x

Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов

Арктикт сүүлийн 125 жилийн хугацаан дахь хамгийн халуун жил тохиож, далайн мөсний хэмжээ гуравдугаар сард оргил үедээ хүрэх үедээ 47 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн талаар АНУ-ын Далай тэнгис, агаар мандлыг судлах үндэсний газраас /NOAA/ мэдээлжээ. 

Тус байгууллагын Арктикийн судалгааны жил тутмын тайланд дурдсанаар, 2024 оны 10 дугаар сараас 2025 оны есдүгээр сар хүртэл Арктикт сүүлийн 125 жилийн хугацаан дахь хамгийн өндөр температур бүртгэгджээ. Ингэснээр сүүлийн арван жил нь түүхэн дэх хамгийн дулаан 10 жил болж байна.

Олборлодог түлшнээс ялгарах хорт хийн ялгарлын улмаас Арктикт дэлхийн дунджаас дөрөв дахин хурдан дулаарч байгаа нь дэлхийн уур амьсгалын чухал зохицуулагч бүс нутгийн хувьд ихээхэн эрсдэл нүүрлүүлж байна.

2025 онд Арктикийн далайн мөсний хэмжээ хиймэл дагуулаас холбогдох мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших 47 жилийн хугацаанд хамгийн бага түвшинд хүрчээ. Ингэхдээ хамгийн эртний бөгөөд хамгийн зузаанд тооцогддог мөс нь 1980-аад оноос хойш халалт, хур тунадас зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 95 гаруй хувиар багассан байна.

Арктикийн Аляскт мөнх цэвдэг хайлснаас үүдэн 200 гаруй гол мөрөн улбар шар өнгөтэй болж, хүчил, хортой металлууд нэмэгдсэн нь усны чанар, усны амьтдын амьдрах орчин, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж байгаа бол эрдэмтэд ундны ус болон загас агнуурт үзүүлэх нөлөөллийг судалж байна.

2024 оны 10 дугаар сараас 2025 оны есдүгээр сар хүртэл Арктикт унасан хур тунадасны хэмжээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Түүнчлэн өвөл, хавар, намрын нийт хур тунадас 1950 оноос хойш эхний тавд бичигдэх хэмжээнд хүрч, ихэнхдээ цас биш бороо орсон бөгөөд зургаадугаар сарын цасан бүрхүүл нь 60 жилийн өмнөх түвшнээс хоёр дахин буурсан байна.

Судлаачдын тайланд тус бүс нутгийг өөрчилж буй хурдацтай, харилцан уялдаатай өөрчлөлтүүдийг онцлоод, эдгээр нь Арктикт төдийгүй дэлхийн уур амьсгалд аль алинд нь нөлөөлөхийг анхааруулж, энэ чиглэлээр тогтвортой судалгаа, хяналт ажиглалт явуулах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.  

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 2 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 2 цаг 8 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 2 цаг 9 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 3 цаг 47 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 3 цаг 48 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 3 цаг 50 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 3 цаг 51 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 3 цаг 52 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 3 цаг 56 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 3 цаг 57 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 3 цаг 57 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 4 цаг 0 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 4 цаг 2 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 4 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 4 цаг 4 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 4 цаг 10 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 4 цаг 11 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 4 цаг 12 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 5 цаг 39 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 5 цаг 44 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top