Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв байгуулах” төслийн явцын талаар хэлэлцэв.
Тус төслийн явц одоогоор 70 хувь, барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна. 2026 онд ашиглалтад оруулахад онцгой анхаарч байгаа аж. Мөн төслийн 2 дугаар багцийн хүрээнд нийлүүлэхээр төлөвлөж байсан тоног төхөөрөмжийг шинэчилж, хиймэл оюуны технологи оролцуулах талаар санал солилцон, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд талууд шаардлагатай дэмжлэг, арга хэмжээг хэрэгжүүлэхээ илэрхийлэв.



