x

Дундаж монгол Долгор: Бид ёс заншил гэхээсээ өөрийн бодлоос илүүтэй зовдог

Нар тэнгэрийн хаяандаа удтал эрхэлж, цаг аясаа даган уясан баяссан, цас ханзарч хэм нэмэгдсэн хаврын өдрүүдтэй учран золголоо. 

Бүгд шахуу байдгийнхаа баруун хаяа руу яарсан баярын дараах амралтын өдөр ажээ энэ өдөр. Ажинтай, түжинтэй цагаан сарын баяр өндөрлөх тийшээгээ хандаж өнөөдөр надад ухаалаг тооцоолуурынхаа товчийг товших боломж таарав. 

Баяр урьд урьдынхаасаа илүү тайван, илүү налгар болох шиг. Агаар аяндаа бүлээсэж, хахир өвөл бүдгэрэн алсархаар хүн зон ч бас дагаад налайдаг уу, сайхан байв шүү хөдөөгийн бидэнд. Зарим нь ч үндэсний баяраасаа төвөгшөөх аястай, эдийн засаг орчин үеэ гэж их мэдэн цэцэрхийж цэмцэгнээд бөөн бөөн хэлэлцүүлэг. Энэ их шүүмжлэл, хэлэлцүүлэг, эргэцүүллээс харахад баярын өдрүүдээр биднийг хамгийн их тухгүй болгосон зүйл хүн бүрийн эго л байв. “Би зовж байна, амьдралаа ганцаараа үүрч байна, намайг дээрэлхэж байна, би ийм идээ цагаа, таваг туурга бэлдсэн, би тэгсэн, би ингэсэн, надад ийм юм байна, би би би…” Та ч бас ухаж бодвол танийг хамгийн их эгдүүцүүлсэн зүйл баярын утга учир, билэгдэл, ёс заншил гэхээсээ илүү өөрийн чинь болоод бусдын эго л байсан байх бий вий. 

Ажваас, эргэн тойронд байгаа айл бүр, хос болгон баярын бэлтгэлдээ баахан түүртээд омог ихтэй байлаа. Цагаан сар бол хогоо цэвэрлэх, хоолоо бэлдэхээс эгсүүлээд холын хамаатныдаа очих замд гарах гээд цогцоор нь шийдвэрлэх асуудлуудтай нүүр тулгадаг нүсэр эвент. Асуудлуудтай цогцоор нь нүүр тулах дадал, цэгцтэй арга барилд бид анхнаасаа суралцаагүй учраас тэрэндээ бухимдаад өнөөх нь явж явж хоорондын хэрүүл маргаан болоод дуусаж байгаа санагдсан. Нэг нүсэр тэмдэглэлт өдрийг олигтой зохион байгуулаад ард нь гарчих чадваргүй байна уу л гэж гоочилж харж байлаа. Бид гадна талдаа асар их агуулга өгөх юм. Яг бодит байдал дээр хэлбэрдэлт агуулга хоёр нь эсрэгээрээ байх хэрэгтэй байтал. Зэнгийн сургаалд гэж сургасан байдаг, “сайн сайхан уг нь үр болон шороонд булагдаад, муу муухай гаднаа ил байх хэрэгтэй. Тэгж гэмээ нь он жилүүдэд сайн сайхан мод болон цэцэглээд, саар муухай навч адил хагдрах ёстой” хэмээж. Одоо гэтэл эсрэгээрээдээ. Хүмүүс өнөөх эгогоо тэжээж, би ийм сайхан явж байна, миний хүчээр ингэдэг, тэгдэг гээд гаднаа гяланцаг, дотроо паланцаг. Цагаан сараар хичнээн өнгөтэй торгоор биеэ ороож оторловч, өнөөх далдалсан муухай нь далдайж, булсан булай нь бултайх. 

Үзэсгэлэн болгогч хэмээх энэ усан жилд дээрхийг л санах юм шүү. Жинхнээсээ сайхан байх. Гадаад хэлбэр, хувцас хунартаа биш. Дотор бодолдоо, үйлдэлдээ. Тэр нь хэлбэртээгүй, хичээгээгүй байсан ч мэдэгдэх. Аниргүйгээр дотогшоогоо чимээлж өөрөө өөртөө өдөр бүр хичээх. Өөрөө дотооддоо цэгцрээд ирэхийн цагт өнөөх цагаан сар мэтийн нүсэр баярт ч хэлбэрээр нь түүртдэггүй болоод ирнэ дээ.  

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Дундаж монгол Долгор: Намайг нас барахаар суварга биш сандал болгоорой

Дундаж монгол Долгор: Тэнгэрийн улбар туяа

Дундаж монгол Долгор: Найзаа чамд би хайртай шүү!

Дундаж монгол Долгор: Төрийн хүн болох хүсэл ба Хувиа хичээсэн зан минь

Дундаж монгол Долгор: Багын чамдаа шинэ оны мэнд хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top