x

Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь Монгол-Казахтаны парламентын бүлгийн гишүүд, таван нам, эвслийн төлөөллөөс гадна орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, судлаачид багтаж, бүх шатны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх яриа хэлэлцээ, уулзалт, арга хэмжээнд оролцож байна.   

Хоёр улсын парламентын удирдлагууд албан ёсны хэлэлцээндээ шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, сансар судлалын чиглэлд туршлага судлах, олон талт харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг илэрхийлсэн. Энэ хүрээнд айлчлалын бүрэлдэхүүн өчигдөр (2025.09.05) Астана хот дахь Сансар судлалын үндэсний төвд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төвийг Казахстан Улсын Засгийн газрын тогтоолоор 2008 онд "Сансар судлалын хүрээлэн", "Ионосферийн хүрээлэн", "В.Г.Фесенковын нэрэмжит астрофизикийн хүрээлэн"-г нэгтгэж, төрийн өмчит хувьцаат компани болгон байгуулжээ.

Сансар судлалын үндэсний төв нь сансрын технологийн загвар бүхий задгай музей, нислэгийн удирдлагын төв, өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын навигаци бүхий иж бүрэн цогцолбор юм. Энд тус улсын сансар судлалыг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх зорилгоор шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал сансрын техник, технологийг бий болгоход шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх, дэлхийн зайнаас тандан судлах өгөгдлийг хүлээн авах, боловсруулах, дэлхийн царцдас дахь геодинамик, геофизикийн үзэгдэл, үйл явцын сансрын хяналтыг газарт гүйцэтгэх, сансрын цаг агаарыг хянах, урьдчилан таамаглах олон түвшний системийг удирдах, нарны аймгийн систем дэх физик үйл явцыг хянах, Галактикийн систем, нарны аймгийн од, гариг, дэлхийн ойролцоох орон зайг судлах, нисгэгчтэй цогцолборт сансрын судалгаа, туршилт хийх, сансрын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга тэргүүтэй төлөөлөгчид сансрын технологийн түүх, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй танилцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 11 цаг 16 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 11 цаг 17 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 11 цаг 18 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 11 цаг 21 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 11 цаг 23 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 11 цаг 25 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 11 цаг 32 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 11 цаг 34 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 11 цаг 35 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 13 цаг 3 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 13 цаг 29 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 13 цаг 30 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 13 цаг 32 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 13 цаг 33 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 13 цаг 35 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 13 цаг 38 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 13 цаг 40 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 13 цаг 40 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 13 цаг 40 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 13 цаг 41 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top