x

УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа

УИХ-ын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газраас УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлага, төлөөллийг оролцуулсан уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. 

Уулзалтаар хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, тайлан мэдээлэл, илтгэлийг шаардлагад нийцүүлэн бэлтгэж цаглаврын дагуу ирүүлэх асуудлыг хэлэлцэв. 

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тайлан, илтгэл, мэдээлэл болон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг цаглаврын дагуу ирүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэхээр уулзалт зохион байгуулж буйг танилцуулсан юм.  Түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг намрын чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө ирүүлэх ёстой ч Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2-оос бусад нь хуулийн  цаглаварт багтаан Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт  ирүүлээгүй байгааг анхаарууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Алтантуяа  байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл ирүүлэхэд анхаарах асуудлын талаар болон төлөвлөлтийг үр дүнд суурилан хийх, тайлагналтыг оновчтой бичих, хяналт-шинжилгээ үнэлгээний аргачлалын талаар  зөвлөмж өгч, өмнө ирүүлсэн тайлан, дүн шинжилгээнд үндэслэн байгууллага тус бүрээр анхаарах асуудлыг танилцуулав.

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Г.Цэрэнжаргал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулж байгаа аргачлалын талаар мэдээлж, уг төлөвлөлтийг үр дүнд суурилсан аргачлалаар боловсруулан үндэсний болон салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээс санал авч, тусгаж буй талаар дурдсан юм. Түүнчлэн "Хөгжлийн бодлого боловсруулах арга зүй, шат дараалал", "Үр дүнг шалгуур үзүүлэлтээр хэмжих зарчим", "Байгууллага, салбарын онцлогт нийцсэн бодлого төлөвлөлтийн аргачлал", "Үр дүнгүүдийн уялдаа холбоо" зэрэг сэдвээр мэдээлэл өгөв. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд Санхүүгийн зохицуулах хороо, Ёс зүйн хороо, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл асуулт асууж, санал хэллээ. Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Алтантуяа нар арга зүйн зөвлөгөө, тайлбар мэдээлэл өгч, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.63)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 11 цаг 19 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 11 цаг 20 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 11 цаг 21 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 11 цаг 24 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 11 цаг 26 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 11 цаг 28 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 11 цаг 35 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 11 цаг 37 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 38 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 13 цаг 6 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 13 цаг 32 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 13 цаг 33 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 13 цаг 35 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 13 цаг 36 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 13 цаг 37 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 13 цаг 41 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 13 цаг 42 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 13 цаг 43 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 13 цаг 43 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 44 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top