x

Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арванхоёрдугаар сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны 12-р сарын 18-ны 20 цагаас 19-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр 34-39 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 27-32 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 19-24 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 28-33 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хараа голын хөндийгөөр 22-27 хэм, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.

2025 оны 12-р сарын 20-ноос 12-р сарын 24-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 2 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 2 цаг 7 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 2 цаг 8 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 3 цаг 46 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 3 цаг 47 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 3 цаг 49 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 3 цаг 50 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 3 цаг 52 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 3 цаг 55 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 3 цаг 56 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 3 цаг 56 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 3 цаг 59 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 4 цаг 1 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 4 цаг 2 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 4 цаг 3 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 4 цаг 9 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 4 цаг 10 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 4 цаг 11 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 5 цаг 38 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 5 цаг 43 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top