x

АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ

АН-аас ерөнхийлөгчид дэвших хамгийн боломжтой хүнээр Н.Алтанхуяг мөн гэж эртнээс яригдсан. Нэр хүнд нь ч сайн байгаа тухай удаа дараагийн судалгаагаар гарч байгаа. Гэвч АН дотор “Алтанхуяг” л биш шүү гэсэн яриа сүүлийн үед давтамжтай сонсогдоод байх боллоо.

Үнэхээр нэр хүнд нь тийм сайн байгаа юм бол яагаад түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид сойж болохгүй байгаа юм бэ. Яг ингээд болохгүй байгаа гэж дорвитой хэлэх шалтаг гаргаж ирэхгүй байна. Нөгөө л Г.Занданшатарын өргөн барьж батлуулсан “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-аас болоод зогссон эдийн засгийн өсөлтийг л ярих юм. 17 хувийн өсөлттэй байсан эзийн засгийг хасах өсөлттэй болгосон гэж түүнийг муулж байна. Тэр Н.Алтанхуягаас болоогүй, Г.Занданшатарын хуулиас болж гадаадын хөрөнгө оруулалт зогссон билээ.

Хэрэв Н.Алтанхуяг нэр дэвшвэл ҮБХ-ны хурал дээр мөнгө тарааж байгаад унагана гэсэн яриа хүртэл гарчээ. Түрүүний хурал дээр дарга болох гэсэн хүн арван сая төгрөг тараасан гэсэн яриа бий. Яг түүн шиг мөнгө тарааж байгаад өөрсдийн шийдвэрийг гаргана гэж ярих ҮБХ-ны олон гишүүд байгаа гэнэ. Тэднийг МАН-ын “БЭТ” үүд гэж үздэг аж. Энэ бол Бүрэн эрхт төлөөлөгч гэсэн үгийн товчлол юм. Тэд МАН захиалгаар энэ бүгдийг хийж байгаа гэцгээж байна. МАН өөрсдийн гар хөлөөрөө дамжуулан АН-ыг бараг л удирддаг болчихсон гэнэ үү.

Ер нь тэгээд АН-д МАН-ын хамаарал битүү болсон,үзэл санааны хувьд ч ялгагдах юм үлдсэнгүй гэсэн яриа их гарах боллоо. Үзэл санааны хувьд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд нар шиг ардчилагчид их үгүйлэгдэж байгаа нь харагдах болжээ.

МАН “ХАМТРАНАМЬДРАГЧ”-АА ОНЫ ӨМНӨ ЮМ УУ, ХОЙНО СОЛИНО

Н.Учралын Засгийн газар бол Хамтарсан Засгийн газар гэдэг нэршилтэй. МАН сая 2024 оны сонгуулиас хойш дангаараа засаг бариагүй. Эхлээд АН, ХҮН, ИЗНН тай хамтарсан засаг байгуулж байлаа. Дараа нь АН, ИЗНН-аа хөөгөөд ХҮН,Үндэсний эвсэлтэй засаг байгуулаад одоо явж байна.

МАН-д ингэж хамтрах нь хэрэгтэй байдаг бололтой. Гишүүд дутаад л эдгээр намтай хамтраад байгаа юм бол биш. Тэд хариуцлага ярих үед бид дангаараа засаглаагүй, тэр тэр нам хамт хариуцлага хүлээх ёстой гээд сууж байх юм болов уу.

Гэвч ойрмогхон оны өмнө юм уу хойно МАН “Хамтран амьдрагчаа” солих гэнэ. Үндэсний эвсэл буюу Н.Номтойбаяр МАН-д нэгдэх сурагтай. Тэр МАХН яаж нэгдсэн билээ түүн шиг МАН-д орох нь ээ. Өөрөө Шадар сайд, Засгийн газарт сайдтай цаашлаад ирэх сонгуульд 30 хувийн квотоор нэр дэвшигчтэй байхаар тохирсон бололтой.

Харин МАН-ын Засгийн газар цаашаа ХҮН, ИЗНН хоёртой хамтраад явах юм гэнэ. Ногоон нам бол хэдийд ч дуудсан гүйгээд л очих юм хойно. Тэр талаар санаа зовохгүй байгаа аж. Ёстой нөгөө “буруу дуулаагүй бол” гэгчээр үүрээр дуудсан ч зангиагаа зүүгээд зогсож байх болов уу.

Ийнхүү сонгуулийн бэлтгэл болгож эрх баригч МАН өөрийгөө улс төрийн талаар бэхжүүлж байгаа бололтой.

Д.Нацаг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 48 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 1 цаг 1 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 1 цаг 9 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 1 цаг 39 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 1 цаг 53 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 2 цаг 4 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 2 цаг 25 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 2 цаг 31 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 3 цаг 6 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 3 цаг 24 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 3 цаг 36 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 3 цаг 44 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 15 цаг 53 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 15 цаг 59 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 16 цаг 2 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 16 цаг 46 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 17 цаг 12 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 18 цаг 55 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 19 цаг 2 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 19 цаг 13 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ
Top