x

Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр шатахууны асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.

Энэ үеэр салбарын сайд Г.Дамдинням “АИ-92 автобензиний импортолж буй хэмжээ хүрэлцэхгүй байна. Гэхдээ ойрын өдрүүдээс импорт эрс нэмэгдэхээр байна. Бид Оросын талтай байнга ярьж байна” гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо.

Энэ талаар “Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд эсвэл Засгийн газар шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд өгөхгүй байгаа асуудал байхгүй. Орж ирсэн даруйд л бид түгээж байна. Аль болох хүргэхийг хичээж байна. Аль болох тасалдуулахгүй байхыг хичээж байна” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний импорт 40 гаруй хувьтай байгаа бол дизель түлшний импорт 80 гаруй хувьтай байна. Шатахууны доголдол үүссэн асуудалд салбарын сайдын хэлснээр аравдугаар сард нөөц хангалттай байсан ч зарим шалтгааны улмаас нөөц дуусжээ. Мөн зохиомол хомсдол үүсэх үйл явдал болсныг ч нуусангүй. Гэсэн ч арваннэгдүгээр сараас эхлэн шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлж эхэлсэн байна. Мөн шатахуун нийлүүлж буй гол худалдан авагч Орос болон Хятадаас импортын хэмжээг нэмэгдүүлэхээр хоёр улстай байнгын холбоотой ажиллаж байгаа аж.

Тэрбээр “Бид ОХУ-ын талтай байнга холбогдож байгаа. 95 хувийг нийлүүлдэг айл шүү дээ. Үлдэж буй 5 хувийг бид БНХАУ нийлүүлдэг. Бид хоёрхон хөршөөсөө л худалдан авна . Бидний хувьд урд хөрштэйгөө импортыг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа” гэсэн юм. Тиймээс шинэ он гараад БНХАУ руу айлчлал хийхээр болсныг яриандаа тодотгосон.

Түүнчлэн БНХАУ газрын тосны бүтээгдэхүүн нь дотооддоо хязгаарлалттай, экспорт хийдэггүй. Гэхдээ дипломат, уламжлал сайн хөршийн харилцаагаа бодолцож бидэнд тусалъя гэж байгаа юм. Энэ хүрээнд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр импортын асуудлыг эцэслэхээр хэлэлцэнэ. Одоогоор урд хөршөөс импортоо авч байгаа Урд талд манай улсад импорт оруулах чадлын хувьд нийт хэрэглээний 20 хувийг л хангадаг. Дамжуулан ачих хэмжээгээ бид нэмэгдүүлэх ёстой. Зөвхөн Замын-Үүдээр зогсохгүй Цагааннуур, Ханги-Мандал, Шивээхүрэн боомтоор авах ажлыг гадаад харилцааны шугамаар ярилцаж байна. 35 жил хуримтлагдсан асуудлыг 5 сарын дотор шийдэх боломжгүй” гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 1 цаг 1 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 1 цаг 2 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 1 цаг 4 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 1 цаг 5 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 1 цаг 6 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 1 цаг 7 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 1 цаг 10 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 11 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 12 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 1 цаг 13 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 1 цаг 15 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 16 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 1 цаг 18 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 1 цаг 20 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 4 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 4 цаг 12 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 4 цаг 13 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 5 цаг 51 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 5 цаг 52 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 5 цаг 54 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top