Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.
2025 оны шилдгүүдийг тодруулах ёслол өнөөдөр болж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн байгууллага, өрхийн эмнэлэг, мэргэжилтнийг шалгарууллаа. Шагналыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар гардуулжээ.
2025 онд 67 эмч, 65 сувилагч, 54 ажилтан, 15 эрүүл мэндийн байгууллагыг шилдгээр шалгаруулсан байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Аддиктологийн төв, Хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төв, Хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл төв” есөн байгууллага шалгарсан байна.
Тэгвэл шилдэг өрхийн эмнэлгээр “Шэжиддүг”, “Нарны эрч”, “Ашид Амгалан”, “Баянбигэр”, “Манал-Үйлс”, “Энх Энэрэл” шалгарчээ.





