x

Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ

413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэн орж байна. Гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны эхлэл болох суурь тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс олгож байгаа нэмэлт орлого юм.

Ерөнхий сайд Н.Учрал Баянзүрх дүүргийн Ахмадын төвд /2026.11.01/ ажиллаж, ахмадуудтай уулзлаа. Цаашид тэтгэврийн рефром хэрхэн хэрэгжих болон 2027 оны төсвийн төсөл, Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.

Ерөнхий сайд “Өнөөдөр гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бодитоор тавигдаж буй түүхэн өдөр. Би тэтгэврийн шинэчлэлийг 2019 оноос ярьж явсан. Ерөнхий сайдаар томилогдоод эхний 100 хоногийн хугацаанд Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Зорилтот бүлгээ хамгаалах бодлого барьж байна. ТӨК-иудын цэвэр ашгаас 1.5 их наяд төгрөг төсөвт авч тэтгэвэр, цалин хөлс нэмэгдүүлэх, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд зориулсан. 2027 онд ТӨК-иудын цэвэр ашгаас 3.5 их наядыг төсөвт төвлөрүүлж, иргэн, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө.

Шинэ оноос тэтгэвэрт гарах хугацаанаасаа хойшилж ажилласан жил тутам тэтгэвэр дөрвөн хувиар нэмэгдэнэ. Олон хүүхэд төрүүлээд тэтгэвэрт эрт гарсан болон цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүс 55-60 наснаасаа суурь тэтгэврээ авна. Өмнө нь 141 мянган ахмадын цалинг 1.4 саяас бодож байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 2.4 саяас бодно. Он гараад инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлнэ. Тэтгэврийн тогтолцоо зөв голдиролд орж байна” гэж ярилаа.

Баянзүрх дүүргийн 57 мянга гаруй иргэн тэтгэвэр авдаг. 43 мянга орчим нь өнөөдрөөс суурь тэтгэвэр авч байна. 769 мянган төгрөгийн тэтгэвэр нь нэг сая орчим төгрөгт хүрлээ. Ирэх жил ч нэмэгдүүлэхээр төсөвлөсөн нь олон жил хөдөлмөрлөсөн иргэдээ төр бодитой дэмжиж байгаагийн илрэл гэж ахмадууд хэллээ.

Тэтгэврийн шинэчлэлийн нэгдүгээр давхарга нь суурь тэтгэвэр. Харин хоёр ба гуравдугаарх нь ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүст үйлчилнэ. Тодруулбал, хоёрдугаар давхарга нь нийгмийн даатгалын тэтгэвэр. Хийсвэр нэрийн дансыг өөрчилж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тодорхой хэсгийг хагас хуримтлалд үе шаттай шилжүүлэх ажил 2027 оны эхний өдрөөс хэрэгжинэ. Даатгуулагч хүсвэл тэтгэврийн даатгалд төлж байгаа шимтгэлийнхээ нэг хувийг бодит мөнгөн хуримтлал болгож хадгалж болно. Нийт хуримтлуулсан мөнгөн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг төрөөс нэмж олгоно. Харин гуравдугаар давхарга нь хувийн нэмэлт тэтгэвэр. Ажил олгогч, даатгуулагч сайн дураар нэмэлтээр хувийн тэтгэврийн санд даатгуулж ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 33 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 36 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 42 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 47 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 53 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 57 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 1 цаг 9 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 2 цаг 14 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 2 цаг 22 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 2 цаг 47 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 3 цаг 28 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Уржигдар 12 цаг 54 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ Уржигдар 12 цаг 41 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 12 цаг 33 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо Уржигдар 12 цаг 21 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо Уржигдар 12 цаг 07 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Уржигдар 12 цаг 02 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав Уржигдар 11 цаг 56 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 11 цаг 51 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top