x

Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ

Галт уул, халуун рашаан, ер бусын үзэсгэлэнт байгалиараа алдартай Скандинавын Исланд орон Дэлхийн энх тайвны индексээр дэлхийн хамгийн тайван улсаар дахин шалгарчээ.

Австралийн Сидней хотод төвтэй Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс /IEP/ эрхлэн гаргадаг тус индекс нь дэлхийн 163 улс, нутаг дэвсгэрийг нийгмийн аюулгүй байдал, аюулгүй байдлын үзүүлэлт, дотоодын болон олон улсын мөргөлдөөнд оролцсон байдал, мөн цэрэгжилтийн түвшин зэрэг шалгуураар эрэмбэлдэг.  

Исланд нь 2025 онд уг индексийг тэргүүлсний зэрэгцээ Дэлхийн аз жаргалын тайлангаар дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтын гуравдугаарт бичигдсэн бөгөөд дэлхийн хойд хагас бөмбөрцөг дэх жуулчдын хамгийн очих дуртай орнуудын нэгд зүй ёсоор тооцогддог билээ.

Тэгэхээр Исланд болон жагсаалтын эхний тавд багтсан Ирланд, Шинэ Зеланд, Австри, Швейцар зэрэг орнууд юугаараа онцлогтой байна вэ? гэсэн асуулт урган гарч ирж байна. Дэлхийн энх тайвны индексийн тайланд энэ талаар бичихдээ, мөргөлдөөн, тодорхой бус байдлын үед энх тайвныг бий болгох гол түлхүүр нь тайван нийгмийг бий болгож, дэмжин тэтгэдэг хандлага, институц, бүтэц юм гэжээ.

Дэлхийн энх тайвны индексийг 2008 онд гаргаж эхэлснээс хойших жилүүдэд улс орны дундаж оноо 5.4 хувиар буурсан байна. Түүнчлэн хамгийн тайван болон хамгийн тайван бус орнуудын хоорондын ялгаа мөн энэ хугацаанд 11.7 хувиар нэмэгджээ. 2025 оны тайланд “дэлхий даяар хүчирхийлэл, мөргөлдөөний хямрал нүүрлэж байна, 2023 онд 59 мөргөлдөөн гарсан нь Дэлхийн II дайн дууссанаас хойших хамгийн өндөр тоо юм” гэдгийг онцолсон байна.

Энэ удаагийн жагсаалтаар ОХУ анх удаа дэлхийн хамгийн тайван бус орон болсон бол Украин тус улсын өмнө нь жагсжээ. АНУ-ын хувьд энэ индексээр доогуур байр эзэлдэг бөгөөд Хондурас, Бангладеш, Уганда зэрэг орнуудын дараа 128 дугаарт бичигдэж байна. Үүнд цэрэгжилтийн өндөр түвшин голчлон нөлөөлсөн бөгөөд АНУ индексийн шалгуурын дагуу жагсаалтын сүүл хэсэгт орсноор Умард Солонгос /149/, Израил /155/, Украин /162/ болон Оростой /163/ ойролцоо жагсжээ. 

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 15 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 1 цаг 3 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 1 цаг 9 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 1 цаг 18 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 1 цаг 23 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 1 цаг 30 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 1 цаг 34 мин Хөгжих үү, хоцрох уу? 1 цаг 41 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 1 цаг 58 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 20 цаг 28 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 20 цаг 28 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 20 цаг 39 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 21 цаг 8 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Өчигдөр 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Өчигдөр 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Өчигдөр 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Өчигдөр 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Өчигдөр 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц...
Top