x

Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлэл сул байна

Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Даваасамбуутай ярилцлаа.

-Манай улсад мансууруулж, сэтгэцэд нөлөөлөх бодисын зөрчил, гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд 2017-2020 онд хар тамхитай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 30 хувь нь гадаад орнуудаас улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байдаг. Мөн 70 хувь нь манай улсад ургадаг мансууруулах төрлийн ургамал, түүнээс гарган авсан бодистой холбоотой байсан. Харин 2021-2025 оны эхний хагас жилийн хугацаанд мөс гэх нэршилтэй бодисын хэрэглээ эрс нэмэгдсэнээр синтетик төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг нийт гэмт хэргийн 49 хүртэлх хувийг эзэлж, дотоодод ургасан ургамал болон түүнээс гарган авсан бодистой холбоотой гэмт хэрэг нийт гэмт хэргийн 51 хувийг эзэлж байна.

-Тэгвэл хар тамхи хэрэглэгчид өсөх эрсдэл байна уу?

-Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд үндэстэн дамнасан зохион байгуулалттай хар тамхины гэмт хэрэг болон хэрэглэгч, донтогчдын тоо нийгмийн бүхий л давхаргад хурдацтай нэмэгдэж, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлж байгаатай холбогдуулан улс орнууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх хүчин чадавхаа нэмэгдүүлж байгаа.

Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээгээр аюул, эрсдэлийг “Хүнд ноцтой гэмт хэргийн өсөлт, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх аюултай” хэмээн тодорхойлсон байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар “Хүн амын 15-64 насны 100 мянган хүн тутмын 2.7 хувь нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг” гэх үр дүнг гаргасан байдаг. Үүнийг манай улсын 15-64 насны 2.2 сая иргэнд харьцуулахад 60 мянга орчим иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй байна.

-Үүнээс ЕБС-ийн сурагчдын нөхцөл байдал ямар байна вэ?

-Сүүлийн таван жилийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүмүүсийн 56 хувийг 25-аас доош насны хүүхэд, залуучууд эзэлж байгаа. Үүнээс насанд хүрээгүй 69 хүүхэд ял шийтгэл хүлээсэн байдаг.

-Ямар шалтгааны улмаас хар тамхи хэрэглэдэг вэ. Найз нөхдөдөө уруу татагддаг уу?

-Хүүхэд залуучуудын хувьд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлахад 43.2 хувь нь чөлөөт цаг ихтэй, 41.5 хувь нь найз нөхдийн нөлөөлөл, 67.8 хувь нь бусдыг даган дуурайх, сониуч зан, 23.6 хувь нь мансууруулах бодисын хор уршгийн талаар мэдлэггүй гэх үр дүн гарсан. Мөн тэдэнд хараа хяналт тавих эцэг эх, асран хамгаалагчид нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг болон илрэх шинж тэмдгийг таних аргын талаар хангалттай мэдээлэлгүй байна. Эдгээр хүчин зүйлс нь хүүхэд залуучууд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхэд нөлөөлж буй юм. Тиймээс ЦЕГ нь өсвөр үе, хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, тэдэнд зөв хандлагыг төлөвшүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг иргэд олон нийтэд таниулах ажлыг кино урлагаар дамжуулан хүргэхээр олон ангит уран сайхны кино бүтээхээр ажиллаж байгаа. Мөн энэхүү бүтээл нь бодит хэргээс сэдэвлэн мансууруулах бодисын хор уршгийг сурталчлан таниулах чиглэлээр хийгдэж байгаа анхны уран бүтээл гэдгээрээ онцлогтой.

-Та сая эцэг эх, асран хамгаалагчид хар тамхи хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдгийн талаар харьцангуй бага мэдлэгтэй байна гэлээ. Тэгвэл ихэвчлэн ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүний царай төрх болон эрүүл мэндэд хамгийн түрүүнд хохирол учирч эхэлдэг. Хэрэглэсний дараа нүдний хүүхэн хараа өргөсөж, нарийсах, нүдний салст улайх, нүүр, хүзүү, нуруу зэргээр идээт үрэвсэл гардаг. Магадгүй тухайн хүүхэд орчноосоо өөрийгөө тусгаарлаж, шүүмжлэлд эмзэг ханддаг. Сэтгэл санааны байдал нь тогтворгүй болно. Анхаарал төвлөрөл, нойр хоолны дуршил муудах, хувцаслалт, үзэл бодол нь ч огцом өөрчлөгддөг. Найз нөхөд, танилын хүрээлэл өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд ч илэрнэ. Ялангуяа эцэг, эхчүүд маань хүүхдээ ажиглаж эхлэх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ харилцан яриа өрнүүлж, хөдөлгөөний эрсдэлийг нь шалгаж байгаарай. Хэрэв таны хүүхдэд дээрх шинж тэмдэг илрэх юм бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлмээр байна.

-Хар тамхинаас гарах боломжтой юу?

-Ямар бодис хэрэглэснээсээ хамгийн их шалтгаална. Нийлэгжилтийн аргаар гаргаж авсан синтетик төрлийн бодис хэрэглэсэн бол шууд донтолтод хүрэх аюултай. Хамгийн гол нь тухайн хүн хорт зуршлаа орхиод хэрэглэхээ больё гэж бодсон ч больж чадахгүй. Тухайн бодисыг дахин хэрэглэхийг бие организм нь цаанаасаа шаарддаг. Мэдээж хоргүй чанар нь бага бодис хэрэглэсэн бол хурдан гарах боломжтой.

-Та эцэг эхчүүдэд хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Гэр бүлийн боловсрол буюу суурь хүмүүжлийг эцэг эхчүүд хүүхдэдээ зөв олгож чадвал таны хүүхэд хорт зуршлаас хол байж чадна гэж хэлмээр байна. Мөн хүүхдээ цагийг зөв өнгөрүүлэхэд нь анхаарч байгаарай. Чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зориулдаг хүүхэд хорт зуршилд өртөх эрсдэл харьцангуй бага байдаг. Ер нь иймэрхүү мэдээлэл явахаар манай эцэг эхчүүд нэг их ойшоодоггүй. Өөрөөс нь хол хөндий сэдэв хэмээн ташаа ойлгох ч тал бий. Гэтэл мансууруулах төрлийн бодис хэрэглэгчдийн 61 хувь нь бүрэн дунд боловсролтой гэх мэдээлэл бий. Харин 57 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байх жишээтэй. Тэгэхээр хар тамхи, мансууруулах бодисыг зөвхөн мөнгөтэй айлын хүүхэд худалдан авч хэрэглэдэг гэх ойлголт ташаа юм. Үүнийг л манай эцэг эхчүүд сайн ойлгох хэрэгтэй.

-Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд ямар ял шийтгэл оногуулдаг вэ?

-Ямар төрлийн бодисыг хэдэн удаагийн давтамжтай хэрэглэснээсээ хамаараад харилцан адилгүй. Үүнээс илүү би нэг хуулийн зүйл заалтыг эцэг эхчүүддээ хандаж хэлмээр санагддаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа өгөх бүрдээ ч хэлдэг. Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 тайлбар хэсэгт “Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө гэх заалт байдаг.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй” гэдэг. Зарим эцэг эхчүүд хуулийн мэдлэг дутмагаасаа болоод хүүхдээ мансууруулах бодис хэрэглэснийг олж мэдсэн хэрнээ нуух тохиолдол бий. Нуулаа гээд юу ч шийдэгдэхгүй. Эцэст нь хүүхэд л хохирно. Тиймээс хар тамхи, мансууруулах бодистой цагдаагийн байгууллага болон эцэг эхчүүд хамтран тэмцэх ёстой гэдгийг онцолж хэлмээр байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Fatima Frisco (146.70.212.102)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Amos Tampari (131.100.2.117)
    How can I Recover My Lost Btc, Usdt - Wizard Larry Recovery Experts. Get Your Stolen Crypto Coins Back By Hiring A Hacker || I Can't Get Into My USDT? Account, It Seems Like I Was Hacked || Do You Need A Bitcoin Recovery Expert? Getting Lost, Stolen Crypto, or Hacked? How can I retrieve cryptocurrency from a con artist? Do I need a hacker to get my money back? Getting in dealing with a reputable business like Wizard Larry Recovery Experts could help you get your money back if you can't access your USDT account or have lost Bitcoin or NFT as a result of hacking or scams. For additional support and direction on your particular circumstance, it is advised that you get in touch with them at the address below ADDRESS Website... https://larrywizard43.wixsite.com/wizardlarry OR www.wizardlarryrecovery. com Email... wizardlarry@mail. com WhtsApp or call,.. +447 (311) 146 749
    2025 оны 09 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 21 цаг 55 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 21 цаг 56 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 22 цаг 34 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 22 цаг 36 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 22 цаг 37 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 22 цаг 45 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 22 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 22 цаг 54 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 22 цаг 57 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 22 цаг 58 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 22 цаг 59 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Өчигдөр 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Өчигдөр 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Өчигдөр 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Өчигдөр 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Өчигдөр 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо Уржигдар 18 цаг 15 мин Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа Уржигдар 18 цаг 09 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлу... Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгуулла... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н...
Top