x

Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий..

Алив улсад гадаад харилцаа, геополитикийн асуудал хамгийн чухал. Шулуухандаа улс орны тусгаар тогтнолын асуудал байдаг. Тиймийн учир дотроо хууль эрх зүйн хүрээнд машид сайн шийдэж байж гадагшаа дуу гаргах учиртай юм.

Өмнөд хөршид болж байгаа ШХАБ-ын уулзалтад Ерөнхийлөгч, түүнтэй хамт Монголын төрийн, улс төрийн эрх мэдэл бүхий хүмүүс оролцож байна. Энэхүүү уулзалтын хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн гурвалсан уулзалт болж, тэрүүгээр гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг дахин таван жилээр буюу 2031 он хүртэл сунгаж, ОХУ- аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцов гэсэн мэдээллийг ЕТГ-ын албан сайтад мэдээлсэн байна. Тухайн асуудлаар санамж бичиг байгуулжээ.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар "ОХУ, Хятадын хамтарсан “Сибирийн хүч-2” газын хоолойн төсөл Монгол Улсын газар нутгаар дайран өнгөрөхөөр тохиролцсоныг албан ёсоор мэдэгдье. Ийнхүү Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцов" гэж мэдэгджээ. Гэтэл нь, Өмнөдөд байгуулсан энэхүү санамжаас болоод Монгол Улс газар нутгаараа оролдож, тусгаар тогтнолоо хөндөх эрсдэлтэйг санах хэрэгтэй.

Сүүлийн үед монгол хүмүүсийн алив мэдээлэлд ханддаг хандлага хэт хөнгөн,өнгөн талын үзэмжтэй болсон. Хэзээ ч арыг нь ухдаггүй. Тэрний хэр анзаагаар улстөрчид ч олныг хөөрөгдөж, хөөсрүүлж байгаад алдаагаа оноо, буруугаа зөв болгоод харуулдаг муу аргад сурчихсан. Энд дурдсан “Сибирийн хүч–2 ” хийн хоолойг Монголын нутгаар дайруулах тухай санамж, тохироо тийм хаалтан дунд мэдээлэгдэж байна. Тодорхой хэлэх юм бол хийн хоолой нь ОХУ, БНХАУ хоёрт хэр их ашиг өгөх тухай, харин Монголд хэр анзааны эрсдэл хохирол учрах тухай л асуудал.

Хэрэвзээ хөрш хоёр улсыг холбох хийн хоолой Монголын газар нутгаар дайрах юм бол Монгол Улс гадаад харилцаандаа баримталж ирсэн аливаа эвсэлд үл нэгдэх гэдэг уламжлалт бодлогоосоо татгалзах ёстой. Шулуухандаа ШХАБ-д элсэнэ гэсэн үг. Тиймийн зэргийн амлалт өгч байж, аль эсхүл гар хөлийн үсгээрээ баталгаа өгсний дараа хөршүүдийн энэхүү бодлого хэрэгжинэ. Хоёр хөршийн зүгээс ч энэхүү шаардлагыг тавиад удаж байгаа. Тэд энийг биелүүлбэл том төсөлдөө багтаах асуудлыг авч үзэхэд бэлэн гэсээр ирсэн. Барьцаалж байгаа л хэлбэр.

Энэ нь олон улсын харилцаанд байдаг хэдий ч улс орон бүр тэрэнд автчихгүйн тулд энэ зэргийн тодорхой асуудлаар төрийн хар хайрцагны бодлого болгоод хадгалчихдаг. Монгол Улс ч хийн хоолойг дайруулах дээр тэгж ирсэн гэсэн үг. Мэдээжийн хэрэг хийн хоолойг газар нутаг дээгүүрээ дайруулах юм бол бид мөнгө авна. Энэ гоё. Гэвчиг Монгол Улсаар нийт урт нь 960 км хийн хоолой дайрснаар газар нутаг минь хоёр хуваагдана. Хийн хоолойн ойролцоох /хоёр хөршийн тогтоох хэмжээний газар нутаг/ онцгой объект болно. Нэгэнтээ л манай Монголоор онцгой объектоо дайруулж байгаа бол өөрсдийн хуулиар тогтоох хэмжээний газар нутагт тэд хараа хяналтаа тогтооно. Хараа хяналт гэдэг нь цэрэг оруулж хамгаална гэсэн үг.

Тэгээд бас ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Бидний хамтарч ажилладаг улсад Оросын өмч байршиж байвал газар нь мөн Оросын хамааралд шилжинэ" гэж зарлаад байгаа. Тэрүүгээр нь харахад Монгол Улсын хувьд мөнгө хэрэгтэй юу, газар нутаг хэрэгтэй юу гэдэг сонголтоос л бурууг нь хийчихэж байгаа мэт. Угтаа хоёр хөршийн хийн хоолойг газар нутаг дээгүүрээ дайруулах нь тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудахтай л ижил.

Байдал ийм байхад мэдээллийн хэрэгслүүд, ард иргэд ч энэ зүгээр нэг манай Ерөнхийлөгч Путин, Си Жиньпин дарга нартай уулзаад гоё байна аа л гээд хөөрцөглөөд байх юм. Чухам цаана нь Монголд УИХ байна уу, УИХ хийн хоолойн асуудлаар ямар бодлогын бичиг баримт, тогтоол шийдвэр гаргасан юм бэ? Ахиулах нь ээ УИХ- аас хэн нэгэнд хийн хоолойн асуудлаар гар хөлийн үсэг зурж, улсаа төлөөлж ам тангараг өгөх эрх олгосон уу?

Гэтэл нь, УИХ-аас өндөр дээд эрх мэдэл Монгол Улсын Үндсэн хуулиар хэнд ч байхгүй. Тэр тусмаа УИХ-аар эхэлж оруулаагүй асуудлаар гадаадад очиж тохирно гэдэг бол газар нутаг гадаадын өмч болох үүдийг нээсэн явдал. Эвгүйгээр эргэвэл тусгаар улсын асуудал хөндөгдөнө. Шулуухандаа Монгол дараагийн Украин болох уу гэдэг л яригдана. Ийм аюултай асуудлаар санамж зурж дээ…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Мөрөн, Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоолоо саяхан И-Монголиа дээрх зээлийн мэдээллийн цэсийг өөрчлөв 4 мин “Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ 8 мин DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 2 цаг 38 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 2 цаг 47 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 2 цаг 57 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 3 цаг 10 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 3 цаг 25 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 3 цаг 26 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 3 цаг 32 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 3 цаг 50 мин Цагаан хэрэм 4 цаг 1 мин Дугаарын хязгаарлалтын зөрчлийг камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно 4 цаг 7 мин Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд засвар хийгдэх хуваарь 4 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 4 цаг 21 мин Индонезид эмэгтэйчүүд шүүр барин жагслаа 18 цаг 43 мин Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлах шиг амархан зүйл байхгүй ч хувийн хэвшлээ дэмжих үүргээ төр орхиж болохгүй 18 цаг 53 мин Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, дагуул хот хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэж байна 19 цаг 1 мин Нотариат, баталгаат орчуулгагүйгээр цахим апостиль авах боломж бүрдлээ 19 цаг 21 мин Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлнэ 19 цаг 23 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Цагаан хэрэм Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,...
Top