x

Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг өнөөдөр хүлээн авч уулзав.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийг ахлан ажилладаг бөгөөд Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюаньтай уулзаж, хоёр улсын парламентын бүлэг төдийгүй хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, нээлттэй ярилцлаа. 

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, хөгжлийн стратеги, зорилтоо харилцан уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд талууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэд хоорондын харилцан ойлголцол улам гүнзгийрч буйг талууд онцлон дурдав. 

Хоёр улсын парламентын харилцаа, хамтын ажиллагаа Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд харилцан айлчлал идэвхтэй үргэлжилж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах талаар санал нэгдэв.

 Ташрамд дурдахад, 2025 оны дөрөвдүгээр сард хоёр улсын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болсон. Харин ирэх онд уг механизмын VII хуралдаан Бээжин хотноо зохион байгуулна. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайд таны оруулсан хувь нэмэр чухал гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг хүсэлтийнх нь дагуу чөлөөлөв 1 цаг 31 мин Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо 1 цаг 33 мин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов 1 цаг 35 мин С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томиллоо 1 цаг 36 мин Нийтийн тээврийн салбарын орлого 51 тэрбум төгрөгт хүрчээ 1 цаг 37 мин Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдлээ 1 цаг 37 мин Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж байна 1 цаг 40 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 42 мин Төрийн өмчийг хувьчлах, олон нийтэд нээлттэй арилжаалах тогтоолын төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 43 мин СБД-ийн Нэгдсэн эмнэлэг вакум мэс заслын шинэ өрөөтэй боллоо 1 цаг 44 мин Буудлага спортын холбооны цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорлоо 1 цаг 46 мин Туулын хурдны замын бэлтгэл ажил 61.6 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодлогын бүх үе шатанд тусгана 1 цаг 48 мин Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин гардууллаа 1 цаг 51 мин Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 4 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 4 цаг 42 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 4 цаг 44 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 6 цаг 22 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 6 цаг 23 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 6 цаг 25 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top