УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас Сонгуулийн ерөнхий хорооны даргыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлөв.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу энэ сарын 8-нд УИХ-ын даргад ирүүлсэн байна. Тус асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, дэмжсэн аж.
Чуулганы хуралдааны үеэр “П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх саналыг дэмжье” гэсэн томьёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 71.8 хувь нь дэмжив.



