x

НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх

-Геополитик судлаач-эрдэмтний өнцөг-

Өмнөх өчиг 

Уран сайхны мэдрэмжээрээ ямагт туйлширдаг монголчууддаа зориулж нэмж баяжуулан дахин толилуулж байна. Туйлршалыг чинь эерүүлэхээр (ялимгүй хэтрүүлэг шүү!) Монгол Төрийн тэргүүн НАТО-гийн хоёр улс (Нэг нь бүр саяхан элссэн гээч! Тэгж элссэнээ үндэснийхээ баяр бахдал болгож буй Финланд), одоо НАТО-гийн илт дайсан болчихоод буй бас нэг улс (Беларусь) руу Төрийн айлчлал хийж байна. Монгол Улс алинтай нь ч дайсагнахгүй Төвийг чанд сахиж байна гэдгээ дэлхий нийтэд дахин нотлон харуулж байна.

НАТО-гийн цэргийн нэг том гүрэн ХБНГУ-тай стратегийн түншлэлээ бэхжүүлчихлээ, НАТО-гийн шинэхэн гишүүн Финландтай өмнөх түншлэлээ (Тэгш эрхтэй түншлэл-2011 он) нотлон баталгаажуулна. Монгол Улсын гуравдагч хөршийн хүрээ тэлж, бэхжиж байгаа нь энэхүү айлчлалаар харагдана.

НАТО бол Eвроп-Атлантын эвсэл биш болоод хариуцлагын бүс нь дэлхий даяар тэлж байна. Дэлхий дахины альяансболж өргөжих замын бэлчирт байна. Ингэхэд даян дэлхийд хамгийн амжилттай, тогтвортой яваа, хамгийн олон жил тэссэн, бас татан дагуулах увьдастай цорын ганц цэрэг-улс төрийн эвсэл нь НАТО болж торойн үлдэж байна.

Заавал хэн нэгний талд орж, нөгөөг нь дайсагнан шөргөөцөлдөх социализм-капитализмын үхэх сэхэхээ үзэх тэмцэл чинь түүх болоод өнгөрсөн гэдгийг монголчуудын зарим нь ойлгохгүйгээсээ болж нийгмээ талцуулж, өөрсдөө шаналах юуны гоё байх билээ?

Ганцхан л хариулт байна. Хэрэв шүү, хэрэв Та бүтэлгүй (магадгүй ядуу!) амьдарч, түүндээ буруутан хайж байгаа бол буруутан нь тэр Өрнөд, тэр АНУ, тэр НАТО, тэр Израиль түй ч хамаагүй шүү. Тэр бүтэлгүйтэл чинь Таны өөрийн чинь байж байгаа царай, үйл лай!

Түүхээр аялахуй, НАТО-г зөвтгөхүй 

Эрх чөлөөт, ардчилсан улс орнуудын Умард Атлантын гэрээний байгууллагын (товчилсон нэр нь НАТО) 77 жилийн ойг 2026 онд өргөн тэмдэглэлээ. НАТО-гийн гаргасан мөр. Хэдхэн баримтаар дор буулгая.

Дэлхийн II дайны дараа Өрнөд Европын орнууд хөгжлийн капиталист замаа дахин сонгоход дайнд ялагч–АНУ-ын зүгээс албадсан, мөнгөөр зодсон, цэрэг оруулсан, иргэдийг нь дарамталсан, айлгаж ичээсэн ганц ч тохиолдол байхгүй. Дотоод хэрэгт нь АНУ-аас оролцсон нэг ч баримтыг олж үзэхгүй. АНУ албадаж төр-засгийг нь сольж бужигнуулсан, Вашингтонд удирдагчдыг нь аваачиж шүүсэн, алсан, үнэнчийн ам тангараг авсан ганц ч түүх байхгүй. Тэгвэл?

Эсрэг талд нь. Дэлхийн II дайны дараа Дорнод Европт коммунист дэглэмүүд байгуулагдахдаа Зөвлөлт Орос ба СССР-ийн гашуун бүх жишээг бүгд давтсан. Дотоод хэрэгт нь Москвагаас шувтан оролцсон. Үй олны хэлмэгдүүлэлт, ганц намын дарангуйлал, хүчээр хамтралжуулах, хүний эрх зөрчих, шашныг нь нухчин дарах... гэх мэт. Үгнээс зөрсөн удирдагчдыг нь Москвад аваачиж шүүсэн, хордуулж алсан, бүр цаазалсан хэргүүд ч ярайна. Хэрэв дайнд сүйдэж суларсан Европ ганц ганцаараа, эв нэгдэлгүй орших аваасДорнод Европын зовлонг давтаж мэдэхээр байсан тул дэлхийн II дайнд ялагч АНУ, Британи, Францад хандан аврал эрцгээсэн нь НАТО болж хэрэгжжээ.  

НАТО байгуулагдахад гишүүн–орнуудыг нь албадаж элсүүлсэн, ард иргэд нь хүсээгүй байхад хүчээр шахсан боосон тохиолдол ганц ч байхгүй. НАТО нь 77 жилийн түүхэндээ гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт оролцож цэрэг оруулж эсэргүүцлийг нухчин дарсан, улс төрийн эрх баригчдыг нь хүчээр халж сольж, заавал АНУ-д үнэнчийголж тавьсан ганц ч тохиолдол байхгүй. НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчнээс гишүүн орнууддаа интервэнц хийсэн буюу хийхээр заналхийлсэн нэг ч тохиолдол түүхэнд алга. НАТО-д элссэнийхээ буянг эдлээд Исланд, Люксембург гэх мэт жижиг улсууд ганц ч цэрэггүй аж төрж болоод байна.  

Тэгвэл НАТО-г сөргүүлж буй болгосон Варшавын Гэрээний байгууллага (ВГБ) байгуулагдаад ганцхан жилийн дараа гэхэд л Унгар түүнээс гарч байгаагаа зарлан Төвийг сахих гэж байж интервэнц хийлгэн хохирол амссан. Унгарын ардчилсан бослогыг Зөвлөлтийн арми цус урсган дарсан. Унгарын удирдагчдыг хуугаар нь гэсгээн цээрлүүлсэн.Варшавын Гэрээний цэргээр 1968 оны “Прагийн хавар”-ыг (Чехословакийн ардчиллыг) нухчин дарсан. Чехословакийн удирдагчдыг Москвад албадан аваачиж ялагдуулсан. Дараа нь цээрлүүлсэн. 1981 онд Польшид Варшавын Гэрээний цэргээр интервэнц хийхээр заналхийлсэн.

ВГБ-аас Дорнод Европын орнууд гарахын түүс болж 1991 онд санал нэгтэй тараасан бол НАТО-гоос хөөгдсөн, хаяж гарсан, гарахаар заналхийлсэн нэг ч улс, нэг ч тохиолдол өнөөг хүртэл тохиогоогүй. НАТО-гоос гарахаар завдсан ганц ч улс орон өнөө хүртэл байхгүй байна. НАТО атгасан гар шиг эв нэгдэлтэй байна, улам бэхжиж байна.  

Дараагийн түүх

ВГБ-ыг залгамжлуулан буй болгосон ОДКБ (Хамтын аюулгүй байдлын байгууллага) нь төлөвшихдөө ихээхэн будлиантай зам туулсан ба гишүүд нь хаяж гарч явсан, гарахаар заналхийлсэн нь нэг бус удаа, 2022 оны нэгдүгээр сард Казахстанд нэгдсэн ажиллагаа явуулснаас өөрөөр үр бүтээлтэй ажилласан тохиолдол нэг ч байхгүй. Одоо ОХУ-ыг дэмжиж Украинд цэрэг оруулах нь бүү хэл Белоруссээс өөр Оросыг дэмжиж буй нэг ч гишүүн алга байна. Холбоотнууд гэж Кремльд уухайлдаг ч холбоотон гэж үзэхэд тун хэцүү Оросын вассаль орнууд. Тиймдээ ч ОДКБ, Евразийн эдийн засгийн холбооноос гарна гэх яриа мэр сэр дэгддэг. Эдүгээ Армен нь ОДКБ-г орхиж байна.  

НАТО-г сөргүүлэн ШХАБ-ыг буй болгосон гэх албан бус дүгнэлт түгээмэл. Олон туйлт дэлхийг тунхагласан “Шанхайн тав” хэмээх эвсэл байснаа 2001 оноос олон улсын байнгын байгууллага болж төлөвшөөд 25 жилийг туулсан, гэхдээ эв зүйдээ орж, зангидсан гар шиг болтлоо өдий байна. Европын Холбоо, НАТО-г сөргүүлэн байгуулсан, тэгэх ч болно хэмээн ШХАБ-ыг үндэслэгч ОХУ, мөн шинэ гишүүн Иран, Беларусь уриалсан нь саяхны түүх. Өрнөд ертөнцтэй глобал тавцанд сөргөлдөхөд ШХАБ-ын гишүүн олон баймааж нь ялна гэсэн итгэл Орост бий, харагдаж ч байна. Гэтэл өөр нэг хурц өнцөг ШХАБ дотроос харагддаг. ШХАБ-ын гол дайсан АНУ, Өрнөд ертөнцтэй, мөн Израильтай ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Энэтхэг нь стратегийн, бүр холбоотны нягт хамтын ажиллагаатай.“Дорнод НАТО”, “Азийн НАТО” гэх хоч нэртэй болсон “Аюулгүй байдлын асуудлаархи 4 талын яриа хэлэлцээ” (Quadrilateral Security Dialogue буюу Quad group of nations–QUAD) гэдэгт Австрали, Энэтхэг, АНУ, Япон нэг эвсэл болж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Орос, Хятадын ноёрхлыг сөрнө гэдгээ илээр зарлачихсан.

НАТО-гийн түүх-хүснэгтээр

Он сар өдөр

Гишүүн улс

     12 гишүүн улс Умард Атлантын гэрээ байгуулав

 

1949.04.04

АНУ, Канад,Их Британи, Франц, Итали,Бельги, Нидерланд, Люксембург, Норвег, Дани, Исланд,Португал

 

1 дэх тэлэлт

1952.02.18

 

 Грек

Грек нь 1974-1980 онд НАТО-гийн цэргийн бүтцэд нэгдээгүй, тэр нь НАТО-гийн гишүүн Турктэй харилцаа таагүй байснаас шалтгаалсан

 

 

 Турк

Анх удаа лалын шашинт улс НАТО-д нэгдэв

2 дахь тэлэлт

1955.05.09

 

 ХБНГУ

Дэлхийн II дайн Европт дууссаны 10 жилийн ойн өдөр

3 дахь тэлэлт

1982.05.30

 

 Испани

Испани нь 1982-1997 онд НАТО-гийн зөвхөн улс төрийн бүтцэд нэгдэж, цэргийн үйл ажиллагаанд оролцоогүй.

“Хүйтэн дайн” дуусахад НАТО 16 гишүүнтэй байв

1990.10.03

ХБНГУ-д БНАГУ нэгдэв

Де-факто 4 дэх тэлэлт гэж нэрлэж болно. НАТО нь Зүүн Германаар хилээ дорно зүгт тэлж ВГБ-тай хиллэв

1997.07.09

 

Мадридын   саммит

 

НАТО-г өргөжүүлэн тэлэх асуудал анх удаа хэлэцэв. НАТО-г нээлттэй эвсэл болгов. Элсэхийн түүс болсон экс-коммунист гурван улсыг эхний ээлжинд НАТО-д урив. 1997 оны саммитын шийдвэрийг цуцлахыг Украины эсрэг дайн өдөөхгүй байх нэг нөхцөл гэж ОХУ үзсэн. НАТО-гийн 1997 оноос хойшхи тэлэлтийн бүх шийдвэрийгКремльд буруу гэж үздэг

4 дэх тэлэлт

1999.03.12

• Польш

1955-1991 оны Варшавын Гэрээний байгууллагын гишүүн, 1991-1999 онд де-факто Төвийг сахисан

 

 

 Унгар

Мөн адил

 

 

 Чех

Мөн адил, Словакийн элсэлтийг түр хойшлуулсан

5 дахь тэлэлт

2004.03.29

 

 Болгар

1955-1991 оны Варшавын Гэрээний байгууллагын гишүүн,

1991-2004 онд де-факто Төвийг сахисан

 

 

Румын

Мөн адил

 

 

 Латви

СССР-ийн нэг БНУ, анх удаа НАТО-д элсэв

 

• Литва

Мөн адил

 

 

Эстон 

Мөн адил

 

 

 Словак

Чехтэй хамт элсэх ёстой атал 5 жилээр ухарч элсэв

 

 

 Словен 

Хуучны социалист Югославаас анх удаа НАТО-д элссэн Балканы улс

6 дахь тэлэлт

2009.04.01

 

 Албани

Европын хамгийн түгжигдмэл, сталинч тоталитари дэглэмтэй явсан улс анх удаа НАТО-д элсэв

 

 

 Хорват

Хуучны социалист Югославаас НАТО-д элссэн хоёр дахь Балканы улс

7 дахь тэлэлт

2017.06.05

 

 Монтенегро

Хуучны социалист Югославаас НАТО-д элссэн гурав дахь Балканы улс

8 дахь тэлэлт

2020.03.07

 

 Умард  

      Македон

Хуучны социалист Югославаас НАТО-д элссэн дөрөв дэх Балканы улс

9 дэх тэлэлт

2023.04.04

 

 Финланд

2023.04.04-нд Финланд НАТО-д албан ёоор гишүүнчлэгдэж 31 дэх гишүүн нь болов

 

10 дахь тэлэлт

2024.03.11

 

Швед 

Унгарын парламент албан ёсоор дэмжсэнээр Шведийн Вант Улс албан ёсоор 32 дахь гишүүн нь боллоо. “Хүйтэн дайн” дуусахад НАТО 16 гишүүнтэй байсан НАТО 2024 онд 32-уулаа болов. Гишүүдийн тоо яг 2 дахин өсөв

НАТО-гийн хэтийн төлөв

Украин дахь Оросын бүтэлгүй дайны нэг үндсэн шалтгаан нь экс-коммунист 14 улсыг НАТО-гоос буцааж гаргах (НАТО-г 1991 оны 16 гишүүн-улсаар нь хязгаарлах), Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх баталгаа өгөх хатуу шаардлага байв. Шаардлага хэрэгжихээсээ өнгөрсөн. Украин нь НАТО ба Европын Холбоонд элсэх зам шуударлаа. НАТО-гийн өмнөх ЕНБД-ын хэлснээр “Путиныстратегийн алдаа саяхан Шведийг НАТО-д элсэхэд хүргэж, дараагийн гишүүн нь Украин” гэж шууд нэрлэж байв. Украинтай зуузай холбоод Молдова, Гүрж, магадлалтай нь Армен, Арментай мөчөөрхөөд Азербайжан гэсэн яриа тархсан.

Азербайжаны нэгдүгээрт тооцогдох стратегийн түнш нь АНУ, нэгдүгээрт тооцогдох стратегийн холбоотон нь Турк байгаа тохиолдолд, мөн Арментайгаа найрсаг харилцаа бүрэн тогтоочихвол энэ улс НАТО-д хэтдээ элсэх нь бодитой. Белорусст дэглэм солигдвол бараг маргааш нь НАТО-д өргөдлөө өгнө гэсэн таамаглал (сөрөг хүчнийхэн нь шууд тэгж амладаг, уриалдаг) бий. Дэглэм мөнхөөрөө байна гэж үгүй. Ингээд хуучин СССР-ийн 6 улс эрт орой хэзээ боловч НАТО-д элсэх магадлалтай юм. ОХУ тэднийг тогтоож чадахаасаа өнгөрсөн болов уу.

Одоо Европын Төвийг сахисан орнууд: Австри, Швейцарь, Мальта, Ирланд, Кипр, мөн Серби, Босни (мөн Косово), жижиг хаант улс (Лихтенштейн, Монако, Андорра), улсындоторхи улс болох Сан-Марино, мөн Гэгээн ширээт улс НАТО-гийн гадна байна. Нийт 13 улс (өрнөдийнхөн Косовог тооцож буй) НАТО-гийн гадна оршиж байна.

НАТО-гийн татан дагуулах чадавхи гэж юу болох? Монгол Улс уригдаагүй боловч хэтдээ уригдана гэсэн итгэлтэй байна. 2026.07.07. Туркийн нийслэл Анкара. НАТО-гийн төр засгийн тэргүүн нарын 36 дахь саммит. НАТО-гийн үндсэн гишүүн 32 улс ба альянсын холбоотон–Украин, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Сири, мөн Европын Холбооны лидерүүд нэг дор цуглажээ.

Монгол Улс НАТО-тай

Монгол Улс Умард Атлантын Гэрээний байгууллага-НАТО-тай ажил хэрэгч харилцаа хөгжүүлэх, тухайлбал байгаль  орчин, шинжлэх ухаан, иргэний хамгаалалт, энхийг сахиулах ажиллагаа зэрэг чиглэлээр хамтран ажиллахчиглэл баримталж ирсэн. Энэ үүднээс манай Гадаад харилцааны сайд  хатагтай Н.Туяа 2000 онд, Байгаль орчны сайд У.Барсболд 2000 онд, Ерөнхий сайд Н.Энхбаяр 2001 онд, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа 2002, 200З онд НАТО-д айлчилж, цэргийн эвслийн энэ байгууллагатай харилцаа хөгжүүлэх үндсийг тавьжээ.

НАТО-тай “Энхийн төлөө түншлэл+Монгол Улс” гэсэнтомъёоллоор хамтран ажиллахыг манай зүгээс саналболгосны хариуд “Энхийн төлөө Түншлэл”-ийн үзэлсанааны дагуу Монгол Улстай хамтран ажиллах тухайНАТО-гийн гишүүн орнуудын шийдвэр 2000 оны 4 дүгээрсард гарч, энэ томъёоллын хүрээнд иргэний хамгаалалт, онцгой байдал, шинжлэх ухаан, байгаль орчны хамгаалалзэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжтой болжбайна. 2001 онд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаЖ.Робертсон НАТО-д зочилсон Ерөнхий сайд Н.Энхбаяртайуулзахдаа тодорхой төслийн хүрээнд “ad hoc” зарчмаархамтран ажиллаж болохыг тэмдэглэсэн байдаг.

Монгол Улсаас НАТО-тай харилцах асуудлыг зохицуулах үүднээс Гадаад хэргийн сайдын тушаалаар “НАТО-тай харилцах асуудлыг эрхлэн зохицуулах ажлын хэсэг” байгуулан ажиллуулж байхад миний бие ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцож явсан.

2002 онд Бишкект “Цэргийн зориулалтаар ашиглагдажбайсан газрыг сэргээх, дахин ашиглах” сэдэвт уулзалтсеминарт манай төлөөлөгчид анх удаа оролцжээ.  2004 ондманай Засгийн газраас НАТО-той хамтран “Цэргийнзориулалтаар ашиглаж байсан газруудыг нөхөн сэргээх” сэдвээр  семинар зохиож байв. Уг семинараар манай улсыннутагт цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудынбайгаль экологи, аюулгүй байдал, сэргээн ашиглахтайхолбогдсон асуудлыг (газрын хөрсний эвдрэл, хөрс усны бохирдол, цэргийн болон байгальд халтай химийн хорт бодис) Европын орнуудын туршлагатай холбон авч үзэж, манай холбогдох байгууллагууд үндэснийхээ хэмжээндболон зарим оронтой хамтран хэрэгжүүлэх асуудлыгдүнгийн баримт бичигт тусгасныг сайн санаж байна.

Хамгийн чухал нь манай зэвсэгт хүчин НАТО-гийн цэрэгтэй хамтран Ирак, Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд олон жил оролцож туршлага хуримтлуулсан, тэр хэрээр манай улсын олон улсын нэр хүнд бэхэжсэн.

НАТО-гийн “Partners across the Globe” буюу НАТО-гийндэлхий даяархи түнш (Монгол тийм статустай) орнуудынтэргүүлэх судлаачдын айлчлалд миний бие 2014 онд оролцоод НАТО-гийн төв штабт элдэв сонин содон мэдээлэлбишгүй нэг сонсож, хуучилж явснаа дурсан санахад таатай байна.

att.8iEsCnQbe24yGbFF2bvi-_o6ztxJQ6OXcJKl6Fu-IMY

НАТО хэнд ч заналхийлээгүй хэмээн би 30 жилийн өмнө ийнхүү бичиж байжээ. Тэр байр сууринаасаа өнөө хүртэл ухраагүй.

Д.Баярхүү /baabar.mn/ 2026.10.23

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • LOST BITCOIN OR STOLEN CRYPTOCURRENCY? IS RECOVERY POSSIBLE? YES — (3.11.70.151)
    LOST BITCOIN OR STOLEN CRYPTOCURRENCY? IS RECOVERY POSSIBLE? YES — IN SOME CASES, LOST OR INACCESSIBLE BITCOIN CAN BE RECOVERED. Have you lost access to your Bitcoin wallet? Forgotten your wallet password? Lost your recovery phrase? Experienced a hardware failure? Or had your cryptocurrency stolen through an online scam? I’m pleased to share that my previously lost cryptocurrency has been successfully recovered and returned to my personal wallet. I’m genuinely grateful for the assistance I received from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER throughout the process. Recovering lost crypto assets can be a complicated and stressful experience, particularly when conventional support channels offer limited assistance. This experience has been a great relief, and I appreciate the time and effort involved in helping me resolve the situation; if you have misplaced bitcoin, cash, or any other type of cryptocurrency. For more information, contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack The truth always put the wrong people in the right place, and we all need help getting the truth
    2026 оны 11 сарын 03 | Хариулах
  • LOST YOUR CRYPTO INVESTMENT? EXPLORE YOUR RECOVERY OPTIONS TODAY! (148.113.228.93)
    LOST YOUR CRYPTO INVESTMENT? EXPLORE YOUR RECOVERY OPTIONS TODAY! Have You Lost Access to Your Cryptocurrency or Been Scammed by an Online Investment Platform? Losing your hard-earned money to a fraudulent crypto investment platform can be devastating. Whether your funds have become inaccessible, withdrawals have been blocked, or an online platform has suddenly disappeared with your investment, you deserve clear answers and professional guidance. Don't Lose Hope. Take Informed Action! GEO COORDINATES RECOVERY HACKER offers cryptocurrency recovery assistance and investigative support for individuals affected by suspected crypto investment fraud. YOUR NEXT STEP MATTERS! Don't let scammers take advantage of you twice. Be cautious of anyone promising guaranteed recovery or demanding upfront payments without verifiable credentials. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER to discuss your situation and explore legitimate options for recovering your lost cryptocurrency. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 11 сарын 01 | Хариулах
  • LOST YOUR CRYPTO INVESTMENT? EXPLORE YOUR RECOVERY OPTIONS TODAY! (148.113.228.93)
    LOST YOUR CRYPTO INVESTMENT? EXPLORE YOUR RECOVERY OPTIONS TODAY! Have You Lost Access to Your Cryptocurrency or Been Scammed by an Online Investment Platform? Losing your hard-earned money to a fraudulent crypto investment platform can be devastating. Whether your funds have become inaccessible, withdrawals have been blocked, or an online platform has suddenly disappeared with your investment, you deserve clear answers and professional guidance. Don't Lose Hope. Take Informed Action! GEO COORDINATES RECOVERY HACKER offers cryptocurrency recovery assistance and investigative support for individuals affected by suspected crypto investment fraud. YOUR NEXT STEP MATTERS! Don't let scammers take advantage of you twice. Be cautious of anyone promising guaranteed recovery or demanding upfront payments without verifiable credentials. CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER to discuss your situation and explore legitimate options for recovering your lost cryptocurrency. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 11 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 8 цаг 26 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 8 цаг 33 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 8 цаг 37 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 9 цаг 22 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 9 цаг 35 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 15 цаг 52 мин Мэдээж “Ар нь түүз!” 16 цаг 3 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 16 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 16 цаг 28 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 16 цаг 32 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 16 цаг 37 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 16 цаг 42 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 16 цаг 47 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Уржигдар 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Уржигдар 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Уржигдар 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Юун Ялта, юун дэлхийг хуваах! УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна
Top