартайгаа тохирчисон операци хэрэгжүүлж байгаа нь энэ биз. Учрал чи намын дарга болохоос Монголыг бүрэн мэддэг хаан биш больж үз.
    2026 оны 01 сарын 29 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • MICHAEL GARD (91.250.240.219)
    Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
    2025 оны 07 сарын 19 | Хариулах
  • Larry Jemmy (149.102.244.53)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT THE HACK ANGELS I understand the frustration and stress associated with lost funds through investment scams. They got me and did away with 2.4 million dollars. Luckily, I have some influences around who introduced me to a hacker called THE HACK ANGELS. As specialists in crypto recovery, the team of expert professionals is dedicated to helping individuals and businesses reclaim their lost money lost to investment scams. I couldn't believe my eyes when my 2.4 million dollars was recovered. I’m truly grateful for their service and I feel it is right that I put this out here for anyone who might require their services. You can contact them directly at Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 I know this might be irrelevant to most of you but if you've ever lost your cryptocurrency to these online scammers on the internet and you need help retrieving it. THE HACK ANGELS is the best cryptocurrency recovery expert. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 17 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 19 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 20 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 22 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 23 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 24 мин "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг татан буулгалаа 25 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 26 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 29 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 41 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 41 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 2 цаг 42 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 44 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 2 цаг 46 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 2 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 4 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 5 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 12 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 14 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Top