x

С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ

УИХ-аар баталсан 2026 оны төсвийн тодотгол, ахмад настны тэтгэврийн нэмэгдлийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Ахмад настны тэтгэвэр ирэх сараас эхлэн 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэхээр боллоо. Ямар үе шатлалтай нэмэгдэх талаар ярихгүй юу?

-Нийгмийн даатгалын багц хуульд шинэчлэлийн хувьд өөрчлөлтүүд оруулсан нь нэлээн том алхам боллоо. Нийт ахмадуудын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр буюу 769 мянган төгрөг авдаг. Монголд насаараа ажил, хөдөлмөр эрхлээд ийм тэтгэвэртэй дийлэнх нь гарна гэдэг харамсалтай. Энэ нь ахмадууд хүнс тэжээлээс эхлээд наад захын хомсдолд орж байна гэдэг дүгнэлтийг хийсэн учраас хуримтлалын тогтолцооноос илүүтэйгээр олон давхаргат тэтгэврийн тогтолцооны загварыг гаргаж ирсэн. Энэ нь ахмадууддаа амьжиргааг нь дэмжих мөнгийг нийгмийн даатгалын сангаас биш, төсвөөс олгоё гэдэг тэтгэврийн шинэчлэлийн загвар юм. Үүнийгээ УИХ-д өргөн бариад, олонхоороо дэмжээд баталлаа. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн даатгалын сангаас буюу өөрийнх нь шимтгэлээс өгч байгаа мөнгө биш. Үүнийг ярихын тулд Монгол Улсад тодорхой хэмжээгээр ажил хөдөлмөр хийж байсан гэдгийг хөндөх ёстой болно.

Бид "улсад ажилласан" гэж ярьдаг. Тэтгэврийн шинэчлэлээр дор хаяж арван жил ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой. Энэ нь халамжаас холдуулах гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч, төлөөгүй ч, насны эцэст халамжийн тэтгэвэр авдаг. Тэгэхээр та дор хаяж арван жил суурь тэтгэвэр төлсөн байх ёстой. Мөн "ахмад" гэсэн тодорхойлолт нь Нийгмийн даатгалын тухай хуулиар 55 насанд хүрсэн эмэгтэй, 60 насанд хүрсэн эрэгтэйд хамаарна. Миний хувьд олон хүүхэд төрүүлсэн, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан, цэрэг, цагдаа тусгай албанд ажилласан, дунджаар 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн эмэгтэй, 55 нас хүрсэн эрэгтэйг үүнд оруулбал яасан юм бэ гэдэг санал тавьсан. Миний санал дэмжигдээгүй ч, олонхын саналаа хүндэтгэнэ. Манайд 45 настайдаа ч тэтгэвэрт гардаг хүн бий. Ингээд хавтгайруулчихаар ажил хөдөлмөр хийж чадахгүй, тэтгэврийнхээ орлогоор өөрийгөө авч явж чадахаа байчихсан зорилтот бүлэг маань холдчихно гэдэг үүднээс ингэж шийдсэн. Үүнийг манай ахмадууд тэтгэвэрт гарсан л бол бүгд авна гэж ойлгодог. Ийм хоёр заагийг тавьж өгсөн. Тийм учраас үүнийг улсын төсвөөс олгож байгаа амьжиргааг дэмжих тэтгэвэр гэж ойлгож болно.

-Тэгвэл тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг, улсад 30 жил ажилласан хүний тэтгэвэр яаж нэмэгдэх вэ?

-Энэ удаагийн тэтгэвэр нэмэгдэхдээ арван жилээс дээш шимтгэл төлсөн бол 100-300 мянган төгрөг нэмэгдэнэ.

Үүнийг НДЕГ (Нийгмийн даатгалын ерөнхий газар) болон өнөөдрийн (өчигдөр) Засгийн газрын хурлаар аргачлалаа батлуулаад шийднэ. Тусгай хэрэглэдэг томьёотой. Гэхдээ үндсэн концепци нь юу вэ гэвэл, та арван жил ажилласан байх ёстой. Ингээд 55 настай эмэгтэй, 60 настай эрэгтэй 769 мянга буюу тэтгэврийн доод хэмжээгээр авч байвал 100 мянгаар, 20 жил ажилласан бол 200 мянга, 30 жил ажилласан бол 300 мянгаар нэмэгдэнэ. Энэ нь зөвхөн бага тэтгэвэр авч байгаа хүмүүст хамаатай. Харин нөгөө талд өндөр тэтгэвэр авч байгаа хүмүүс бий.

Таван саяын тэтгэвэртэй хүн 30 жил ажилласан ч 300 мянгаар нэмэгдэхгүй. Яагаад гэвэл таван саяын тэтгэвэртэй хүн наад захын хэрэгцээгээ авч чадна. Тиймээс тэтгэврийг нь 100 орчим мянгаар нэмнэ. Эхний нэмэгдэл нь энэ. Харин ирэх оны нэгдүгээр сараас эхлэн инфляцитай уялдуулан тэтгэврийг арван хувиар нэмэгдүүлэхээр улсын төсөвт тавьсан байгаа. Энэ нь бүх хүнийг 10 хувь нэмж ч болно. Эсвэл мөнгөн дүн, хосолмол дүнгээр ч нэмж болно. Энэ нь Засгийн гарын бүрэн эрхийн асуудал. Нөгөө талдаа шууд хувиар нэмээд явбал тэтгэврийн зөрүү холдоод явчихна. Гэвч төсөв гэдэг нийгмийн даатгалын нэг л том тогооноос авч байгаа шүү дээ. Тийм учраас үүнийг ойртуулах гэдэг бодлого энд харагдаад байгаа. Хамгийн гол нь доод тэтгэвэр нь дээшлээд ирэхээр дундаж тэтгэвэр дээшилнэ.

-Тэгэхээр энэ удаа тэтгэврийн доод хэмжээ 869 мянга болох уу?

-Тэгнэ. 869 мянгаас эхэлнэ гэсэн үг. өмнөх яриандаа эхний хоёр удаагийн нэмэгдлийг ярилаа. Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ. Харин гурав дахь нэмэгдэлд тэтгэвэр тогтоолгосонтой холбоотой асуудлыг шийдсэн. 2014 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон, тэтгэврээ индексжүүлж авч чадаагүй 130 мянган ахмад бий. Тэдний хувьд тухайн үедээ 2.5-3 сая төгрөгийн цалин авч, өндөр шимтгэл төлж байсан. Гэвч тэтгэвэр тогтоолгож байхдаа тэтгэврийг нь индексжүүлэхгүйгээр дээд тал нь 1.4 сая гэж тооцсон. Ингээд харьцангуй өндөр шимтгэл төлж байсан хүмүүс хохирсон. Ингээд эдгээр 130 орчим мянган ахмадын тэтгэврийг 2.4 сая болгож нөхөн тогтоолгохоор болсон. Ингэснээр дунджаар 500-700 мянган төгрөгөөр тэтгэврээ нэмүүлж авна. Олон жил ярьсан тэтгэврийн зөрүүний асуудлыг ингэж шийдсэн. Ийм гурван тэтгэврийн нэмэгдлийг тооцвол манай дундаж тэтгэвэр 1.3 сая хавьцаа болно.

-Тэтгэврийн нэмэгдэлд хамрагдаагүй иргэд байгаа юу?

-Нийгмийн даатгалыг шимтгэл төлөөгүй, шууд группт явсаар байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс бий. Тэр хүмүүс арван жил шимтгэлээ төлсөн бол хоёр сарын дараа нэмэгдэнэ. Мөн 2026 оны төсөв дээр эмийн хөнгөлөлт бий болгосон. Ирэх сарын 1-нээс эмийн хөнгөлөлтүүдийг үзүүлнэ. Даралт, зүрх судас, сахар, цус шингэлэх эм зэргийг 1000-2000 төгрөгийн бүртгэлийн хураамжаа төлөөд, үнэгүй шахам авч болохоор болсон. Үүнд ахмадуудын хэрэглэдэг 60 төрлийн эм, тариа хамаарна. Мөн нийтдээ 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж нэмэгдэнэ. Асаргаа нь арай бага нэмэгдэнэ. Энэ удаагийн төсвийн тодотголд иргэнээ бодсон ийм тодотгол орж ирсэн. Манай Засгийн газар, хэрүүл амтай байдаг ч эцсийн дүндээ төсвөө баталж чадлаа гэж харж байгаа.

-Цэргийн тэтгэвэр нэмэгдэх үү. Үүнийг хүмүүс нэлээд сонирхож байсан?

-Ахмадын ажлын хэсгийнхэн хуралдаад, маш их санал ирсэн. Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бид боловсруулж байна. Тэгэхгүй бол 50 настайдаа цэргийн тэтгэвэрт гарсан 60 хүрээгүй эрэгтэй арван жил хүлээх болно гэсэн үг. 55 хүрээгүй цэргээс тэтгэвэрт гарсан эмэгтэй ч ялгаагүй. Мөн хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа уурхайчид бий. Энэ хүмүүсийг 60 хүрч байж суурь тэтгэвэр ав гэхээр шударга бус хандаад буй юм шиг санагдаж байгаа. Эдгээр саналыг тусгаад өргөн барихад бэлдсэн. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд 50 настайдаа тэтгэвэрт гарах эрх үүсч байгаа. Энэ хүмүүсийг мөн бодож үзнэ. Арван жил улсад ажиллаж чадаагүй, олон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд бий. Үүнийг дараагийн ээлжинд ярилцаад явна. Нийгмийн зарим бүлэг хэсэг үлдсэн учраас хуулийг дахиж өргөн барихаар бэлдэж байна.

-Юмны үнэ өсөж байгаа энэ үед тэтгэврийн нэмэгдэл инфляцид яаж нөлөөлөх бол?

-Тэтгэврийн нэмэгдлийг инфляцтай аваад үзэхээр инфляци нь түрүүлээд өсчихөөд байна. Тэтгэврийн нэмэгдэл өссөн барааны араас бараг хөөж байна. Жишээ нь, махны үнэ бараг хоёр дахин өслөө. Монголбанкны төсөөлж байгаагаар цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжид хоёр орчим хувьтай нөлөөлөх хүлээлттэй байна гэж гарсан. Тэртэй тэргүй юмны үнэ өсдгөө өсчихсөн. Дийлэнх ахмадад дунджаар 200 мянган төгрөгийн тэтгэвэр нэмэгдэнэ. Гэхдээ цаашдаа тэтгэвэр нэмэгдээд явна. Ахмадуудынхаа тэтгэврийг миний хувьд 1000 ам.доллар дөхүүлэх юмсан гэсэн бодол бий. Ядаж хамгийн доод тэтгэврийг 1.5-2 сая болгох хэрэгтэй. Цалин хөлс, тэтгэврийн нэмэгдэл цаанаа худалдан авалтыг дэмждэг. Зах зээл дээр үйлчилгээний салбарт бараа бүтээгдэхүүн зарагдахаа больсон. Мөнгө ховордож байгаа. ББСБ-ын хүү өндөр, хүүндээ мөнгөө өгөөд бараагаа татахад хүндрэлтэй болсон. Тийм учраас бага ч гэсэн эдийн засгийн эргэлтэд нэмэр болно. Харин үүнийг далимдуулаад үнээ нэмж болохгүй. Нийгмийн зөвшилцөл, харилцан итгэл дээр явагдах ёстой учраас үнээ нэмэхээс илүү барааны эргэлтээ хурдан болгох ёстой.

-Тэтгэвэр өвлөгдөх зохицуулалтын талаар мэдээлэл өгөөч?

-Суурь тэтгэвэр гээд танд тусдаа данс бий. Мөн одоогийн авч байгаа тэтгэврийн данс хоёр тусдаа. Хүмүүс нийлүүлж ойлгоод байдаг. 300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авч байсан хүн нас барвал 50 хувийг нь суурь тэтгэвэр авч байсан ахмадад нь өвлүүлж өгөх юм. Тэгэхээр хоёулаа суурь тэтгэвэр авч байсан нөхцөлд 150 мянган төгрөг өвлөгдөнө.

2026 оны төсөв дээр эдгээрийг шийдээгүй бол яана аа л гэдэг айдас байлаа. Маш олон ахмадад хүлээгдэл үүсгэсэн асуудал байсан. Ямартаа ч ахмадын ажлын хэсгийн маань хамгийн түрүүнд гаргасан хоёр санал маань дэмжигдсэнд баяртай байна. Арваннэгдүгээр сар бол иргэдийн хувьд мах, түлээ, нүүрснээс эхлээд амьжиргааны зардал асар их шаардлагатай болдог үе. Мөн Засгийн газрын хувьд тэтгэврийг цаг хугацааны хувьд мэдрээд оруулаад ирлээ. Цаашдаа нийгмийн хамгааллын асуудлаа мартаж болохгүй. Улсын төсөвт хүнд ачаа өгч байгаа ч үүнийг даагаад явах хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 58 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 1 цаг 5 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 1 цаг 17 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 2 цаг 27 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 2 цаг 41 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 3 цаг 13 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 3 цаг 23 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top