x

Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа

Бразилын Сенат лхагва гарагт Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд оноосон 27 жилийн хорих ялыг бууруулах тухай хуулийн төслийг баталсан боловч уг баримт бичиг нь Дээд шүүх болон Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай байна.

Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт доод танхим баталсан бөгөөд одоо Лулад гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ. Түүний хувьд гарын үсэг зурах эсвэл хориг тавих эсэхээ тодорхой хэлээгүй байна. Уг баримт бичиг нь Ерөнхийлөгч асны шоронд хоригдох хугацааг хоёр жил гаруй болгож бууруулж магадгүй байна.

Мөн хуулийн төслийн эх бичвэрт 2023 оны нэгдүгээр сард Ж.Болсонаругийн дэмжигчид Ерөнхийлөгчийн ордон, Дээд шүүх, Конгрессын байр руу дайран орсон үймээний үеэр ял шийтгүүлсэн хүмүүсийн ялыг бууруулах талаар тусгажээ. “Энэ бол энх тайванд хүрэх бидний замналын нэг хэсэг бөгөөд бид бүгд үүнийг тэмдэглэх ёстой” гэж сенатч Эсперидиао Амин хуулийн төсөл 48-25 саналын харьцаатайгаар батлагдсаны дараа мэдэгдсэн байна.

Ж.Болсонару 2022 оны сонгуульд ялагдсаны дараа Лулагийн эсрэг төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр өнгөрсөн сараас ял эдэлж эхэлсэн юм. Бразилиад болсон үймээний улмаас 2000 орчим хүнийг баривчилсан бөгөөд үүнийг 2021 оны нэгдүгээр сард Вашингтон дахь Капитолын ордонд болсон үймээнтэй харьцуулах нь бий. Бразилд баривчлагдсан хүмүүсийн олонх нь төрийн эргэлт хийхийг завдсан болон бусад хэргээр яллагджээ.

Ж.Болсонаругийн ууган хүү, ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлаад буй сенатч Флавио Болсонару хуулийн төслийг баталсанд баяртай байгаагаа нийгмийн сүлжээнд байршуулсан богино дүрс бичлэгээрээ дамжуулан илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 2 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 2 цаг 6 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 2 цаг 7 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 3 цаг 46 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 3 цаг 47 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 3 цаг 49 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 3 цаг 50 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 3 цаг 51 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 3 цаг 54 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 3 цаг 55 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 3 цаг 56 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 3 цаг 58 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 4 цаг 0 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 4 цаг 1 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 4 цаг 2 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 4 цаг 8 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 4 цаг 9 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 4 цаг 10 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 5 цаг 37 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 5 цаг 42 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top