x

"Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ

Энэ улирлын “Формула-1” ангиллын автомашины уралдааны ДАШТ-ий Зохион бүтээгчдийн цомыг хүртэх болзлыг Германы “Мерседес” баг Гран-При уралдаанууд дуусахаас өмнө хангалаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдсан Бразилын Гран-При уралдаанд “Мерседес” багийн британи уралдаанч Жорж Рассел 4 дүгээр байраар барианд орсон бол түүний багийн анд Италийн тамирчин Кими Антонелли 5 дугаарт орсон байна. Антонелли нийлбэр дүнгээр улирал дуусахаас өмнө дэлхийн аваргаар шалгарав.

Зохион бүтээгчдийн цом бол тухайн улиралд багийн хоёр нисгэгчийн цуглуулсан нийлбэр оноогоор хамгийн шилдэг зохион бүтээгч (автомашин үйлдвэрлэгч, баг)-ийг шалгаруулан олгодог нэр хүндтэй шагнал бөгөөд 1958 оноос хойш олгож байгаа юм.

Одоогийн байдлаар “Мерседес” баг 652 оноотой болоод байгаа бол удаад нь 512 оноотой “Феррари” явж байна. ДАШТ дуусахад гурван Гран-При уралдаан үлдээд байгаа бөгөөд үлдсэн хугацаанд уралдаанчид дээд тал нь 129 оноо авах боломжтой.  

Өмнө нь “Мерседес” баг Зохион бүтээгчдийн цомыг 2014-2021 онуудад хүртэж байв. Уг шагналыг тус бүр 9 удаа хүртсэн "Мерседес" ба “Уильямс” багууд 3 дугаарт бичигдэж байгаа бол “Феррари” 16 удаа, ”Макларен” 10 удаа хүртжээ.  

“Формула-1” уралдааны дараагийн Гран-При 11 дүгээр сарын 19-21-нд Лас-Вегаст болно.  

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт саяхан "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 10 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 19 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 53 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 12 цаг 33 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 15 цаг 51 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 15 цаг 59 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 16 цаг 4 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 16 цаг 9 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 19 цаг 21 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 19 цаг 24 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 19 цаг 28 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 19 цаг 38 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 21 цаг 11 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 21 цаг 52 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 21 цаг 53 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 22 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 22 цаг 53 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о...
Top