x

Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр бага хуралд оролцож байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл багтаж байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталж, Монгол Улсын Их Хурал 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр соёрхон баталсан. Тус бага хурлаар Монгол Улс конвенцоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй дотоодын арга хэмжээ, ялангуяа хууль эрх зүйн орчны шинэчлэл, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, мөн авлигатай тэмцэх чиглэлээрх олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар байр сууриа танилцуулж, санал солилцож байна.

Бага хурлын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 16-ны өдөр улсаа төлөөлөн үг хэлж, Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгааг онцлов. Тэрээр авлига нь төрд итгэх иргэдийн итгэл, ардчилсан засаглал, эдийн засгийн шударга өрсөлдөөнд бодитой аюул учруулдаг гэдгийг онцлон, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр сүүлийн үед Монгол Улсад хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тухай мэдээлж, Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Төрийн албанд сахилга, хариуцлагыг бэхжүүлэх жил” болгон зарлаж буйг онцлон дурдав.

Мөн Монгол Улс Албани, Гана, Норвеги зэрэг улстай хамтран “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачлан өргөн барьсан бөгөөд уг тогтоол батлагдсанаар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хөндсөн анхны тогтоол болох ач холбогдолтойг онцлон гишүүн орнуудыг дэмжихийг уриаллаа.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Оролцогч талуудын Бага хурал нь 2 жил тутам зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн 192 улс тус конвенцын гишүүн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 2 цаг 4 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 2 цаг 6 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 2 цаг 8 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 2 цаг 9 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 2 цаг 10 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 2 цаг 10 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 2 цаг 13 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2 цаг 15 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 2 цаг 16 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 2 цаг 17 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 2 цаг 19 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 20 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 2 цаг 21 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 2 цаг 24 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 5 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 5 цаг 15 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 5 цаг 17 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 6 цаг 55 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 6 цаг 56 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 6 цаг 58 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top