x

Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ

Америкийн бизнес эрхлэгч Илон Маск ирэх онд тус улсын хүүхэд бүрт өөрийн эзэмшдэг "SpaceX" компанийнхаа нэгж хувьцааг бэлэглэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

И.Маск компаниудынхаа хөрөнгийг тараах энэхүү аян нь "цаашид хэрэгжүүлэх олон ажлын эхнийх нь байх болно" хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байна. “Ирэх онд би Америкийн хүүхэд бүрт "SpaceX" компанийнхаа нэгж хувьцааг бэлэглэнэ. Энэ бол олон үйл ажиллагааны эхнийх нь байх болно” гэж тэрбээр “Х” нийгмийн сүлжээнд бичжээ.

Тэрбээр хувьцааг хэрхэн хуваарилахаа тодорхой дурдаагүй байна. Гэхдээ “New York Post” сонинд мэдээлснээр, И.Маск хүүхдүүдэд зориулсан татварын хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтын шинэ данс болох Цагаан ордноос хэрэгжүүлж буй “Трампын данс” (Trump Accounts) хөтөлбөрт хөрөнгө хандивлахаар төлөвлөж байгаа бололтой. Энэхүү дансыг 2025 оны нэгдүгээр сараас 2028 оны эцэс хүртэлх хугацаанд АНУ-д төрсөн хүүхдүүд нээлгэх эрхтэй юм.

Одоогоор АНУ-ын 70 орчим сая хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаад байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Татварын ерөнхий газрын дарга Фрэнк Бизиньяно, "Dell Technologies" компанийн удирдлагууд бөгөөд буяны үйлстнүүд болох Майкл, Сьюзан Делл нар, мөн "Altimeter Capital" хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Брэд Герстнер нар татварын хөнгөлөлттэй энэхүү хөтөлбөрт “түүхэн хэмжээний хандив” өргөсөн тухай Цагаан ордон энэ сарын эхээр  мэдээлжээ.

Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 22 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 49 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 1 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2 цаг 9 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 14 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18 Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 2026-10-18 “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 2026-10-18 Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026-10-18 Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top