x

“Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов

Америкийн “Warner Bros. Discovery” компани лхагва гарагт хувьцаа эзэмшигчдэдээ хандан “Paramount”-аас тавьсан худалдаж авах саналаас татгалзаж, оронд нь “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгожээ. 

“Warner Bros.”-ын мэдээлснээр, “Netflix” тус компанийг худалдан авах нь компанийн ашиг сонирхол хийгээд үзэгчдэд илүү ашиг тустай ажээ. “Warner Bros.”-оос хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа “Paramount”-ын саналыг “тааруухан” гэж тодорхойлоод, зээлсэн хөрөнгөөс хамааралтайг нь харгалзан үзвэл “ихээхэн эрсдэл, зардал” багтсан гэдгийг дурджээ. 

Харин “Netflix”-ийн саналын ард 400 тэрбум гаруй ам.долларын /340 тэрбум евро/ хөрөнгөтэй стриминг үйлчилгээний салбарт тэргүүлэгч компани байгаа юм. “Netflix”-тэй нэгдэх нь хувьцаа эзэмшигчдийн хувьд илүү сайн, илүү тодорхой үнэ цэнийг илэрхийлнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэж “Warner Bros.” мэдэгджээ.

“Warner Bros.” компани нь “Netflix”-ийн бэлэн мөнгө болон хувьцаа багтсан 72 тэрбум ам.долларын саналыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр “Netflix” нь кино студиуд болон HBO-ийн каталогийг худалдаж авах юм. “Warner Bros.”-ын хувьцаа эзэмшигчид уг саналд хариу өгөхөд нэгдүгээр сарын 8 хүртэл хугацаа бий. Түүнчлэн компанийн удирдах зөвлөл гадаадын хөрөнгө оруулагчид мөн байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. 

Гэхдээ аль ч саналыг хүлээн авснаас үл хамааран АНУ-ын зохицуулах байгууллагын зөвшөөрөл мөн шаардлагатай юм. “Paramount” компанийн хувьд өөрсдийнх нь тавьсан санал эрх баригчдын зөвшөөрлийг авахад илүү хялбар байх магадлалтай гэж үзэж байна. Харин шүүмжлэгчдийн зүгээс “Warner Bros.”-ыг “Netflix” худалдан авах нь стриминг компанийг зах зээлд илт ноёрхоход хүргэнэ гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн үүнийг дэмжиж, ийм хэлэлцээр нь “асуудал үүсгэж болзошгүй” гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 2 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 2 цаг 8 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 2 цаг 9 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 3 цаг 47 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 3 цаг 48 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 3 цаг 50 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 3 цаг 51 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 3 цаг 52 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 3 цаг 56 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 3 цаг 57 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 3 цаг 57 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 4 цаг 0 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 4 цаг 2 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 4 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 4 цаг 4 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 4 цаг 10 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 4 цаг 11 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 4 цаг 12 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 5 цаг 38 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 5 цаг 43 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top