x

З.Ган-Очир: АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга З.Ган-Очиртой ярилцлаа.

-УИХ өнгөрсөн баасан гарагт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчинд ямар өөрчлөлт авчирна гэж үзэж байна вэ?

-Юуны өмнө хөрөнгө оруулалтын орчин сайжирч, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсыг сонирхож буй хөрөнгө оруулагчид ч хууль, эрх зүйн орчинд ямар өөрчлөлт гарахыг ажиглаж байсан. Ассоциацийн хувьд хуулийн төсөлд хайгуулын үйл ажиллагааг илүү нээлттэй болгох, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ийг бодитой тогтоох, АМНАТ-ийн орлогыг орон нутагт илүү хүртээмжтэй хуваарилах, чухал ашигт малтмалын чиглэлийн үйл ажиллагааг дэмжих төрийн бодлогыг оновчтой, нээлттэй болгох зэрэг саналуудыг удаа дараа тавьж ирсэн. Бүс нутгийн хэмжээнд, тэр дундаа Төв Азийн орнуудтай харьцуулахад манай улсын уул уурхайн салбарын бодлого тодорхой бус, татварын орчны өрсөлдөх чадвар сул хэвээр байгааг холбогдох судалгаанууд харуулдаг. Гэтэл өнөөдөр улс орнууд хөрөнгө оруулалт татах, хайгуул, олборлолт, цаашлаад ашигт малтмалын боловсруулалтын дараагийн шатны үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд бодлого, эрх зүйн орчноороо өрсөлдөж байна. Ийм нөхцөлд Монгол Улс ч бодлого, эрх зүйн орчноо олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай.

Тиймээс бид энэ удаагийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн тодорхой зохицуулалтыг шинэчилсэн алхам бус, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэ орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх бодлогын чухал өөрчлөлт болно гэж харж байна. Хамгийн гол нь хуулийн шинэ зохицуулалтууд бодитой хэрэгжиж, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах үр дүнд хүрэх нь чухал юм.

-АМНАТ-ийн хувь хэмжээ, тооцох аргачлал, орлогын хуваарилалт зэрэг асуудал уул уурхайн салбарт олон жил яригдаж ирсэн. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эдгээр асуудлыг хэрхэн зохицуулах бол?

-АМНАТ-ийн зохицуулалт нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварт шууд нөлөөлдөг чухал асуудал. Өмнөх зохицуулалтаар зэсийн дэлхийн зах зээлийн үнэ өсөх тусам АМНАТ-ийн хувь хэмжээ нэмэгдэж, уул уурхайн компаниудын татварын ачаалал дагаад өсдөг байсан. Тухайлбал, зэсийн үнэ тонн тутамд 9000 ам.доллараас давахад үнийн өсөлтөөс хамаарсан нэмэлт АМНАТ 15 хувьд хүрч, суурь 5 хувьтай нийлээд нийт 20 хувийн төлбөр ногдох нөхцөлтэй байсан. Энэ нь Чили, Перу, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг зэсийн томоохон үйлдвэрлэгч орнуудтай харьцуулахад өндөр татварын ачаалал болж, Монгол Улсын хөрөнгө оруулалт татах өрсөлдөх чадварыг хязгаарлаж ирсэн. Хуулийн шинэ зохицуулалтаар АМНАТ-ийн хувь хэмжээг олон улсын жишигт нийцүүлснээс гадна АМНАТ-ийн орлогоос Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөж буй орон нутагт түлхүү хуваарилахаар тусгасан. Ингэснээр орон нутгийн иргэд уул уурхайн үр өгөөжийг илүү бодитой хүртэж, дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих санхүүгийн боломж нэмэгдэнэ гэж харж байна. Ер нь АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй. Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, салбарын урт хугацааны хөгжлийг дэмжихэд чиглэх нь чухал. Ингэснээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, уул уурхайн салбарын үйл ажиллагаа өргөжиж, төсвийн орлого урт хугацаанд тогтвортой өсөх боломж бүрдэнэ.

-Хуулийн эдгээр өөрчлөлт урт хугацаандаа Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлнө гэж харж байна вэ?

-Уул уурхайн салбарын хөгжил, өрсөлдөх чадварыг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг нь геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх явдал. Сүүлийн арав гаруй жилд хайгуулын үйл ажиллагаа зогсонги байснаас шинэ орд газруудыг нээн илрүүлэх ажил удааширсан. Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц томоохон ордыг илрүүлэхэд олон жилийн судалгаа, дэвшилтэт технологи, мэргэшсэн хүний нөөц, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Зарим тохиолдолд 10–20 жилийн хугацаа ч шаардагдана. Тиймээс хайгуулын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй бол ирээдүйн уул уурхайн үйлдвэрлэл, экспортын өсөлтийн боломж хязгаарлагдах эрсдэлтэй.

-Хуулийн шинэ зохицуулалтын үр дүнд эдийн засаг талаасаа ямар бодит үр өгөөж гарах вэ?

-Хуулийн шинэ зохицуулалтаар хайгуулын үйл ажиллагааг илүү нээлттэй болгож, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Энэ нь шинэ орд газруудыг илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн зэсийн АМНАТ-ийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлснээр зарим ордыг шинээр ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж, улмаар шинэ ажлын байр бий болох, татварын орлогын эх үүсвэр өргөжих, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ.

Монгол Улс хөрөнгө оруулалт татахын төлөө бүс нутгийн бусад оронтой өрсөлдөж буй энэ үед татварын орчин, эрх зүйн тогтвортой байдлыг сайжруулснаар уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэх болов уу. Энэ хүрээнд бид аравдугаар сарын 27-29-нд Австралийн Сидней хотноо болох IMARC 2026 олон улсын чуулганы үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран “Mongolia Day: Mining Update” арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү арга хэмжээгээр салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж, шинэ хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэхийг зорьж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 3 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 12 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 34 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 44 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 1 цаг 51 мин З.Ган-Очир: АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 3 цаг 6 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top