x

АН-ынхан МАН-ынханд хичээл заав

Уламжилж ирсэн намрын улс төр хоёр том намын удирдлагыг шинээр сонгох үйл ажиллагаагаар эхэлж байна. Чуулган эхэлтэл улс төрийн гол сэдэв энэ байх нь. Энэ сэдвийг АН эхлүүллээ.

АН-ын даргын сонгуульд УИХ-ын гурван гишүүн, УИХ-ын гишүүн бус нэг гишүүн нэр дэвшлээ. Энэ дөрвөөс АН-ын ҮБХ-ны гишүүд сонголтоо хийлээ. Шуудхандаа, 28 оны Ерөнхий сайд тодорчихлоо.

АН-ынхан өнгөрөгч найман жил шахам өөр зууртаа учраа ололгүй, хэрэлдэж уралцаж ирсэн юм. хоёр дарга, хоёр тамга, хоёр гэрчилгээтэй, алийгаа алдаж, нам гэхэд хэцүү болсон. Нам байтугай хуучны фракцууд нь бут үсэрч шинээр бүрэлдэж тогтсон. МАН-ын гар дор хэдэн жилийг ийм дүр байдалтай үдээд 24 оны сонгуультай уралдан Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгож, ахин өндийсөн. Сонгуульд орсон, ялагдсан. Хэдэн жилийн туршид тархай бутархай байсан нам гэхэд УИХ-д өдий дайны гишүүнтэй болсон нь бараг их юм.

Өмнөхөө мартдаг монгол хүний зангаар АН-ын зарим фракцынхан Лу.Гантөмөрийгөө өөнтөглөөд байгаа харагддаг. Энэ намынхан түүхээ бичих үед Лу.Гантөмөрийн үүрсэн ачаа ямар байсан нь ойлгогдох нь ойлгомжтой. Гэхдээ л хөндлөгөөс ингэж харагдавч АН-ынхан энэ намрын улс төрөө санасныг бодвол тунчиг сүрхий эв зүйгээ олсон байдалтай эхлүүлж байна. Гаднаас нь харах нь ээ нөгөөх л бие биенээ шахсан, шаардсан, шүүмжилсэн байдал нь хэвээр мэт. Гэвчиг цаанаа яах ийхээ хэдийнэ бодчихсон нь анзаарагдлаа. Шулуухандаа, АН-ынхан дотроо хөлөө жийлцдэг асуудлаа хойш тавьжээ.

С.Баярцогт нарын туршлагатай улстөрчид урьдах алдаандаа тулгуурлаж, АН-ыг ринг дээр ахин авчрах координатыг сайн хийж байна. УИХ дотроос намын даргаа сонгоно гэдэг дээр нэгдсэн. Намын даргаа бодлогын мэтгэлцээнтэй сонголоо. Тэд 27, 28 оны сонгуулиудыг авах итгэл үнэмшлээр хандаж эхэлжээ. Мөн эв нэгдэл л энэ намыг нам шиг байлгах юм байна гэдгийг ойлгожээ. Энэ бүгд нь угийн алдаа оноо нь олны нүдэнд ил байдаг АН-д ардчилал байгааг харуулав. Энүүгээр АН хэв шинжээ өөрчилж, массын намаас бодлогын нам байх чиг хандлага руу хөгжих санаачилгууд гаргаад эхэллээ гэхэд болохоор байна.

Эсрэгээрээ МАН улам задарч байна. 24 оны сонгуульд ялсныхаа дараа байгуулсан Засгийн газраа 1 жил ч болголгүй унагасан. Шинээр Засгийн газар байгуулсан. Ерөнхийлөгч Тамгын даргаа Ерөнхий сайд болгосон. Гэвчиг Г.Занданшатарын Засгийн газарт олны үнэлгээ тааруу байна. Засгийн газрынх нь ажлаас гадна улс төр бас явж байна. Г.Занданшатарыг УИХ-д сонгогдож чадаагүй байтал нь Ерөнхий сайдаар томилсон гээд өөнтөглөх. Энэ нь удахгүй болох Их хурлаас нь намын даргад өрсөлдөх өөр дүр тодрох сэдлийг МАН-ын гишүүдэд өгч байна. Энэ бол МАН-ын задралыг дөгөөх бас нэг үндэслэл.

Уул нь Ерөнхийлөгчийн зүгээс намын даргын өрсөлдөөн гаргахгүй гэж хичээж, намынх нь асуудалд хэт орооцолдох болсон. Гэвчиг энэнд нь УИХ-ын залуу гишүүдээс эхлээд МАН-ын дийлэнх олонх гишүүдийн эгдүүцээд эхэлж. МАН-ын тэр гишүүд: АН-ын ардчилал, байгаа байдал манай МАН-д хэрэгжээсэй. Бид асуудлаа сайн ярилцахгүй бол лавтай 2-3 сонгууль алдах эрсдэлтэй гэлцэх болж. Мөнхүү хамтарсан Засгийн газрыг унагаснаар Ерөнхийлөгч дээр хүч хуримтлагдана гэсэн тооцоо байсан. Гэтэл тэр нь эсрэгээрээ эргэв. МАН доторх үе хоорондын зөрчил нь туйлдаа хүрлээ.

Саяхан тусдаа болсон МАСЗХ, НАМЗХ үеийнхний уулзалтууд ч үүний илрэл. Юм их өөр болсон. Ах нар нийгмээ мэдрэхгүй хэт тасарч байна гэж шүүмжлээд эхэлж. Тэрнээс даваад МАН-ын анхан шатны байгууллагуудаас ч хэдэн хүн цуглуулаад бодлого гэж бодлоо тулгадаг үе өнгөрсөн гэх эсэргүүцэл, дургүйцэл илрэх болсон байна. Ерөнхийдөө л МАН дотор сунгагдана, эсхүл намаа авна гээд дайраад байгаагаас намын задрал эхэлсэн. Тэгээд юм л бол өрсөлдөөн хязгаарладаг боллоо. Эсхүл хууль хяналтаар айлгадаг. Цаашдаа энэ баядлаар явмааргүй байна.

Бас МАН-ынхан дарга нарыг ерөнхий нарийн бичгийн дарга маань Эсмил тайж шиг муудалцуулаад байгаа. 24 оны УИХ-ын сонгуульд хуруугаа ч хөдөлгөөгүй байж намаа самарлаа гээд Д.Амарбаясгаланг МАН-ын цагаан байрыг удирдаж байхад ийм зүйл болж байгаагүй. Намын даргыг сонгохдоо ерөнхий нарийн бичгийн даргыг ч шинэчлэх хэрэгтэй гэж ил цагаан ярьцгаах болжээ. Тэрнээс улбаалаад МАН-ын Их хурлаар намын даргыг сонгох үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшин өрсөлдөж магадгүй сонстож байна. Нэмж бас АН-ын туршлагатай улстөрчид МАН-ыг дуусгах хорыг супер найрууллаа гээд МАН-ын ахмад улстөрчид дүгнэлт хийгээд эхэлжээ.

Энэ бүгдийг дүгнэхэд, Монголын том намууд болох АН, МАН нь хагас клиентелист, хагас бодлогын намын хэв шинжтэй гэж үнэлэгддэг. Ард иргэд: Энэ хоёр намаас хүлээх хүлээлт маш бага. Ард иргэдийн 80 гаруй хувь намуудын өгсөн сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөр биелэхгүй гэсэн хүлээлттэй байдаг. Судлаач Филип Кийпэр: Залуу ардчилсан улсын намуудад амлалтаа амжилттай биелүүлсэн туршлага бага байдаг тул иргэд тэдний мөрийн хөтөлбөрт итгэдэггүй. Харин ардчилсан сонгуулийг удаа дараа зохион байгуулж, ялсан нам нь хөтөлбөрөө амжилттай биелүүлсний дараа иргэд намд итгэж эхэлдэг. Иргэд намд итгэдэг болсноор намууд илүү бодлогод суурилсан мөрийн хөтөлбөрөөр өрсөлддөг болно гэсэн байдаг.

Гэвчиг АН даргынхаа сонгуулиас эхлээд нээлттэй мэтгэлцээнтэй зохион байгуулахаас улс төрийн өрсөлдөөний шинэ хэв маяг руу шилжив үү гэлтэй байна. Энэ байдлаараа тэдэнд 27, 28 оны сонгуулийн ялалт энүүхэнд гэсэн үг. Харин МАН бодлого гээд хуучин зуунаараа мангартсаар дараалсан ялагдлыг угтаж байх магадлал өндөр харагдах. Базах нь ээ, ирэх өдрүүдэд АН улам нэгдэж, МАН улам задарсаар байх шинж нэгэнт бүрдэж. Уул нь АН-ынхан МАН-ынханд хичээл заагаад л байна даа…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах

  • OYUN (197.211.63.63)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах

  • Fatima Frisco (146.70.212.102)
    HIRE. THE HACK ANGELS // BEST BITCOIN // CRYPTO // ETH // USDT // WALLET RECOVERY EXPERT If you are a victim of a crypto investment scam, send your crypto to the wrong address or someone hacked your wallet, THE HACK ANGELS can recover your funds!. After losing $855,60 to a scam, I spent three months searching for help. THE HACK ANGELS came through when no one else could. They recovered my funds and gave me hope again. I realized that even in the darkest moments, there’s always a way forward. Don’t give up if you’re facing a similar situation. Reach out to THE HACK ANGELS Expertise for guidance and support. Contact. WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) I’m grateful for their help and highly recommend their services to anyone out there.
    2025 оны 09 сарын 06 | Хариулах
  • Amos Tampari (131.100.2.117)
    How can I Recover My Lost Btc, Usdt - Wizard Larry Recovery Experts. Get Your Stolen Crypto Coins Back By Hiring A Hacker || I Can't Get Into My USDT? Account, It Seems Like I Was Hacked || Do You Need A Bitcoin Recovery Expert? Getting Lost, Stolen Crypto, or Hacked? How can I retrieve cryptocurrency from a con artist? Do I need a hacker to get my money back? Getting in dealing with a reputable business like Wizard Larry Recovery Experts could help you get your money back if you can't access your USDT account or have lost Bitcoin or NFT as a result of hacking or scams. For additional support and direction on your particular circumstance, it is advised that you get in touch with them at the address below ADDRESS Website... https://larrywizard43.wixsite.com/wizardlarry OR www.wizardlarryrecovery. com Email... wizardlarry@mail. com WhtsApp or call,.. +447 (311) 146 749
    2025 оны 09 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 1 цаг 31 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 1 цаг 41 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 1 цаг 42 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 1 цаг 42 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 45 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 47 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 1 цаг 49 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 цаг 50 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 цаг 52 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 54 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 17 цаг 33 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цаг 35 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 17 цаг 36 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 17 цаг 38 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 17 цаг 42 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 17 цаг 44 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 17 цаг 46 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 19 цаг 9 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 19 цаг 16 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 19 цаг 17 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top