x

Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ

2023 онд Австралийн дээд шүүхээс Австралиас гадна дахин суурьших боломжгүй гадаад иргэдийг хугацаагүй хорих боломжгүй, энэ нь хүний эрхийг үл хүндэтгэсэн хэрэг болно хэмээн үзсэн ба үүнтэй холбоотойгоор засгийн газраас тус дахин суурьших боломжгүй гадаад иргэдийг Науру руу шилжүүлэх шийдвэр гаргав.

Зарим хэвлэлүүд Науру аралд Австралийн зүгээс 1 удаа 400 сая австрали доллар, түүнээс хойш жил бүр 70 сая австрали доллар төлнө гэж мэдээлээд байгаа боловч Засгийн газрын зүгээс ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Австралийн ерөнхий сайд Энтони Албанезийн 09-р сарын 1-ний даваа гаригт хийсэн мэдэгдэлд шүүхийн шийдвэрээр хугацаагүй хорих ял өгөх боломжгүй, өөрийн улс руу мөн буцах боломжгүй гадаад гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн суурьшуулах зорилгоор номхон далайн жижиг арал болох Науруд төлбөр төлж, гэрээ хийхээр болсон тухай анх удаа зарлалаа.

Австралийн дотоод хэргийн сайд Тони Бёрк 08-р сарын 29-ний баасан гаригт Науруд айлчилж Ерөнхийлөгч Дэвид Адеантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан ба уг уулзалтаас 2 хоногийн дараа ерөнхийлөгч Адеан “Австралид хууль ёсоор амьдрах боломжгүй хүмүүсийг бид хүлээн авч зөв зохистой харьцан, амьдрах нөхцөлөөр хангах болно. Австралийн зүгээс энэ тохиролцоог дэмжих санхүүжилтийг олгоно” хэмээн мэдэгджээ.

Энэ хэлцлийн хүрээнд эхний ээлжид Австралиас 280 иргэн Науруд шилжин суурьших тоон мэдээлэл гарсан байна.

Энэ шилжүүлэн суурьшуулах ажиллагааны хамрах хүрээнд Афганистан, Иран зэрэг өөрийн улс руу буцах боломжгүй нөхцөл байдалд байгаа иргэд ихэнх хувийг эзэлж байна гэж Гадаадын иргэн, Харъяатын газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Оюун (202.126.88.89)
    Зөв шийдэл байна
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (197.211.63.63)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 1 цаг 29 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 1 цаг 31 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 1 цаг 32 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 1 цаг 34 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 1 цаг 36 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 1 цаг 37 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 1 цаг 39 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 1 цаг 40 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 3 цаг 17 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 3 цаг 18 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 3 цаг 20 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 3 цаг 22 мин Монгол дугуйчид Хятадын мэргэжлийн лигийн Кунмины гарааг тэргүүлэв 3 цаг 24 мин Монголын “Moon dance” хамтлаг дэлхийн аваргаас дахин хүрэл медаль хүртэв 3 цаг 27 мин “Silk Way Star”-ын Гран при хүртсэн Ч.Мишээл уртын дуугаар үзэгчдийг алмайруулжээ 3 цаг 31 мин Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина 3 цаг 36 мин ЗГ: Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгоно 3 цаг 37 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д мэдүүлнэ 3 цаг 40 мин Өмнөд Солонгост Эв нэгдлийн сүмийн байрнуудад нэгжлэг эхэллээ 5 цаг 13 мин Зеленскийтэй хийсэн уулзалтаар энхийн хэлэлцээнд ахиц гарсныг мэдэгдэв 5 цаг 15 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ...
Top