x

Дундаж монгол Долгор: Багын чамдаа шинэ оны мэнд хүргэе!

Өнөөдөр арванхоёр дугаар сарын сүүлийн өдөр. Хэдхэн цагийн дараа шинэ он гарах нь... Газар нэлийсэн цасны уурыг агаарт умбуулан маарлуулж, нарны шар туяа өнөөх цагаантай үгсэн хуйвалдсан ийм нэг наль шаль өдөр. Балчир ес эхэлсэн атлаа довжооны цас хайлаад, толгой нүцгэн алхаж болмоор ч шиг, өглөө хацар хайрч байсан жавар цасны маартай эрхлэлдээд агаарт наадан тоглоод надын хацрыг хайрахаа мартсан ч шиг. 

Ойрд нэг үг миний чихийг олон дэлсэв.

“Энэ жил нэг л настр алга аа, жоохон байхад шинэ жил гоё болдог байж, ер нь бүх юм багад гоё байжээ” гэж... Яагаад юм бол оо?

Ухаж ухаж дараахыг утга нь байж магад гэж бодов. Томрох тусам бидний уран яруу төсөөлөл мохоод мод шиг болчихдог бололтой. Бидний багад бидний төсөөлөл, хүлээлт уран гоё гэхдээ намхан байж. Одоо шинэ жилийн гацуур мод илүү сагсгар, илүү тод олон өнгийн гэрэлтэй болсон, тэгэх тусам бидний хүлээлт илүү өндөр болж, эсвэл огт хүлээлтгүй болж. Бага байхад би зөвхөн хүлээлтээ тавьж бусад хүмүүс ялангуяа томчууд тэрийг нь биелүүлж өгдөг байж. Би өвлийн өвгөн байдаг гэж итгэнэ, өвлийн өвгөний хувцас өмссөн аав минь ууттай бэлгээ үүрээд бяцхан хүүхдүүдээ баярлуулдаг байж. Одоо би өөрөө өөртөө өвлийн өвөө нь болох ёстой болсон тул заримдаа амьдралд ямар хүлээлт, уран тансаг төсөөлөлтэй байх билээ, байсан билээ, байдаг билээ гэдгээ мартчихна. Бид байнга төлөвлөгөө, зорилго дунд амьдарна. Зорилго, төлөвлөгөөн дунд түр зогсоод ажиглах, анзаарах, мэдрэх боломж заримдаа олдохгүй.

Настр нь байхгүй байгаа юм шиг санагдаж байж болно, гэхдээ итгээрэй, энэ жил өнгөрсөн бүх жилүүдийнхээс илүү гоё шинэ жил өнгөрч байна. Энэ үнэн шүү. Чи зөндөө том болсон байна. Хэн ч чамд хэлээгүй байж магадгүй. Гэхдээ л чи чадсан байна, хол явсан байна. Чамд шинэ оны мэнд хүргэе!

Гэр хорооллын гудамжны хөлд хөндлөн хэвтсэн замаар яг л ийм цасан маартай, шаргал өдөр хойшоо чиглэлтэй явж байв. Урдаас цагаан адуу уур савсуулан давхиад ирэв. Үлгэрийн гэмээр энэ мөчийг дотроо боловсруулж ядан булан тойртол нарны урдаас алгаа дэлгэн хэлээ унжуулсан жоохон охин хацар нь улаа бутарчихсан цонхон дээрээ зогсож байж билээ. Үлгэр шиг, эсвэл миний төсөөлөл шиг уншигдаж байгааз. Ийм мөч амьдралд минь тохиосон л юм даа, энэ арванхоёр сард. 

Ид шид урдаас чинь ирж байгаа, булан тойроод хүлээж байгаа, эсвэл яг одоо зүрхэнд чинь цохилж байгаа, итгээрэй. Шинэ оны мэнд!

Дундаж монгол Долгороос нь шинэ оны мэнд дэвшүүлье!


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Дундаж монгол Долгор: Намайг нас барахаар суварга биш сандал болгоорой

Дундаж монгол Долгор: ТЭНГЭРИЙН УЛБАР ТУЯА

Дундаж монгол Долгор: Найзаа чамд би хайртай шүү!

Дундаж монгол Долгор: Төрийн хүн болох хүсэл ба Хувиа хичээсэн зан минь

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 29 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 1 цаг 31 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 1 цаг 31 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 1 цаг 32 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 1 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 1 цаг 36 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 3 цаг 28 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 3 цаг 32 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 3 цаг 33 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 3 цаг 34 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 3 цаг 35 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 3 цаг 36 мин Б.Баасанхүү "Улаанбаатар Их дуулга"-ын эхний тойрогт ялалт байгууллаа 3 цаг 38 мин Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооллын арын замыг түр хаана 3 цаг 39 мин Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эсэхээ шалгуулахыг шаардаж байна 4 цаг 45 мин Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм 4 цаг 55 мин Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна 5 цаг 9 мин "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна 5 цаг 13 мин Улаанбаатарт бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан 5 цаг 26 мин Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга 6 цаг 20 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top