x

Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна

Улсын хэмжээнд 2025 оны 3 дугаар улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 714 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Харин үндсэн цалингийн дундаж 2 сая 456 мянган төгрөг, голч цалин 2 сая 312 мянган төгрөг байна.

Дундаж цалинг энэ улиралд шинэчилсэн аргачлалаар тооцсон бөгөөд өмнөх онуудтай шууд харьцуулах боломжгүй. Улмаар 2025 оны 1, 2 дугаар улирлын сарын дундаж цалин тооцох аргачлалыг өөрчлөн, тоог засварласан хэмээн мэргэжлийн байгууллага тайлбарлажээ. Гэхдээ энэ оны 2 дугаар  улирлынхтай харьцуулахад сарын дундаж нэрлэсэн цалин 26.8 мянган төгрөгөөр буурчээ. Гуравдугаар улирал /7,8,9 сар/-д цалин буурсан шалтгааныг боловсролын салбарын ажилтнуудын зуны амралт таарч Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн тайланд хамрагдагсдын тоо 2 дугаар улирлаас буурсантай холбоотой гэж ҮСХ үзжээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин болон голч цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын ажиллагчдынх хамгийн их, зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага хэвээр байна.

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин 4.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 79.5 хувиар их байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдынх 1.8 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 32.6 хувиар бага байгаа аж.

Ажиллагчдын тоог цалингийн бүлгээр харвал, нийт даатгуулагчийн дотор 1.5-3.0 сая төгрөгийн цалинтай ажиллагчид хамгийн их 38.4 хувийг, 792.0 мянга хүртэлх төгрөгийн цалинтай ажиллагчид 9.1 хувийг эзэлжээ.

Сарын дундаж нэрлэсэн цалин тухайн байгууллагын ажиллагчдын тооноос шууд хамаардаг. Ажиллагчдын тоо ихсэх тутам сарын дундаж цалин нэмэгддэг онцлогтой.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин Төвийн бүс болон Улаанбаатар хотод улсын дунджаас 1.7-5.1 хувиар их байгаа юм. Баруун, Зүүн, Хангайн бүсэд 3-18.3 хувиар бага байна

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд, төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 97.5-545.2 мянган төгрөгөөр илүү байна.

Бусад байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин улсын дунджаас 87.4-1263.7 мянган төгрөгөөр бага байгаа аж.

Сарын дундаж нэрлэсэн цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч ажил, мэргэжилтэй ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 676.2 мянгаар их, ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.6 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 1.1 сая төгрөгөөр бага байна.

НДЕГ-ын НДШ төлөлтийн тайланд нийт 54.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 835.4 мянган ажиллагч хамрагджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ААНБ-ын тоо 2024 оны мөн үеийнхээс 3.8 хувиар өсжээ. Гэхдээ 2 дугаар улирлаас 0.8 хувь (456 мянга) -иар буурчээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд:

  • 122.7 мянга нь боловсролынх,
  • 116.0 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээнийх,
  • 83.6 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллынх,
  • 80.8 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийнх,
  • 52.1 мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийнх,
  • 380.2 мянга нь бусад үйл ажиллагааны салбарын ажиллагчид байжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 11 цаг 43 мин ЭМГЭНЭЛ 11 цаг 52 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 11 цаг 52 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 53 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 11 цаг 54 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 11 цаг 55 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 11 цаг 56 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 11 цаг 57 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 15 цаг 22 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 15 цаг 24 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 15 цаг 24 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 15 цаг 25 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 15 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 15 цаг 29 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 17 цаг 21 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 17 цаг 25 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 17 цаг 26 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 17 цаг 27 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 17 цаг 28 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 17 цаг 29 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top