x

З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай Оюу толгойн ногдол ашгийн талаар ярилцлаа.

-Юуны өмнө Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар Засгийн газар иргэдээсээ санал асуулга авсан. Энэхүү санал асуулгын дүн хэрхэн гарсан талаар та товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо. Оюу толгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулахаа И-Монголиагаар нээлттэй асуусан. Санал асуулгад 95.621 иргэн оролцож 55.173 нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24.479 иргэн Хуримтлалын сандаа хадгална гэсэн санал өгөөд байна. Хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд аль салбарт хөрөнгө оруулах тухай асуултад 82.077 хүн хариулж, эрчим хүчийг 50.6 хувь, нийгмийн дэд бүтцийг 49.8 хувь, аж үйлдвэрийг 22.6 хувь, тээвэр, логистикийг 9.1 хувь нь сонгожээ. Иргэдийн ирүүлсэн саналыг харгалзан үзэж Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай” хуулийн төслийг татан авахаар шийдвэрлэсэн байгаа.

-Оюу толгойн ногдол ашгийг Монгол Улсад оруулж ирэх асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?

-Юуны өмнө Засгийн газар Оюу толгойн ногдол ашгийг Монгол Улсад авч ирэхээр ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа.

Миний хувьд юун түрүүнд ногдол ашгаа олж ирэх нь чухал байна гэдгийг хэлье. Зарцуулах асуудлын тухайд Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа хоёр их наяд төгрөгөөр нийгмийн суурь асуудлуудаа шийдвэрлэе. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, боловсролын асуудлаа шийдье. Харин нэг их наяд төгрөгийг нь хуримтлалын санд хадгалъя гэсэн байр суурьтай байсан. Ингээд төсөв өргөн барьсан хуульдаа хуримтлалын санд нэг их наяд төгрөг хуримтлуулаад, үүнээсээ боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд зарцуулах хүрээнд нэг их наяд төгрөгийн зардлын хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл хэлэлцүүлгийн явцад ард иргэдээсээ санал авсан. Иргэд маань одоо үйлчилж байгаа Баялгийн сангийн тухай хуулийнхаа хүрээнд буюу Хуримтлалын санд мөнгөө төвлөрүүлж, тэндээсээ ашиглах нь зүйтэй гэсэн санал дийлэнх болсон учраас Засгийн газар өргөн барьсан хуулиа татаж авсан.

-Засгийн газрын хувьд өргөн барьсан хуулиа татаж авсан байгаа юм байна. Тэгэхээр одоо яг яана гэсэн үг вэ?

-Тэгэхээр одоо үйлчилж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа гурван их наяд төгрөгөө оруулж ирэх юм бол Хуримтлалын санд төвлөрнө. Үүнээсээ нэг их наяд төгрөгийг нь төсвийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд зарцуулна гэсэн Засгийн газрын бодлого хэвээрээ байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, иргэдэд бэлэн мөнгөөр олгох санал гаргасан. Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Би үүнийг Ерөнхийлөгчийн байр суурь гэж харж байгаа. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байна. Нөгөөтэйгүүр иргэд маань D-Par­liament дээр 120 орчим мянган хүн бэлэн мөнгө авъя гэсэн санал гаргасан байна. Засгийн газар өнөөдөр (өчигдөр) мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа энэ мөнгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх байр суурьтай байгаа.

-Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй гэсэн үг үү?

-Засгийн газрын байр суурь маш тодорхой байгаа. Ерөнхийлөгч Засгийн газарт өөрийн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ гурван их наяд төгрөгийг эдийн засаг руу тараана гэдэг бол инфляцийг дор хаяж 2-3 хувиар өсгөнө. Энэ нь эргээд эдийн засаг, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Сангийн сайдын хувьд би бэлэн мөнгө тараахгүй гэсэн байр суурьтай байна. Засгийн газар одоо мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа баялгийн хуримтлалын сандаа гурван их наяд төгрөгөө оруулж ирэх нь чухал байна. Тэр мөнгөө оруулна. Үүнээсээ нэг их наяд төгрөгийг нь төсвийн хуульд өргөн барьсан төслийн дагуу ипотекийн зээл, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахаар хуулийн төсөл явж байгаа.

-Ер нь ногдол ашиг гэж яриад байгаа тэрхүү гурван их наяд төгрөгийн орлого орж ирэхгүй байх эрсдэл бодитой байгаа юу?

-Нүүрсний экспорттой холбоотой асуудал наймдугаар сард үүссэн. Зэсийн экспортын асуудал саяхан үүссэн. Нүүрсний асуудал яагаад наймдугаар сард үүссэн бэ гэхээр Ганцмод-Гашуунсухайт боомтоор манай талаас, өөрөөр хэлбэл, хилийн боомтоос хамаарч байгаа зүйл байхгүй. Импортлогч орны тал боомттой холбоотой шинэчлэл, засвар үйлчилгээний ажил хийж байгаатай холбоотойгоор хилийн нэвтрэлт дээр тодорхой хязгаарлалт үүсч байгаа. Оюу толгойн асуудал өнгөрсөн долоо хоногт болсон. Засгийн газар холбогдох эрх бүхий байгууллагууд, албан тушаалтнуудтай харилцсаны үр дүнд Оюу толгойн зэсийн экспорт даваа гарагаас эхлээд хэвийн хэмжээндээ очсон байгаа. Би сүүлийн хоёр өдрийн мэдээг авсан. Өдөрт 113 вагон гарч байсан бол дөрөв болж буурсан. Эргээд 17 болж нэмэгдсэн. Өчигдрийн мэдээгээр даваа гаригт 111 вагон гарсан байна. Ингээд хэвийн түвшиндээ очоод явж байна. Мөн нүүрсний экспорт Ганцмод боомт дээр буурсан. Өмнө нь өдөрт 400 орчим машин гарч байсан бол одоо 900 орчим машин гарч байна. Урьд нь 1300 орчим машин гардаг байсан. Тэгэхээр хуучин хэвийн гарч байсан түвшинд нь эргүүлэн хүргэнэ гэсэн хүлээлттэй байна.

-Ерөнхийлөгчийн санал Засгийн газрын байр суурийг өөрчлөх боломжгүй гэж ойлгож болох уу?

-Миний хувьд Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж байгаагаа дахин илэрхийлье. Гэхдээ Засгийн газрын бодлого хэвээрээ байгаа гэдгийг л хэлж байна. Би Засгийн газрын байр суурийг тодорхой хэллээ шүү дээ. Бид нэг их наядыг Хуримтлалын санд, хоёр их наядыг нийгмийн суурь асуудлаа шийдвэрлэхэд зарцуулъя гэдэг төслийг төсвийн төсөлд өргөн барьсан. Энэ төслийн хэлэлцүүлгийн явцад иргэд маань санал асуулгаараа дэмжээгүй. Хуримтлалын санд хадгалахыг одоо иргэд маань дэмжсэн учраас Засгийн газар хуулиа татаад авсан. Одоо миний хувьд энэхүү ногдол ашгийг олж ирэх нь чухал байна. Олж ирээд одоо мөрдөгдөж байгаа Баялгийн сангийн тухай хуулиараа Хуримтлалын санд нь хийнэ. Үүнээсээ нэг их наяд төгрөгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулна. Түүнээс биш би ямар нэгэн байр сууриа өөрчлөөгүй. Хэрэв энэ асуудлыг өөр байдлаар шийдэх юм бол Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орно. Тийм хуулийг Засгийн газар өргөн барихгүй.

-УИХ-аар төсвийг дөрөвдүгээр хэлэлцүүлгээс тавдугаар хэлэлцүүлэгт оруулж, батлах гэж байна. Төсөв батлагдах үйл явцын онцлог юу байна вэ. Анх өргөн барьсан төслөөс хэрхэн өөрчлөгдөв?

-Нэг их зарчмын зөрүүтэй, томоохон өөрчлөлт гараагүй. Засгийн газраас өргөн барьсан хуулиас Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслийг эргүүлэн татсан. Төсвийн ажлын хэсэг дээр гарсан томоохон өөрчлөлт бол Хүүхдийн үдийн цай хөтөлбөртэй холбоотой асуудал. Засгийн газар нэгээс тавдугаар ангийн хүүхдүүдийн Үдийн цай хөтөлбөрийн материалын зардлыг хоёр дахин нэмэгдүүлж төсөвт тусгасан. Харин төсвийн ажлын хэсгээс зургаа, долдугаар ангийн хүүхдүүдийг үдийн цай хөтөлбөрт нэмж хамруулах нь зүйтэй гэсэн зохицуулалт хийсэн. Үүнээс өөрөөр Засгийн газраас өргөн барьсан төсөлд нэг их өөрчлөлт ороогүй.

-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн. Мөн ахмадын тэтгэвэр нэмэгдлээ. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Ахмадуудын сарын орлого хэдээр нэмэгдсэн бэ гэж асууж байна. Бидний хийсэн тооцооллоор 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Тухайлбал, 20 жил шимтгэл төлсөн, сард 769.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 201.550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдож, нийт тэтгэвэр нь 970.550 төгрөг болж байгаа. 35 жил шимтгэл төлсөн, сард 769.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг бол 276.550 төгрөгийн суурь тэтгэвэр олгогдож, нийт 1.045.550 төгрөг авч байгаа. Харин 30 жил шимтгэл төлсөн, сард 1.000.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг бол суурь тэтгэвэр гэж 240 мянган төгрөг нэмэгдэж, нийт тэтгэвэр нь 1.240.000 төгрөг болсон. Мөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр 10 хувиар нэмэгдсэнээр 796 мянган төгрөгийн тэтгэвэр авагч 900 мянга орчим авдаг боллоо. Үүн дээр 200 мянга нэмэхээр сая төгрөг болж байгаа гэсэн үг.

Нөгөөтэйгүүр Засгийн газрын хуралдаанаар энэ онд цалин нэмэгдээгүй соёл, спорт, цаг уур, орчны шинжилгээ, стандарт, хэмжил зүй зэрэг төрийн мэргэжлийн үйлчилгээний болон жолооч, манаач, цахилгаанчин зэрэг төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоосон. Энэхүү тогтоол энэ сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. Боловсролын салбарын ажилтны 50 хувиар нэмэгдсэн цалинг бүрэн олгоход шаардлагатай 674.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2026 оны төсвийн тодотголоор бүрэн шийдвэрлэсэн байгаа. Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалин энэ сарын 1-нээс мөн адил нэмэгдсэн. Тодруулбал, эрүүл мэндийн 28.142, соёл урлаг, спортын 5.705, шинжлэх ухааны 1.610 болон бусад төрийн үйлчилгээний 16.395 албан хаагчийн үндсэн цалингийн 477.000-903.000 төгрөгийн нэмэгдэлд 170 тэрбумыг төсөвлөсөн.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • CYBERNOX GREYHAT SECURITY (57.129.148.9)
    CYBERNOX GREYHAT SECURITY Digital Asset Recovery & Cybersecurity Assistance At CYBERNOX GREYHAT SECURITY, we assist victims of scams, fraud, and theft in investigating and attempting to recover lost or stolen assets. Our areas of assistance include: Cryptocurrency and digital asset tracing. Recovery assistance for lost or stolen mobile phones. Assistance with stolen or missing vehicles, including cars. Investigation of missing or stolen electronic devices. Digital fraud investigation and evidence collection. Our Commitment We do our best to assist every client using appropriate investigative methods. However, recovery is never guaranteed, as every case is different. Where evidence of suspected criminal activity is identified, we support appropriate reporting and cooperation with relevant law enforcement authorities. Any recovered property or assets should be handled and handed over through lawful procedures. Your security matters. We encourage victims to document incidents, preserve evidence, and report suspected crimes to the appropriate authorities. Visit our official website : https://cybernoxsecurity.com
    2026 оны 11 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 7 цаг 58 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 8 цаг 4 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 8 цаг 8 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 8 цаг 53 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 9 цаг 6 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 15 цаг 23 мин Мэдээж “Ар нь түүз!” 15 цаг 34 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 15 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 15 цаг 59 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 16 цаг 3 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 16 цаг 8 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 16 цаг 13 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 16 цаг 18 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Уржигдар 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Уржигдар 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Уржигдар 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Юун Ялта, юун дэлхийг хуваах! Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа
Top