x

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов

НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүд, тэр дундаа нарны эрчим хүчний халаалтын системийн талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний төслүүд дутагдалтай байна. Нийслэлийн гэр хороололд 170 гаруй мянган өрх нүүрсэн суурьтай түлш хэрэглэж, өвлийн улиралд 24 цагийн турш шахмал түлш түлдэг. Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь бидний нэн тэргүүний зорилт юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлье” хэмээв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “2024 онд гэр хорооллын 68 өрхөд нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулж, бүрэн ашиглалтад оруулсан. Сүүлийн хоёр жилд 500 өрхөд суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад Засгийн газрыг дэмжих зорилгоор Нарны эрчим хүчний итгэлцлийн сан байгуулахад бэлэн байгаа. Ингэснээр 5000 гаруй өрхийг нарны эрчим хүчний халаалтын системд шилжүүлж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой. Мөн нарны эрчим хүчний халаалтын байгууламж байгуулахыг дэмжинэ” гэдгийг тодотголоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс аж үйлдвэрийн паркийн загварууд, ухаалаг хотын хэрэгслүүдийг сайжруулахад хотын захиргаатай хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Тодруулбал, хог хаягдлын менежмент болон тойрог эдийн засгийн зарчмуудыг нэгтгэсэн ногоон аж үйлдвэрийн паркийн дизайн, тогтвортой үйлдвэрлэл, нөөцийн үр ашигтай ашиглалтыг дэмжих, хотын үйлчилгээг сайжруулахын тулд дижитал болон өгөгдөлд суурилсан шийдлүүдийг шинжлэх, нэвтрүүлэхэд хамтран ажиллахыг санал болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 2 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 2 цаг 6 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 2 цаг 7 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 3 цаг 45 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 3 цаг 47 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 3 цаг 49 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 3 цаг 50 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 3 цаг 51 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 3 цаг 54 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 3 цаг 55 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 3 цаг 56 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 3 цаг 58 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 4 цаг 0 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 4 цаг 1 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 4 цаг 2 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 4 цаг 8 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 4 цаг 9 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 4 цаг 10 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 5 цаг 37 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 5 цаг 42 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top