x

Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно

Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг.

Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна.

“Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулах бөгөөд автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ болон явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд стресс бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихийг олон нийтэд уриалах юм. 

“Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана. Тодруулбал,

  • Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) 
  • Сөүлийн гудамж,
  • Чоймболын гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
  • Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Залуучуудын гудамж,
  • Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чагдаржавын гудамж,
  • С.Зоригийн гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Олимпийн гудамж,
  • Гэндэнгийн гудамж,
  • Д.Чойдогийн гудамж,
  • С.Жамъяан гүний гудамж,
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 13-ны Бямба гарагт 07:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана.

Мөн зах, худалдааны төвүүд ажиллахгүй, Тодруулбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах, Сандэй плаза ХТ, Шөнийн зах, Баянзүрх ХТ, Баянзүрх-2 ХТ, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Барс-1, 2 худалдааны төв, Хархорин, Шинэ сандэй, Ханталст, Да хүрээ зах, Цайз, Цолмонбадрах, Доной модны зах, Нарлаг дэнж, Нарантуул-2 зах ажиллахгүй. Автомашингүй өдөр соёл, урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүдийг мөн зохион байгуулна. 

НЭМГ-ын харьяа байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгнө. Эрүүл мэндийн байгууллагууд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж мэдээлэл өгнө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 13 цаг 38 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 13 цаг 39 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 13 цаг 40 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 13 цаг 42 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 13 цаг 45 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 13 цаг 47 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 13 цаг 54 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 13 цаг 55 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 13 цаг 56 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 15 цаг 25 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 15 цаг 51 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 15 цаг 52 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 15 цаг 54 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 15 цаг 55 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 15 цаг 56 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 15 цаг 59 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 16 цаг 1 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 16 цаг 2 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 16 цаг 2 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 16 цаг 3 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top